Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 19, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Э.Товуудорж: Он гарсаар хүн амины 29 хэрэг гарсныг цагдаагийн байгууллага 100 хувь илрүүлсэн

2018 оны 4 сарын 27

Arslan.mn

Өнөөдөр нийслэлийн цагдаагийн газраас автомашин хулгайлах гэмт хэрэг болон хүнийг санаатай алах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хуралд Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга дэд хурандаа Ц.Амгалан-Энх, Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, хошууч Э.Товуудорж, Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн тасгийн дарга, дэд хурандаа М.Болдбаатар нар оролцлоо. 

ХУЛГАЙН ГЭМТ ХЭРЭГ 2,3 ДАХИН ӨСЧЭЭ

Arslan.mnНийслэлийн хэмжээнд он гарснаас хойш эхний улиралд нийт 7975 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 3293 буюу 31,2 хувийг хулгайн гэмт хэрэг эзэлж байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2,3 дахин өссөн байна. Хулгайн гэмт хэргийн ихэнхийг буюу 2688 гэмт хэрэг буюу 81,6 хувийг бусдын өмчийг хулгайлах гэмт хэрэг эзэлсэн. Тиймээс ЦЕГ болон Нийслэлийн цагдаагийн газраас хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр олон ажил хийж ажиллаж байгаагаа дуулгалаа.

Тодруулбал автомашины тонох, бүтнээр нь хулгайлах гэмт хэргүүд их бүртгэгдэх болжээ. Энэ чиглэлээр арга хэмжээ авсаны үр дүнд автомашин болон эд зүйл хулгайлдаг бүлэг хэд хэдэн этгээдүүдийг баривчилсан байна. Өнөөдрийн байдлаар автомашин хулгайлж зарж борлуулдаг, унаж сэлгүүцдэг 2-3 бүлэг этгээд баригдсан. Приус автомашинуудыг хулгайлаад арлын дугаарыг нь сольдог, да хүрээ зах болон үнэгүй.мн гэх мэт зарын сайтуудад зар тавьж зардаг Улаанбаатар хотын харьяат 23-25 орчим насны залуус баригдсан байна.

СОГТУУРСАН ЗАЛУУС МАРГАЛДАЖ, НЭГНИЙХЭЭ АМИНД ХҮРСЭН ХЭРЭГ ХОЁР Ч БҮРТГЭГДЖЭЭ

Arslan.mn

Хурлын үеэр Цагдаагийн ерөнхий газрын, Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга хошууч Э.Товуудорж ярихдаа “Улаанбаатар хотын хэмээнд энэ оны эхний дөрвөн сарын байдлаар хүнийг алах гэмт хэрэг 29 бүртгэгдсэнийг цагдаагийн алба хаагчид халуун мөрөөр нь түргэн шуурхай ажилласны үр дүнд гэмт хэргийг илрүүлэлт 100 хувьтай байна. Сүүлийн үед нийгмийг цочроож, олон нийтэд хүрсэн хэргүүдээс танилцуулахад:

-2018 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 26-р хороо Саруул хотхоны 112-р байранд оршин суух 27 настай Э гэгч эмэгтэйн  амь насыг онц хэрцгий аргаар хөнөөж, улмаар маргааш нь буюу дөрөвдүгээр сарын 21-22-нд шилжих шөнө гэмт хэргээ баллах зорилгоор уул уурхайны тэсэлгээний очлуур ашиглан бензинээр талийгаачийн цогцсыг галдан шатаасан ийм хэрэг гарсан. Уг хэргийг талийгаачийн төрсөн дүү Налайх дүүрэгт оршин суух хаягтай 19 настай эрэгтэй Б нь найз Э-гийн хамтаар бүлэглэн үйлдсэн нь тогтоогдсон. Одоогоор хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

Мөн согтуурсан үедээ залуучууд хоорондоо маргалдаж, нэгнийхээ амь насанд хүрсэн хоёр ч тохиолдол бүртгэгдлээ. Тухайлбал 2018.04.14-ны өдөр Баянгол дүүргийн II хороо, 25 дугаар эмийн сангийн орчимд байрлах шөнийн цэнгээний газраас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн таван залуу гарч яваад гудамжинд гурван залуутай үл ойлголцсоны улмаас маргалдаж зодолдсоноор иргэн Г хүнд гэмтэж, иргэн Н духан тус газраа зэвсгийн чанартай зүйлээр хатгуулж амь насаа алдсан хэрэг гарсан. Энэ хэргийг Сүхбаатар аймгийн харъяат эрхэлсэн тодорхой ажилгүй А,Ч, Б нар бүлэглэн үйлдсэн болохыг тогтоогдсон.

Мөн шөнийн цагаар такси үйлчилгээ үзүүлэх нэрээр иргэдийг айлган сүрдүүлж дээрэмддэг этгээдүүдийг баривчилсан байна. Тодруулбал “Тоёото приус” маркийн мөнгөлөг саарал өнгийн автомашинд суусан иргэдийг багажнаас хоёр этгээд гарч ирэн хутга тулгаж, эд зүйлийг нь дээрэмдсэн хэрэг гарлаа. Тус гэмт хэргийг  приус маркийн автомашинд улсын дугаар хулгайлан ашиглаж үйлддэг болохыг тогтоон энэ сарын 20-ны өдөр баривчилсан. Эл хэргийг Улаанбаатар хотод оршин суух хаягтай, өмнө нь ял шийтгэл эдэлж байсан 21-25 насны И,Б,Э нарын бүлэг үйлдсэн байна.

Arslan.mn

НЦГ-ын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн тасгийн дарга дэд хурандаа М.Болдбаатар

 “Автомашины эд анги хулгайлах гэмт хэрэг их үйлдэгдсэн. Мөн автомашин бүтнээрээ алдагдах гэмт хэрэг нэлээдгүй өссөн. Эдгээр гэмт хэргүүдийг илрүүлэх чиглэлээр ЦЕГ-ын дэд бөгөөд НЦГ-ын тушаалаар ажлын хэсэг байглуулагдан ажиллаж байна.

Автомашин хулгайлж зарж борлуулдаг, унаж сэлгүүцэн энд тэнд орхидог 2-3 бүлэг этгээдүүдийн баривчилж, мөрдөн шалгах ажил явагдаж байна.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын харьяат УБ хотод оршин суух хаяггүй, эрхэлсэн тодорхой ажилгүй 16-17 орчим насны этгээдүүд Toyota Cresta, Chaser, Accent  маркийн 12 автомашиныг хулгайлаад УБ хотын нутаг дэвсгэр тэр дундаа гэр хороололд орхисон байсныг илрүүлсэн. Одоогоор зургаан автомашиныг олсон. 

Сүүлийн үед Prius10, 20 маркийн машинууд бүтнээрээ алдагдах гэмт хэрэг ихээр үйлдэгдсэн. Ажлын хэсэг онцгой анхаарч ажилласны дүнд одоогоор 30 орчим автомашин олж тогтоосон. УБ хотын харьяа 23-25 орчим насны залуучууд бүлэглэн үйлдсэн нь тогтоогдсон" гэлээ.

Ихэнх гэмт хэрэг ахуйн хүрээнд, согтууруулах ундаа хэрэглэсэн үед гарч байгаа тул согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56604
0 эможи

keyboard_arrow_up