Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 19, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг нийт фэйсбүүк, твиттер хэрэглэгчдэдээ хүргэе!

2018 оны 5 сарын 03

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр батламжилсан 1993 оны тавдугаар сарын 3-ны өдрөөс өнөөдрийг хүртэл “Хэвлэлийн эрх чөлөөний өдөр” зөвхөн хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдад илүү хамаатай байлаа.

Монголын хамгийн их уншигчтай өдөр тутмын Өнөөдөр болон Өдрийн сонин бүтэн жилд 3 сая гаруй хэвлэгддэг.

Гэтэл 517 мянган дагагчтай Рэппер Жи “Амралтын өдөр өө гэж” гэсэн гуравхан үг, нэг зурагтай пост оруулахад тэр өдрөө л 1,8 мянган хүн LIKE дарж байна.

Ингээд бодвол олон дагагчтай фэйсбүүк, твиттер хуудас эрхлэгчид яах аргагүй хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэмжээнд ажиллахаар болжээ.

Хэдхэн жилийн өмнө сонин байгуулахын тулд хэвлэх машин, телевиз байгуулахын тулд олон сая төгрөгний хөрөнгө оруулалт шаардлагатай байсан бол өдгөө бусдад үгээ хүргэхийн тулд ердөө гар утас байхад л хангалттай болжээ.

Гэвч гар утсаараа мэдээлэл дамжуулах болсон танд Хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг хүргэснээр таныг “мэргэжлийн сэтгүүлч” болчихлоо гэж хөөргөж байгаа хэрэг огт биш. 

Энэ хямд бөгөөд авсаархан “хэвлэл мэдээллийн хэрэгсэл” нь танд гэвч мэргэжлийн байгууллагатай адил хэмжээний хариуцлагыг үүрүүлнэ гэдгийг мартаж болохгүй. Сэтгүүлчдийг элдэв мэдээлэл цацдаг хэмээн шүүмжилж суугаа та яг одооноос сэтгүүлчээс дутахааргүй хариуцлага үүрэх шаардлагатай гэдгээ санаарай.

Гэвч гар утсаараа мэдээлэл дамжуулах болсон танд Хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг хүргэснээр таныг “мэргэжлийн сэтгүүлч” болчихлоо гэж хөөргөж байгаа хэрэг огт биш. Ялгааг нь хэлье.

Нэг байшин шатаж байна гэж бодъё. Фэйсбүүк, твиттер хэрэглэгч тэрхүү шатаж буй байшингийн зургийг аваад “энд байшин шатаж байна” гэж пост оруулна. Энэ мэдээлэл мөн үү гэвэл мөн. Гэвч сэтгүүл зүйн мэдээ мөн үү гэвэл биш.

Сэтгүүл зүйн мэдээний үндсэн шаардлага болох “юу, хаана, хэзээ, яагаад, яаж, хэн” гэсэн таван асуултад жирийн нэг фэйсбүүкчин, твиттерчин хариулж чадахгүй. Харин тэрхүү байшинд гарсан гал /юу/, /хаана/ гарч байгааг, /хэзээ/ гарч эхэлснийг болон дууссаныг, /яагаад/ гарах болсон учир шалтгаантай нь, /яаж/ гарч байгааг болон түүнтэй хэрхэн тэмцэж байгааг, хэргийн эзэн чухам /хэн/ байсныг олон талын эх сурвалжаар баталгаажуулан танд хүргэдэг зүйлийг мэргэжлийн сэтгүүл зүй гэж байгаа юм. Энэ бол зөвхөн мэдээн дээр л гарах ялгаа. Үүнээс цааш сурвалжлага, нийтлэл гээд олон төрөл зүйл бий.

Та ямар нэгэн мэдээллийг нягтлан шалгахгүйгээр постлоод л байх юм бол “найдваргүй” эх сурвалж болно.

Гэвч дээр дурьдсанчлан таны хэлж байгаа үг таны найзалж байгаа найзын тоогоор дамжих юм. Хариуцлага нь яаж илрэх вэ гэвэл та ямар нэгэн мэдээллийг нягтлан шалгахгүйгээр постлоод л байх юм бол “найдваргүй” эх сурвалж болно. Та “найзуудынхаа” дунд нэр хүндээ алдана. Яг л хуурамч мэдээлэл цацдаг сонинг худалдаж авах хүн байхгүй болохтой адил юм.

Тиймээс аливаа мэдээллийг нягталж байж, “яагаад” гэдэг асуултыг өөртөө эхэлж тавьж байж постлох нь таны үүрэг болжээ. Жишээ нь, углаашаар тэмбүү халдварладаг гэдгийг уншингуутаа та шэйрлэх ёстой юу? Мэдээж үгүй. Өнөөх “яагаад” гэдэг асуултыг өөртөө тавиад, google-ээр нэг хайлт хийхэд хариулт нь ойлгомжтой болно. Хэрвээ углаашаар дамжиж бэлгийн замын халдварт өвчин тархдаг юм бол анхнаасаа яагаад “углаашны замын халдварт өвчин гэж нэрлээгүй юм бол” гэдэг асуулт тавигдах юм. Яг үүнтэй адил хятадууд манай улсад зориулан гаргах цөөн тооны банандаа вирүс шахаад суух завгүй гэдгийг, Цукерберг зөвхөн танд зориулан эв хавгүй видео хийчихээд суухгүй гэдгийг ойлгоход тийм ч хүндрэлтэй биш.

Ингээд хариуцлага дагуулсан мэдээллийн эрин зуунд мөр зэрэгцэн алхах болсон нийт фэйсбүүк, твиттер хэрэглэгчиддээ дахин Хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг хүргэе.

Нэмж хэлэхэд, энэ өдөр бол баярладаг бус харин бид үнэхээр үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө эдэлж чадаж байна уу гэдэгтээ дүн шинжилгээ хийдэг өдөр. Энэ жилийн Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан хийж буй хурлуудаас анзаарахад, мөн өнгөрөгч намраас хойш улстөрчдийн амнаас гарч буй нэг мессэж бол "сошл орчинг зохицуулах хууль"-тай болох. Герман улсын жишээг манайх авах болов уу. Учир нь тус улсын төлөөлөгчид байнга ирж "сошл орчинг хуулиар зохицуулах ёстой" хэмээх болсон. Тиймээс манай улс энэ хуулийг хийхдээ иргэдийнхээ үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хааж боомилох уу, эсвэл ухаалаг зохицуулалт хийж чадах уу гэдгийг анзаарч суухад гэмгүй биз ээ.

Эх сурвалж: GOGO.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56823
0 эможи

keyboard_arrow_up