Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 19, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Юу ч хийхгүй байж чаддаг хүмүүжил

2018 оны 5 сарын 01

Майскийн 100 жилийн өмнөх ажиглалт ба дүгнэлт өнөөгийн XXI зууны Монголд яг тэр чигээрээ биш гэхэд заримдаг байдлаар давтагдаж нотлогдож байгаа учраас би ардчилал туулсан 28 дахь жилдээ ядуурч, гуриатаж, мөнгөгүйтэж яваа байх.

Монгол Улс яагаад хөгжихгүй байна, эсвэл яагаад удаан хөгжиж байна, юу нь болдоггүй юм, хэн буруутай юм бэ гэх яриа ер тасрахгүй шүү. Амтай болгон ярьдаг даа. Гэхдээ буруутнаар нь саарал ордон дахь “76” ба төр засгаа тэр чигт нь зааж тодорхойлоод яллачихна, монголчууд өөрсөддөө буруу өгнө гэж ер байхгүй. Явж явж ардчилал буруутай юм гэнэ ээ. Социализмыг халаад 28 дахь жилдээ ядуурч, бачуурч, гуриатаж яваа хүн маш олонтой тул ардчиллын нэр хүнд навс унасан л даа.

Налайгаад сууж байх нь манайхны хувьд нэг ёсны аз жаргал нь 

Энэ талаарх дараагийн тайлбараа эвлүүлэн буулгахыг хичээе. Зөвлөлтийн дипломатч, түүхч, зохиогч Иван Майский 1921 онд Эрхүүд хэвлүүлсэн “Орчин үеийн Монгол: Монголын шинжилгээний ангийн тайлан” (“Современная Монголия: отчет Монгольской экспедиции, Иркутск, 1921”) номдоо монголчуудын зан төлөв, араншингийн талаар сургамжтай атлаа гашуун үнэн, уг нь бид тусгаж аваад арилгачихмаар олон зан чанарыг бичиж үлдээсэн байдаг. Түүнд эмзэглэх хэрэггүй юм.

Майскийн ажиглалт ба дүгнэлт:
-Монгол хүний оюун санааны хамгийн чухал шинж, сэтгэцийн үндэс нь назгай байдал лав мөн -Монгол хүнийг ажил хийх авъяас чадваргүй гэж хэлж болохгүй. Тийм биш. Шаардлага гарвал тэд мэрийлттэйгээр удаан ажиллаж чадна.

-Гай болоход монгол хүн ажил хийх дургүй. Аливаад хүч гаргахыг тэвчихгүй.

-Энэхүү залхуурлын үр дагавар нь практик дээр бол ердөө зүгээр суух явдал юм. Ийнхүү зүгээр суухыг ялангуяа, насанд хүрсэн эрэгтэйчүүд онцгой таашаадаг.

-Монголд эмэгтэйчүүд ба хүүхдүүд л ажилладаг. Тэд айл гэрийн бүхий л ажлыг амжуулдаг. Харин гэрийн эзэн аян жин гэхээс биш бусад үед гэртээ зүгээр сууж идэж ууж, саахалтынхаараа айлчилж, зочин хүлээж аван дуулсан сонссоноо хуваалцан ярилцана.

Майскийн 100 жилийн өмнөх ажиглалт ба дүгнэлт өнөөгийн XXI зууны Монголд яг тэр чигээрээ биш гэхэд заримдаг байдлаар давтагдаж нотлогдож байгаа учраас бид ардчилал туулсан 28 дахь жилдээ ядуурч, гуриатаж, мөнгөгүйтэж яваа байх.

Майскийн тэр тодорхойлсон назгай байдал, залхуурал, ажил хийх дургүй чанар, зүгээр суух явдал юунаас үүдэлтэйг бид олон жил судалсан даа. Судалсаар ч байна. Үүнийг арилгадаг хүчирхэг механизмыг ч хайсаар байна. Юунаас үүдэлтэй гэдэгт гарчгаасаа хариулт эрэлхийлж, дүгнэлт хийхээр зорьё. Ахмад хижээл настнууд бүү гомдоорой.

