Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 19, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Х.Баянмөнх: Бөхийн өргөө хэний эзэмшилд байгаа нь тодорхойгүй байна

2018 оны 5 сарын 01

Arslan.mn

МҮБХ-ноос Ерөнхийлөгчийн өгсөн үүрэг даалгаварын хэрэгжилт болон Бөхийн өргөөний эзэмшлийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Arslan.mn

Дархан аварга Х.Баянмөнх "Иргэдийн дунд бөхийн хоёр холбоо байгаа юм шиг ойлголт байна. Уг нь бол хууль ёсны холбоо болон төрийн бус байгууллагын дүрэм зөрчиж байгуулсан холбоо нэртэй хүмүүс байгаа юм.

Ингэж талцсан байдал удаан үргэлжилж байгаа учраас Ерөнхийлөгч үүрэг өгч хуулиа дээдэлж, бөхийн холбооны дүрмээ баримтлаад эв найрыг ол гэсэн. Ингээд Л.Чинбат тэргүүтэй холбооноос хоёр, нөгөө холбооноос хоёр хүний төлөөлөл оруулж, МҮБХ-ны хурлыг зохион байгуулах комисс байгуулсан. Харимсалтай нь энэ комиссын ажил гацчихлаа. Учир нь комиссынхон 19 аймгийн төлөөлөлтэй хамт хуралдаад дийлэнхийн саналаар 2002 оны цэцдийн зөвлөлийг хуралдуулах шийдвэр гаргасан. Гэтэл 2002 оны цэцдийн зөвлөлийн 15 гишүүн нас барж, нөхөж гишүүдийг сонгоогүй. Миний хувьд тэр зөвлөлийг чадамжаа алдсан гэж үзэж байгаа ч олонхын саналаар хүч түрэн шийдвэр гаргаж, тавдугаар сарын 3-нд Цэцдийн зөвлөлийг хуралдуулах гэж байна. 

Бидний зүгээс хуулиа дагая, дүрмээ баримталъя л гэсэн байр суурьтай байгаа ч Б.Бат-Эрдэнэ хууль ёсны холбоог шүүхэд өгчихсөн. Шүүхдэж байгаа хоёр байгууллага эв нэгдэлтэй хурал хийх боломж байхгүй.

Мөн МҮБХ-ны эзэмшилд Монгол бөхийн өргөө гэсэн нэртэй байшин алга. Бөхийн өргөө хэний эзэмшилд байгааг тогтоохоор хайж байгаа ч олдохгүй байна." хэмээн ярилаа.

Улсын төсвөөс 800 сая төгрөг гаргаж, иргэдийн хандиваар 600 сая төгрөг цуглан, нийт 1.4 тэрбум төгрөгөөр баригдсан Монгол бөхийн өргөө буюу 1015206 гэсэн дугаартай үл хөдлөх хөрөнгийн эзэмшил хаана харьяалагдаж байгааг Улсыг бүртгэлийн ерөнхий газар, Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэсээс тодруулсан ч олдоогүй бөгөөд "Цахим мэдээллийн санд бүртгэлгүй байна" гэсэн хариуг Улсын бүртгэгч С.Даваадорж өгчээ. 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56732
0 эможи

Ajaa ni
2018-05-02 00:18
Bayanaa joloogoo tat joloogoo tat.
Зочин
2018-05-01 20:29
энэ дөгцөг яасан шунал нь шулам болсон хүүр бэ?удахгүй үхэх гэж байж юундаа шуналтана вэ? ичмээр хүүр юмаа??????
даваа
2018-05-01 19:18
ШҮҮХИЙН 3 ШАТНЫ ШИЙДВЭР БАЙДАГ БОЛ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ ЭНЭ АСУУДЛЫГ ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ ТИЙМ БИШ БОЛ ШҮҮГЧИД БӨХИЙН ХОЛБООНООС АВИЛГА АВДАГ УЧРААС ДҮЛИЙ ДҮМБЭ ОРИГООД БАЙНА УУ
keyboard_arrow_up