Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 19, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“Цахим мөнгө“-ний журам 6-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ

2018 оны 4 сарын 24

Үндэсний төлбөрийн системийн тухай хуулиар тодорхойлсон цахим мөнгө, түүний үйл ажиллагааг нарийвчлан зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх, аюулгүй, найдвартай цахим мөнгөний системийг бий болгож хэрэглэгчийг хамгаалах зорилгоор “Цахим мөнгөний журам”-ыг шинээр боловсруулж, баталлаа.

Энэ журмыг баталснаар цахим мөнгөний системд хэн, хэрхэн оролцох болон зөвшөөрөл авах үйл явцыг ойлгомжтой болгож, үйлчилгээ үзүүлэгч, хэрэглэгчийн эрх, үүргийг тодорхой болгоод зогсохгүй финтек, төлбөрийн системийн цаашдын хөгжлийг дэмжинэ гэж Төвбанк үзэж байна.

Цахим мөнгөний үйлчилгээ эрхлэгч нь Компанийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан, Монголбанкнаас цахим мөнгө гаргах зөвшөөрөл авсан хуулийн этгээд байна. Цахим мөнгөний үйлчилгээ эрхлэгчийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ 2.5 тэрбум төгрөг байхаар журамлажээ. Цахим мөнгөний журамтай ЭНД дарж танилцана уу. 

Хэрэглэгчийн нэг удаад хийх гүйлгээний дээд хэмжээ нэг сая төгрөг, нэг өдөрт хийх гүйлгээний дээд хязгаар гурван сая төгрөг байна. Нэг хэрэглэгчийн дансан дахь цахим мөнгөний хэмжээ 50 сая төгрөгөөс хэтрэхгүй байна хэмээн журамд тусгасан байна. 

Энэ журам зургаадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд Монголд цахим мөнгөөр гүйлгээ хийх зохицуулалт ийн бүрдэж буй юм. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56410
0 эможи

keyboard_arrow_up