Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 19, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ТАТВАР ТӨЛӨГЧ бүрт цахимаар ТАЛАРХАЛ ИЛГЭЭЖ байна

2018 оны 5 сарын 07

Arslan.mn

Монгол улсын төрийн санг  бүрдүүлэн төр, түмэн олны үйлс, буяныг дэлгэрүүлэн тэтгэгч эрхэм хүндэт татвар төлөгч танд “ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД”-ийг тохиолдуулан татварын хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаад талархал илэрхийлье.
Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг улсын хэмжээнд “Татвар төлөгчдийн өдрүүд” хэмээн тэмдэглэж ирсэн. Монгол улс маань өдрөөс өдөрт өргөжин  хөгжиж, өнгө нэмж байгаа бөгөөд та бүхний хуримтлуулсан татварын орлого хөгжил болон эргэж, улсдаа бүтээн байгуулалт, халамж, дэмжлэг болон шингэж байгаад талархаж байна. Эдийн засагт эрчимтэй хөгжлийг авчирч, бүрэн эрхт улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, ард түмний соёл боловсрол, ахмад үеийнхний халамж, иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээг санхүүгийн найдвартай эх үүсвэрээр хангахад  төр, бизнесийн байгууллага, татвар төлөгч та бүхний оруулсан хувь нэмэр асар их билээ.
Татвар төлөгчдийн татвараа төлөх нийгмийн сэтгэлгээ төлөвшин, татварын эрүүл орчин бүрэлдэж байгаа нь татвар төлөгчид, татварын албаны харилцан итгэлцсэн хамтын ажиллагааны үр дүн хэмээн дүгнэж байна. XXI зуун бол мэдээлэл технологийн эрин үе, тэр ч утгаараа энэ жил Монгол улсын төсвийг бүрдүүлж буй нийт татвар төлөгчид та бүхэндээ “ЦАХИМ ТАЛАРХАЛ” хүргүүлж байгааг хүлээн авна уу.  Улс, эх орныхоо хөгжлийн төлөө хөдөлмөрлөж, төсвийн орлогыг бүрдүүлэхэд иргэний үүргээ нэр төртэй биелүүлж буй эрхэм татьар төлөгч таны эрхэлж буй бизнес тань өргөжин тэлж, орлого, ашиг нь арвижин өсч дэвжих болтугай.
Эх оронч үзэл татвар төлөхөөс эхэлнэ
    МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА    
 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56977
0 эможи

keyboard_arrow_up