Монголчуудын юу ч хийхгүй байж чаддаг (мөн их тэвчээр шүү) хүмүүжилд манай нүүдэлчний гэр бүлийн хүмүүжил, ёс заншил нь зарим талаар буруутай гэчихвэл “нүүдлийн соёл иргэншил судлаач” багш нар минь бүү хилэгнээрэй. Яг үнэн шүү!

“Амны билгээс ашдын билэг” гэдэг онч үгс байна. Монголчуудын аз жаргал гэж юу вэ гэхэд амгалан тайван байдал, хотлоороо жаргах тухай ерөөл магтаалуудыг энд нэрлэлтэй биш, ерөөсөө л тайван суух. Яг л байгаль дэлхий шигээ налайгаад сууж байх нь манайхны хувьд нэг ёсны аз жаргал нь. Майскийн хэлдгээр зүгээр суухыг ялангуяа, насанд хүрсэн эрэгтэйчүүд онцгой таашаадаг, аян жин гэхээс биш бусад үед гэртээ зүгээр сууж идэж ууж, саахалтынхаараа айлчилж, зочин хүлээж аван дуулсан сонссоноо хуваалцан ярилцана гэсэн нь бараг л үнэн дээ.

Нүднээ бууж байгаа биз. Хөдөөгийн цөлх монгол эр хүний ерөнхий төлөв энд харагдаж байна. Энэ бол нэг ёсны аз жаргал нь. Нялх балчир үрсээ хүмүүжүүлнэ гэж нэг лут ухаан байсан мэтээр “нүүдлийн соёл иргэншил судлаач” багш нар минь сурталддаг бол тийм ухаан байгаагүйгээр үл барам хэрэв байсан бол өдийд яахаараа 28 жил ядуурч, гуриатаж явааг тайлбарлаатах даа.

Нүүдэлчин ухаанаар бол Монголын үрс ердөө л бор зүрхээрээ, хар зөнгөөрөө хүн болж өсдөг. Майский бичээд тавьчихжээ:– Үнэхээр ч монголчууд гайхалтай бүдүүлэг харанхуй байна. Төрийн жолоо атгадаг дээд лам ноёдыг нь эс тооцвол монголчууд бүгдээрээ дэндүү арчаагүй байдалтай гэжээ.

Ийм арчаагүй байдал нь өнөөдөр байгаа болоод л бид 28 жилийн турш ядуурч, гуриатаж яваа юм. Худлаа биш, бүү эмзэглэ.

Хүүхдээ хэрхэн яаж хүмүүжүүлдгийг өвөө, эмээ нарын хүмүүжлийн суу билгээс нь хайя. Юу ч хийхгүй байж чаддаг хүмүүжилд тэд ач зээ, гуч нараа нялхаас нь албадан сургадаг юм. Монгол айлуудад түгээмэл байдаг даа. Мөлхөө жаалыг гэрт гэрийн хананаас, эсвэл баганаас, байшинд ширээний хөл, орны хөл, паарнаас уячихдаг. Аав ээж нар нь өвөө эмээд нь нялх балчир үрсээ даатгаад бүтэн өдрөөр алга болчихно. Хүүхэдтэй ажиллах зарчим нь өлсгөхгүй, цангаахгүй, цагт нь унтуулна, өвчин тусгахгүй харж байх. “Болохгүй”, “болохгүй”, “томоотой бай”, “дуугүй бай”, “эндээ байж бай”, “битгий бос”, “битгий холд”- хэлд орохдоо л нялх хүүхэд ийм үгсийг тархиндаа суулгана. Ач зээгээ уячихсан, эсвэл нэг тоглоомоор сатааруулаад өвөө нь зурагтаа үзэж, эсвэл тамхиа татаад л өдрийг өнгөрөөнө. Майскийн хэлснээр өвөө нь гэртээ зүгээр сууж идэж ууж, саахалтынхаараа айлчилж, зочин хүлээж аван дуулсан сонссоноо хуваалцан ярилцана. Завандаа ач зээ рүүгээ хааяа нүдээ бэлчээчихнэ. Нөгөөдөх нь шовойгоод нэг юмаар оролдоод сууж л байна. Боллоо. Эмээ гал тогоотойгоо хуримласаар оройг хүргэнэ.

