Гудамжинд зарж буй НАРНЫ ШИЛ
Урин дулаан цаг ирж, хурц нар ээж эхлэхээр хүмүүс нарны шил зүүх нь олширдог. Гэхдээ хүмүүсийн олонх нь ихэвчлэн гудамж талбай, томоохон худалдааны төвийн үүдээр зарж байгаа хямд үнэтэй, хуванцар нарны шил худалдан авах нь элбэг. Ингээд зогсохгүй бага насны хүүхэдээ ч гудамжинд зарж байгаа шилнүүдээс шилж, сонгож байгаад аваад зүүлгэчихдэг. Гэтэл энэхүү шилний дийлэнхийг гоёлын хуванцараар хийсэн байдаг бөгөөд энэ нь нүдийг нарнаас хамгаалдаггүй гэнэ.
Эмч мэргэжилтнүүдийн хэлж буйгаагаар ямар ч шил, цонхны тунгалаг шил ч нарны хэт ягаан туяаг шүүх чадвартай байдаг гэнэ. Храин хуванцар нүдний шилний гол материал болох пластик нь нарны хэт ягаан туяаг шүүдэг, нүдэнд ач тустай шил хийдэг байна. Ийм нүдний шил хуванцар шилнээс өртгийн хувьд үнэтэй байдаг аж. Харин хуванцар материалаар хийсэн шил хүний нүдэнд маш хортой гэнэ. Нарны гэрэл буурахаар нүдний хүүхэн хараа томордог байна. Энэ үед хуванцар шил зүүсэн нүдний болор болон торлог эд рүү огт шилгүй байснаас илүү хортой туяа тусдаг байна. Ийнхүү хэлбэр төдий нүдний шил нүдийг хуурч гэмтээдэг гэнэ. Ийм маягаар нүдээ гэмтээснээ мэдэхгүй, хараа нь муудсан хүний тоо сүүлийн жилүүдэд олширч байгааг эмч нар онцолж байсан юм. Тиймээс хэт хямд төдийгүй илтэд хуванцар нарны шил сонгохгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Эх сурвалж: Өдрийн сонин
|