Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 19, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Үйлчлүүлэгчээ дээдэлсэн нийгмийн даатгалын үйлчилгээ

2018 оны 5 сарын 02

өй-550x300

 

ЯМАШИТА МАМОРУ

Төслийн ахлах зөвлөх

Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Монгол Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газарт “Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна.

Үйлчлүүлэгчээ нэн тэргүүнд тавьж ажилладаг Монгол Улсын нийгмийн даатгалын үйлчилгээний талаар өгүүлье. Нийгмийн даатгалтай холбоотой асуудлыг тайлбарлах, дараалал ихтэй үед зохион байгуулах, үдийн цайны цагаар иргэдэд үйлчлэх зэрэг нийгмийн даатгалын ажилтнууд үйлчилгээгээ сайжруулсаар байна.

“ЖАЙКА”-гаас хэрэгжүүлж буй Нийгмийн даатгалын үйл ажиллагааг сайжруулах “Шинрай” төслийн төв байр Нийгмийн даатгалын ерөнхий газарт байрладаг. Энэ төсөл хэрэгжиж эхлээд хоёр жил болсон. Энэ хугацаанд бид НДЕГ-ын ажилтнуудтай хамтран ажиллаж, Япон улсын тэтгэврийн даатгалын тогтолцоо, тэтгэврийн даатгалын практик үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ Монгол Улсын нийгмийн даатгалын үйлчилгээг сайжруулах арга замын талаар ярилцдаг. Хамтын ажиллагааны хүрээнд дэвшил гарч байгаа нь сайшаалтай. Тухайлбал, салбарын ажилтан, албан хаагчдыг манай улсын нийгмийн даатгалын үйлчилгээтэй танилцах сургалтыг зохион байгуулж Японы туршлагыг судалж байна.  Ингээд энэ салбарын мэргэжилтэн, ажилтнууд үйл ажиллагаагаа сайжруулах олон ажлыг хийж байгаад талархаж байна.

Хэрэв нийгмийн даатгалын үйлчилгээ танд таалагдсан бол та “Баярлалаа” хэмээн тэдэнд харамгүй хэлж байгаарай. Мөн таалагдаагүй бол түүнийгээ бас илэрхийлээрэй. Иргэдийн дуу хоолой маргаашийн нийгмийн даатгалын үйлчилгээг сайжруулахад гол нөлөө үзүүлнэ. Энэ нь Монголдоо хамгийн сайн үйлчилгээтэй, үйлч­лүүлэгчийг чирэг­дүүлдэггүй тогтолцоог бүрдүүлэхэд чухал юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56786
0 эможи

keyboard_arrow_up