Юу ч хийхгүй байж чаддаг хүмүүжилд тэд ач зээ, гуч нараа нялхаас нь албадан сургадаг юм 

Уг нь хүүхэд хүмүүжүүл хэмээн даатгах ёстой атал, хүүхэд харж бай гэж үүрэгддэгээс өвөө эмээ нар ердөө л сахиул манаач. Сахиулаар хүрээлүүлчихсэн хүүхэд юу ч хийхгүй байж чаддаг дадал авдаг, тэр нь хүмүүжлийнх нь суурь болдог. Уг нь 2-3 нас бол хүүхдийн жинхэнэ хүмүүжлийн суурь нас юм. Хүүхэд босно харайна, гүйнэ, ертөнцтэй танилцана, юм юм сонирхоно.

Тийм хөдөлгөөнтэй хүүхдийг манайхан “өрөмний өт шиг” гэж хочлоод багаас нь дарамтлан, алганы амт үзүүлээд юу ч хийхгүй байж чаддаг дадал суулгачихна. Биднийг багад буланд зогсоож их шийтгэдэгсэн. Тэр ч бас л хөл хорьж, гар тушиж, зүгээр суудаг дадал суулгадаг нэг ёсны арга байж билээ.

Хүүхэд харах чинь мэргэжил юм. Уг нь Цэцэрлэгийн багшийн сургууль гэдэгт цэцэрлэг, яслийн багш бэлтгэж байсан нь тэрхүү мэргэжлийг олгож байсан ухаантай юм. Одоо больсон байх.

Өвөө эмээ гэдэг сахиул манаачийн дунд юу ч хийхгүй байж чаддаг дадал авсан хүүхэд сургуулийн бараа харна. Манайд бага, дунд, дээд сургуулийн нэгдсэн стандарт алдагдчихсан тул цаад сургуулиасаа бус наад хүүхдийн бор зүрх, хар зөнгөөс шалтгаалан тархинд нь боловсрол сууна. Хүүхэд өсөх насандаа юугаар тоглож өссөн өтөл насандаа яг тэр дадал нь үлдэнэ, түүнийгээ л тоглоно. Сурсан хөзрөөрөө тэтгэвэрийн насаа өнгөрөөж яваа олон сэхээтнийг би мэдэх юм. Өөр юу ч тоглохгүй. Сурсан заалгасан бусад мэдлэг дадал нь мартагдчихдаг. Худлаа биш, бүү эмзэглэ.

Сахиул манаачийн үүрэгтэй өвөө эмээ нь асар их хүнд хөдөлмөр хийлээ хэмээн үр хүүхдэдээ ялархдаг нь манайханд түгээмэл. Хавьтсан ойртсон болгондоо тэр гавьяагаа ярина, дан завгүй байсан мэтээр. Тэд хүүхэд харсан биш цаад хүүхдийг алж дуусч байгаагаа мэддэг, мэдэрдэг монгол айл, гэр бүл тун цөөхөн дөө. Өвөө эмээ нарыг жилд нэг удаа амилуулдаг, “хөгшин дүр”-дээ яг тоглодог нэг ёслол буй. Цагаан сар. Цагаан сар бол хөгшчүүдийн гол дүрээ олж авдаг, түүндээ тоглодог нэг ёсны баяр нь юм. Зүв зүгээр хүүхдийн сахиул хийгээд сууж байсан хижээл нөхөр нэг мэдсэн чинь лут торгон дээл өмсчихсөн, өмнөө баахан ул боов давхарлаад өрчихсөн, баахан хүн дугаарлуулаад сууж байх нь тэр. Нөгөө улс нь очиж золгоод л... Ийм хэмнэл Монголд байдаг нь худлаа биш, бүү эмзэглэ.

