Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 19, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Х.Оюунцэцэг: Ерөнхий сайд асан С.Баяраас жагсаалын үеэр хохирсон иргэд хариуцлага нэхэж байна

2018 оны 4 сарын 30

Arslan.mn

Ерөнхий сайд асан С.Баярт 2008 оны долоодугаар сарын 1-ний асуудлаар хэрэг үүсгэх талаар "Хохирогчдын эрх ашгийг хамгаалах шударга төв", хохирогчид болон ар гэрийнхэн нь өнөөдөр мэдээлэл хийлээ.

Arslan.mn

Хохирогчдын холбооны тэргүүн Х.Оюунцэцэг  "2008 оны долоодугаар сарын 1-нд сонгуулийн үр дүнг эсэргүүцэн жагсаж байсан иргэдийн жагсаалыг хүчээр тарааж, таван хүний амь насанд хүрч 800 гаруй иргэнийг баривчилсны дийлэнх нь насанд хүрээгүй хүүхэд байсан. Тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяраас жагсаалын үеэр хохирсон иргэд хариуцлага нэхэж байна. Таван хүн амь насаа алдаж, олон иргэд эрүүл мэндээрээ хохирсон учраас гар хоосон иргэд рүү резинэн сум, нулимс асгаруулагч хийгээр дайрах хүртэл нөхцөл байдал үүсгэсэн С.Баярт Эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагатай гэж үзэж байгаа. 

Тухайн үед зодуулж нас барсан гэж хэлж болохоор эзэнгүй цогцсууд Туул голоос олдож байсан ч тэр талаар иргэдэд мэдээллээгүй. Нийтэд мэдээлснээр таван хүн нас барсан гэж байгаа ч яг хэдэн хүн нас барсан нь тодорхой биш байна.

2008 онд сонгуулийг будлиантуулж засгийн эрхийг авсны дараа 2009 онд Оюутолгойн гэрээг байгуулсан. Тийм учраас С.Баярт Оюутолгойн гэрээний асуудлаар шалгагдаж байгаа энэ үед 2008 оны долоодугаар сарын 1-нд болсон үйл явдалтай холбогдуулан эрүү үүсгэх ёстой"гэлээ.

2008 онд 16 настай байсан хүүхэд өнгөрсөн 10 жилийн хугацаанд БНСУ-д дөрвөн удаа хагалгаанд ороод дахин хагалгаанд орох гэсэн ч зардал хүрээгүй учраас буцаж ирсэн байна. 

Arslan.mn

 Иргэн н.Батзаяа: "Улсаас эмчилгээний зардал гаргуулах гэхээр эхлээд эмчлүүл, дараа нь эмчилгээний зардлын тодорхой хувийг олгоно гэдэг. Гэтэл бидэнд их хэмжээний зардал гаргаад эмчилгээнд явах боломж байхгүй. Биднийг эрүүл болгоод өгөөч. Эмчилгээ хийлгэх боломжоор хангаж өгөөч гэж гуймаар байна" хэмээлээ. 

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
56681
5 эможи

Байгаль
2018-05-01 22:31
Иргэдээ нохойноос дор үзэж байдгийн тод жишээ. Бүх дүрэм журам нь амьдралд нийцэхгүй. Үргэлж дарамтанд оруулсан. Хүнд суртал гаргасан хүмүүс байх юм
никулин
2018-04-30 19:11
манайх дэндүү юмаа,сайн яваа хүнд долгиноод,ядарсан үед нуилмаад байдаг,
keyboard_arrow_up