АЖҮТ, “Ростан Монгол“ ХХК хамтран “Ростон Монголиа Трофи 2014“-ыг зохион байгуулна
Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай ойр дотно байж, дэмжиж ажилладаг Аялал Жуулчлалын Үндэсний Төв "Ростан Монгол" ХХК, "Монголий Вояж" ХХК-иудтай хамтран ажиллахаар боллоо.
2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 7 дугаар сарын 4-ний хооронд манай улсад зохион байгуулагдах "Ростан Монголия Трофи 2014" эко-аяллын олон улсын эвент арга хэмжээг хамтран зохион байгуулах ажлыг хэрэгжүүлэх зорилго бүхий гурвалсан санамж бичигт Аялал Жуулчлалын Үндэсний Төвийн захирал О.Цоодол, "Ростан Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Долгорлхам, "Монголий Вояж" ХХК-ийн ерөнхий захирал С.Алтантуяа нар гарын үсэг зурлаа.
Хоёр дахь удаагаа зохион байгуулагдах гэж буй уг эвент арга хэмжээг зохион байгуулахдаа Монгол улсыг эко аялал жуулчлалын таатай орчин гэдгийг сурталчилан, гадаадын болон дотоодын оролцогчдын тоог нэмэгдүүлэх, жил бүр уламжлал болгон зохион байгуулах, мөн 2014 оны аялал жуулчлалын цаглабарт болон бусад сурталчилгаа, гарын авлага, мэдээллийн цахим санд зохион байгуулаттай оруулах зэрэг байдлаар хамтарч ажиллах юм.
Энэхүү арга хэмжээг амжилттай зохион байгуулснаар Монгол улс, аялал жуулчлалын салбар, түүний дотор эко аялал жуулчлалыг сурталчилан таниулах ач холбогдолтой дээр, олон улсын чанартай спорт-эко аяллын эвентийг Монгол улсад хамтран зохион байгуулах талаар боломж бүрдэнэ.