Юу ч хийхгүй байж чаддаг тэр суурь хүмүүжлийнх нь бодит үр дүн өнөөдөр монголчуудын мэргэжил сонголт дээр нүднээ буутал харагдана. Ихэнхдээ юу ч хийхгүй байж чаддаг ажил мэргэжил. Хотууд дахь энэ олон дэлгүүр, өдөр шөнийн захууд байна. Бараа манасан, лангуу сахисан зүгээр суугчид, гар утсаараа оролдсон худалдагчид мянга мянгаараа төрж байна. Худалдан авагч очихгүй бол зүгээр суугаад байх нь тэр. Жилийн дөрвөн улирлын турш. Албан газрын сахиул, дутуу орхисон барилгын сахиул олдох нь тун элбэг, иймэрхүү ажлын байранд захын хүн тэнцэнэ. Бушуухан бор гэрээ бариад авна.

Гэртээ бараг арвуулаа барилгын караказ сахиад зүгээр сууж байна. Ийм айл өрх дэндүү олон. Бас л ихэнхдээ зүгээр суугчид. Нийслэлийн замыг түгжиж, бөглөрөл үүсгэдэг хот хөдөөгийн хувийн тэрэгнүүд. Хүн зөөгөөд хэд гурван төгрөг олчих санаатай, гэхдээ ихэнх нь зүгээр суугчид. Үйлчлүүлэх хүн олдохгүй бол бүтэн өдөр зүгээр сууна. Давхиж явахдаа ч зүгээр сууна, парклаад ч зүгээр сууна. Хулгайн гэмт хэрэг, хог ухагчид гээд бас л зүгээр сууж мөнгөнд хүрэхийг хүсэгчид. Түрээсийн бизнес, ломбард, хүүтэй зээл гээд Монголд түгээмэл байдаг мэргэжлүүд бол мөн л нөгөө юу ч хийхгүй байж чаддаг тэр суурь хүмүүжлээс нь улбаатай. Юу ч хийхгүй байж чаддаг суурь хүмүүжлээ насанд хүрээд хэрэглэж байгаа нь тэр. Нэг үгээр бол, зүгээр сууж байгаад мөнгө олох.

Монголчууд хурал чуулган, баярын хурал, хурлын индэрт залрах, олны нүдэн дээр шагнуулах, магтуулах, баяр тэмдэглэх, цэнгэх наргих төрмөл дуршилтай байдаг нь бас л юу ч хийхгүй байж чаддаг суурь хүмүүжлээс нь урган гардаг үйлдлүүд юм. Гэм нь энэ бүхнээс нь мөнгө босдоггүй, амьдрал ахуй нь сайжирдаггүй, гэхдээ тэглээ гээд монголчууд бодох санах юм байхгүй.

Монголчууд минь XXI зууны хэмнэлээр амьдармаар байна. Хурдан гэгээрч, хөлжиж баяжмаар байна. Юу ч хийхгүй байж чаддаг хүмүүжлээсээ салмаар байна. 

