Улаанбаатарт 24 хэм дулаан байна
Малчид, ард иргэдийн анхааралд: Ойрын 2 өдрүүдэд ихэнх нутгаар дулаан, хуурайшилт ихтэй байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2018 оны 04 дүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Монгол Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчим болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр 16-21 хэм, Алтайн өвөр говь болон Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун хэсгээр 24-29 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 23-25 хэм дулаан байна.
2018 оны 04 дүгээр сарын 27-ноос 05 дугаар сарын 01-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
27-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, 28-нд төвийн аймгуудын ихэнх, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд говийн аймгуудын ихэнх, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи 27-нд зарим газраар, 30-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр, 28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. 28-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан байна.