Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 20, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ЦАГ АГААР: Зарим нутгаар нойтон цас орно

2018 оны 5 сарын 08

Arslan.mn

Малчид, ард иргэдийн анхааралд:

Өнөө шөнө нутгийн зүүн хагаст, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2018 оны 05 дугаар сарын 08-ны 20 цагаас 05-р дугаар сарын 09-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг, бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 13-15 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 14-19 дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 5-10 градус хүйтэн, бусад нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө бүх нутгаар 13-18 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө Хэнтэйн хойд хэсгээр 6-11 градус, бусад хэсгээр 12-17 градус, өдөртөө Дорнод, Сүхбаатарын зүүн хэсгээр 23-28 градус, бусад нутгаар сэрүүсч 13-18 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ.  Хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс  баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед 16-18 метр ширүүснэ. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговь, Өмнөговийн баруун хэсгээр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө  22-27 градус дулаан байна.
2018 оны 05 дугаар сарын 10-наас 05 дугаар сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

10-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи 10, 13-нд Алтайн салбар уулсаар, 11-нд нутгийн зарим газраар, 12-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

11-нд баруун болон төвийн нутгаар, 12-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүснэ гэж Цаг уур, Орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57030
2 эможи

keyboard_arrow_up