Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 19, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Бүсчилсэн хөгжлийн асуудлыг хэлэлцэж байна

2018 оны 4 сарын 25

“Холидэй инн” зочид буудалд "Бүсчилсэн хөгжлийн онол практикийн олон улсын бага хурал" 09:00 цагт эхэллээ.

Хурлын зорилго нь “Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого” боловсруулах, бүсчилсэн хөгжлийн онол арга зүйн олон улсын сайн туршлагаас суралцаж, санал солилцох, мэдлэгээ хуваалцах, хөгжлийн үзэл баримтлалаа тодорхойлох, нэгдсэн ойлголтод хүрэх юм.

ОХУ, БНХАУ, ХБНГУ, БНЭУ, Японы эрдэмтэн судлаачид энэ хуралд оролцоно. Тэд бүсчилсэн хөгжлийн онол арга зүй, сайн туршлага, цаашдын чиг хандлагыг өөрийн орны жишээн дээр харьцуулан, илтгэл танилцуулах аж.

Үндэсний хөгжлийн газраас Монгол Улсын бүсчилсэн хөгжил, “Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого” боловсруулахаар Аргачлалын ажлын хэсэг байгуулсан юм. Тэд бүсчилсэн хөгжлийн арга зүй, аргачлал, цаашид хийх ажлуудаа танилцуулна.

УИХ-ын тамгын газар, Ерөнхийлөгчийн тамгын газар, ЗГХЭГ, салбарын яамдын бодлого төлөвлөлтийн газрын дарга нар, бүх аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга нар, олон улсын байгууллагуудын төлөөлөл, их дээд сургуулийн багш, эрдэмтэн, судлаачид, мэргэжлийн холбоодын төлөөлөл, хувийн хэвшлийн төлөөлөл зэрэг нийт 250 гаруй төлөөлөгч хуралд оролцох юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56453
0 эможи

keyboard_arrow_up