Ц.Ням-Осор: Төрийн өмчит компаниудын орлого 7 их наяд болж, 55 хувиар өссөн
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга ТОП 100 аж ахуйн нэгжид багтсан Төрийн өмчит аж ахуйн нэгжийн удирдлагуудтай өнөөдөр уулзлаа.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор "Төрийн өмчит компаниудын 72 хувь нь ашигтай ажилласан байна. Тус компаниудын орлого 4.5 их наяд төгрөг байсан бол 7 их наяд болж, орлого жилдээ 55 хувиар өссөн.
Хөгжлийн банкнаас манай харьяа 8 компани нэг их наядын зээл авсан байсан. Үүний 300 тэрбум төгрөгийн өрийг нэг жилийн дотор дарсан. Бүх компаниудыг нэг жилийн гэрээтэй ажиллуулсан бөгөөд гэрээгээ дүгнэж байна.
15 орчим компани алдагдалтай ажиллаж байгаа гэсэн шүүмжлэл гараад байгаа.
Бусад компаниуд өөрсдийн түвшиндээ ашигтай ажилласан. Нийт 98 төрийн өмчит компани бий. Үүнээс топ 100 аж ахуйн нэгжид 18 компани нь багтсан. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар удирдлага менежментийг нь томилж хэрэгжүүлж байгаа 11 компани 100 шилдэг аж ахуйн нэгжид багтаад байна" гэлээ.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|