Монголдоо сонгох эрхгүй амьдарч байна
2018 оны 5 сарын 03
Би жирийн нэгэн хэрэглэгч. Манайх Skymedia телевизтэй. Сансар болон Univision зэрэг кабелийг сонгох гэтэл Skymedia-аас өөр кабелийн телевизийг манай байранд оруулахгүй байгаа.
Ингэснээр хэрэглэгч кабелийн телевизүүдээс сонгож хэрэглэх эрхээ хязгаарлуулж байна. Энэ асуудлаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газарт хандсан ч шийдэхгүй өдийг хүрлээ.
Холбогдох байгууллагууд шалгаж манайх мэтийн хэрэглэгчид нь сонгох эрхээ хязгаарлуулсан байруудад Skymedia-аас бусад компаниудын кабелийн телевизийг оруулж өгөхөд анхаармаар байна. Өөрийн хүссэн кабелиа үзэж амьдармаар байна ш дээ.
Эх сурвалж: zaluu.com
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
56830
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: