4,9 тоогоор төгссөн дугаартай машины жолооч нар амжиж татвараа төлөөрэй
Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаар бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр хураах ажил үргэлжилж байна.
Энэ сард 4,9 тоогоор төгссөн дугаартай машины жолооч нарын татвараа төлөх ёстой бөгөөд өнөөдөр сүүлийн өдөр тохиож байна.
Маргаашаас 5,0 тоогоор төгссөн дугаартай жолооч нар татвараа төлж эхэлнэ.
Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг төлж буй татвар төлөгч нь өөрийн харьяаллын дагуу татварын албаны дансанд төлөх эсвэл тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний цахим хуудас www.smartcar.mn сайтаар дамжуулан онлайнаар төлөх боломжтой.
Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг банкаар дамжуулан төлсөн бол өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа заавал шалгуулж, тамга даруулан баталгаажуулна. Хэрэв тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний цахим хуудсаар дамжуулан онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ заавал хавсаргах эсвэл өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа заавал шалгуулж, тамга даруулан баталгаажуулах шаардлагатай.
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН АЛБАН ТАТВАР, ТӨЛБӨР ХУРААХ ЦЭГҮҮД:
Д/д |
Байршил |
Цагийн хуваарь |
1 |
Татварын хэлтэс /БЗД, БГД, СХД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД/ |
Даваа ~ Баасан: 08:30 - 17:30 |
2 |
АТҮТ /цирк салбар, таван ган салбар/ |
|
3 |
НҮНТ /Дүнжингарав, Мишээл, Драгон төв, 6 буудлын Оргил төв/ |
|
4 |
Техник хяналтын үзлэгийн төв /БЗД, БГД, СХД/ |
Даваа ~ Баасан: 08:30 - 20:30 |
5 |
Нисдэг машин худалдааны төв |
Даваа ~ Баасан: 08:30 - 17:30 |