Олхонуд Баярхүү профессор

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56751
7 эможи

Jamil
2024-10-19 08:38
Өнөө үед Интернет дэх зар сурталчилгаатай холбоотой хэд хэдэн луйврын улмаас ноцтой зээл олоход хэцүү байдаг. Гэвч аз тохиолдлоор би 52,000 еврогийн зээл авахад маш чухал тус болсон WESTLAKE LOANS-тэй таарлаа. Би энэ саналд анхнаасаа дургүй байсан ч эцэст нь тэд үнэхээр нухацтай, сайхан сэтгэлтэй гэдгийг ойлгосон. Хэрэв танд зээл хэрэгтэй бол тэдэнтэй холбоо барихыг зөвлөж байна. Тэдэнтэй Loanwestlake@gmail.com хаягаар холбогдож болно telegram___https://t.me/loan59
Jamil
2024-10-19 08:14
Nowadays, it is difficult to find a serious loan due to several scams related to advertising on the Internet. But by a stroke of luck, I came across WESTLAKE LOANS who was a very important help in obtaining a loan of 52,000 EUR. I admit that I was initially reluctant with this proposal, but ultimately I realized that they are really serious and kind-hearted. If you need a loan, I strongly recommend that you contact them. they can be reached at Loanwestlake@gmail.com telegram___https://t.me/loan59
Jamil
2024-10-19 08:14
Nowadays, it is difficult to find a serious loan due to several scams related to advertising on the Internet. But by a stroke of luck, I came across WESTLAKE LOANS who was a very important help in obtaining a loan of 52,000 EUR. I admit that I was initially reluctant with this proposal, but ultimately I realized that they are really serious and kind-hearted. If you need a loan, I strongly recommend that you contact them. they can be reached at Loanwestlake@gmail.com telegram___https://t.me/loan59
Jurgen Stefan
2024-09-18 20:36
Сайн байцгаана уу, бид бизнес эрхлэгчдэд бус бизнес эрхлэгчдэд зориулсан зээлийг санал болгож байна. Бид гурван хувийн бага хүүтэй зээл олгодог. Манай компани хурдан бөгөөд найдвартай. Бид дэлхийн олон хүмүүсийн нүүрэнд инээмсэглэл тодруулсан. Өнөөдөр бидэнтэй имэйлээр холбогдоно уу: jurgenstefanfinancialservice@gmail.com эсвэл WhatsApp: https://wa.me/ 447506884543
Jurgen Stefan
2024-09-18 20:36
Сайн байцгаана уу, бид бизнес эрхлэгчдэд бус бизнес эрхлэгчдэд зориулсан зээлийг санал болгож байна. Бид гурван хувийн бага хүүтэй зээл олгодог. Манай компани хурдан бөгөөд найдвартай. Бид дэлхийн олон хүмүүсийн нүүрэнд инээмсэглэл тодруулсан. Өнөөдөр бидэнтэй имэйлээр холбогдоно уу: jurgenstefanfinancialservice@gmail.com эсвэл WhatsApp: https://wa.me/ 447506884543
Attention! Attention!! Attention!!!Loan Offer
2018-07-21 18:07
Do You Seek Funds To Pay Off Credits and Debts? { FIFOCapitals@gmail.com } Is Here To Put A Stop To Your Financial Problems. We Offer All Kinds Of Loan (Personal Loan, Commercial Loan, etc.) We Give Out Loan With An Interest Rate Of 1.00%. Interested Applicants Should Contact Us Via Email: FIFOCapitals@gmail.com Please Fill the Application Form Below: - Complete Name: - Loan Amount Needed: - Loan Duration: - Purpose Of Loan: - City / Country: - Telephone: - How Did You Hear About Us: If You Are Interested To Get A Loan Then Kindly Write Us With The Loan Requirement. Please, Contact Us via email: FIFOCapitals@gmail.com,,,
