Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 19, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

100 мянган машины гэрлийн тусгалыг өөрчилнө

2018 оны 5 сарын 04

Arslan.mn

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2018 оныг  замын хөдөлгөөний аюулгүй байдлын жил болгон зарласан. Энэ хүрээнд баруун гар талдаа буюу буруу талдаа жолооны хүрдтэй автомашины гэрлийн тусгалыг өөрчлөх ажлыг өнгөрсөн хоёрдугаар сараас эхлүүлээд байна. Энэ жилийн хувьд баруун талдаа хүрдтэй 100 мянган тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг өөрчлөх юм. Улсын хэмжээнд бүртгэлтэй 810 мянган автомашин байдаг. Үүнээс 600 мянга нь замын хөдөлгөөнд тогтмол оролцдог юм байна. Мөн үүний 54.5 хувь нь баруун гар талдаа хүрдтэй. Замын цагдаагийн газраас гаргасан судалгаагаар зам тээврийн ослын дийлэнх нь шөнийн цагаар гардаг бөгөөд үүний 76 хувийг буруу талдаа хүрдтэй автомашин эзэлдэг байна. Учир нь баруун талдаа хүрдтэй автомашины гэрэл эсрэг урсгалаас ирж байгаа тээврийн хэрэгслийн жолоочийн нүд рүү шууд тусч, гялбуулдагтай холбоотой юм байна. Жолооч гэрлээ өөрчлүүлэхдээ оршин суугаа аймаг, дүүргийн Техникийн хяналтын үзлэгийн төвд хандах боломжтой. Гэрлийг өөрчлөхөд жолооч 1650 төгрөг төлнө. Үүнийг Авто тээврийн үндэсний төв (АТҮТ) гэрлийг өөрчлөх бэлдэц авахад зарцуулна. Тус ажилд АТҮТ-өөс 229 сая төгрөг зарцуулахаар төсөвлөжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56874
0 эможи

Зочин
2018-05-04 13:22
машины гэрлийн тусгалаас илүү гэрлэн дохионы аюул маш их байна гэрлэн дохионд зориулагдсан татвар төлөгчдийн мөнгө салхинд хийсч байна мөнхийн түгжрэлтэй мөнхийн аваар осолтой яана да энэ орон яасан эргүү толгойнууд энэ улсыг удирдана бэ
keyboard_arrow_up