fredlarryloanfirm@gmail.com
2018-05-27 20:55
48 цагийн дотор зээлээ аваарай Сайхан өдөр Та бизнес эрхлэх, төсөл эхлэх эсвэл орон сууц худалдаж авах уу эсвэл Санхүүгийн хүндрэл бэрхшээлтэй тулгараад байна уу, таны тусламж одоо ирж байгаа, та зээл авах гэж оролдож унтахаа больсон, мөрөөдөл чинь үхэх ёсгүй, Фред Ларритай холбоо бариарай, хурдан бөгөөд найдвартай зээлийн хувьд. Бид доорх төрлийн зээлийг санал болгож байна. 1 Компанийн зээл 2. Бизнесийн зээл 3. Орон сууцны зээл 4. Авто зээл 5. Автомашины зээл гэх мэт. бидэнтэй хамтран ажиллахад бэлэн байгаа ноцтой, үнэнч шударга үйлчлүүлэгчдэд зээл олгож, 100,000.00 евро хүртэл 500,000,000,000 хүртэлх зээлийг санал болгодог. Электрон шуудангаар бидэнтэй холбоо бариарай (fredlarryloanfirm@gmail.com) эсвэл (fredlarryloanfirm@hotmail.com) Whatssap дугаар: 2347061892843 Skype: fredlarry12 Нэвтрэв Менежер Ноён Фрэд Ларри
Зочин
2018-05-02 17:46
Хэтэрхий хенгемсег дугнэлт байна. Бухэл бутэн улс ундэстнийг ингэж дугнэж болохгуй. Яаж едийг хуртэл оршин тогтнож, есеж уржиж ирсэнийг ядаж тунгаа л даа. Будаач будаач гэхээр гэдэг шиг болох нь
baarkhuu
2018-05-02 08:39
БААРХҮ САЙХАН ШААЛАА ДАА,
Халиун
2018-05-02 05:12
Заа бүүр яг шүү. Голыг нь олсон нийтлэл бна. Хүүхдийн хүмүүжлээс л эхлэх хэрэгтэй. Бусад томчууд өнгөрсөөөн. Яагаачгүй байж өвөө эмээ болчдог нь яг шүү кк
Монгол
2018-05-01 21:39
Үнэний хувь байгаа гэхдээ үр хүүхдээ ажилсаг болгон хүмүүлдэг өвөг дээдэс олон байсан юм шүү
joyce anderson
2018-05-01 21:31
Сайн уу Бүгд Миний нэр бол хатагтай joyce anderson. Би өнөөдөр аз жаргалтай амьдарч байна. Би өнөөдөр аз жаргалтай эмэгтэй. Би ядуу зүдүү байдлаасаа гэр бүлээ аварсан аливаа зээлдүүлэгчид, зээл авахаар хайж байгаа хүнтэй холбоо барьж, надад болон гэр бүлд минь аз жаргалыг өгсөн. Би 10.000,00 долларын зээл хэрэгтэй байсан. Би амьдралаа эхлүүлэхийн тулд бүхэл бүтэн амьдралаа эхлүүлье. 2 настай хүүхэдтэй ганц бие ээжтэйгээ адил шударга ёсыг үзсэн бөгөөд бурхан нь 15,000 долларын зээл авахад нь тусладаг. Доллар, тэр бол хүнээс айдаг БУРХАН, хэрэв танд зээл хэрэгтэй бол та зээлээ эргүүлэн төлөх болно. Түүнтэй холбоо бариарай. и-мэйлээр дамжуулан: fundsservice0@gmail.com. Бурханд бид итгэдэг
joyce anderson
2018-05-01 21:31
Сайн уу Бүгд Миний нэр бол хатагтай joyce anderson. Би өнөөдөр аз жаргалтай амьдарч байна. Би өнөөдөр аз жаргалтай эмэгтэй. Би ядуу зүдүү байдлаасаа гэр бүлээ аварсан аливаа зээлдүүлэгчид, зээл авахаар хайж байгаа хүнтэй холбоо барьж, надад болон гэр бүлд минь аз жаргалыг өгсөн. Би 10.000,00 долларын зээл хэрэгтэй байсан. Би амьдралаа эхлүүлэхийн тулд бүхэл бүтэн амьдралаа эхлүүлье. 2 настай хүүхэдтэй ганц бие ээжтэйгээ адил шударга ёсыг үзсэн бөгөөд бурхан нь 15,000 долларын зээл авахад нь тусладаг. Доллар, тэр бол хүнээс айдаг БУРХАН, хэрэв танд зээл хэрэгтэй бол та зээлээ эргүүлэн төлөх болно. Түүнтэй холбоо бариарай. и-мэйлээр дамжуулан: fundsservice0@gmail.com. Бурханд бид итгэдэг
keyboard_arrow_up