Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 20, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Албажсан цахим мөнгө ирэх сараас амилна

2018 оны 5 сарын 09

Цахим мөнгөний журмаар критповалют зохицуулахгүй

Төв банк өнгөрсөн сарын сүүлээр Цахим мөнгөний журам баталсан. Ингэснээр бидэнд хэзээний танил болсон бүх төрлийн цахим мөнгө албан ёсны журамтай болсон юм. Шинэ журмыг ирэх сарын 1-нээс албан ёсоор мөрдүүлж эхлэхээр төлөвлөж байна. Хэдийгээр журам нь мөдхөн мөрдөгдөж эхлэх ч санхүүгийн системд цахим мөнгө нь хэдийнэ хэвшсэн юм. Үүрэн телефоны операторууд одоогоос хоёр жилийн өмнөөс “Candy”, “GG” гэх мэт цахим мөнгийг гүйлгээнд нэвтрүүлсэн. Мөн эдийн засагт эргэлдэж буй нийт мөнгөний дийлэнх нь биет бус цахим хэлбэрээр байршдаг. Манай улсын мөнгөний нийлүүлэлтийн долоо орчим хувь нэгтээс хорин мянгатын дэвсгэртээр бол үлдсэн нь санхүүгийн байгууллагуудын компьютерын санах ойд хадга­лагдаж буй. Их Британид ч ялгаагүй, нийт мөнгөний ердөө дөрвөн хувь нь зоос болон цаасан дэвсгэртээр гүйлгээнд ордог байна. Ийнхүү мөнгөний нийлүүлэлт ца­хим хэлбэрт шилжсэнээр хаях, гээх зэрэг олон эрсдэлийг бууруулж, зардал хэмнэдэг болохыг мэргэжилтнүүд хэлж байна. Цахим мөнгөний журамд зааснаар уг төлбөр тооцооны хэрэгслээр цахим мөнгөөр төлбөр төлж, шилжүүлж, мөнгөн хөрөнгө хөрвүүлж болно.

Гэхдээ зээлийн эх үүсвэр болохгүй аж. Цахим мөнгөөр өдөр тутмын жижиглэнгийн гүйлгээ, худалдан авалт хийнэ. Тухайлбал, хүнсний дэлгүүр, супермаркет зэргээр үйлчлүүлэхдээ цахим мөнгө ашиглана. Харин бизнесийн зорилгоор эсвэл үл хөдлөх хөрөнгө, цахилгаан бараа зэрэг өндөр үнийн дүн бүхий төлбөр тооцоонд ашиглахгүй. Энэ төлбөрийн хэрэгслээр хийх нэг удаагийн гүйлгээний дээд хязгаарыг нэг сая байхаар тогтоожээ. Харин нэг өдөрт хийх гүйлгээний дээд хязгаар нь гурван сая төгрөг. Хэдийгээр энэ нь харьцангуй бага дүн боловч цахим мөнгөнөөс үүсэх эрсдэлийг бага байлгахыг ийн шийдсэнээ албаныхан тайлбарласан. Цахим мөнгөний үйлчилгээ үзүүлж буй этгээд эдгээр үйлчилгээг өөрийн гэрээт төлөөлөгчөөр дамжуулан хэрэглэгчдэд хүргэх боломжтой. Цахим мөнгө нь төгрөгөөр баталгаажиж, баталгаа нь банкинд байршина. Нэг цахим мөнгө нэг төгрөгтэй тэнцэхээр тусгажээ.

Тэгвэл мөдхөн мөрдөж эхлэх шинэ журмын сургаар зөрүүтэй ойлголт зах зээлд бий болсон. Монголбанкнаас баталсан цахим мөнгийг криптовалюттай адилтгах, энэ төрлийн валютад тусгай журам баталсан мэтээр зөрүүтэй ойлголт түгж байгаа аж. Харин Монголбанкнаас үүнийг үгүйсгэж байна. Өөрөөр хэлбэл, Цахим мөнгөний журмаар критповалют зохицуулахгүй гэж албан ёсоор мэдэгдлээ. Учир нь биткойн, этериум зэрэг криптовалютууд нь үндэсний төлбөрийн системийн тухай хуулиар тодорхойлсон цахим мөнгөний шинжүүдийг хангаа­гүй. Криптовалют нь мөнгөн хөрөнгөөр баталгааждаггүй, төгрөгт чөлөөтэй хөрвөдөггүй, төгрөгтэй ижил нэгжгүй, төвлөрсөн хяналт байхгүй учраас цахим мөнгөнд тооцох боломжгүй юм байна. Харин энэ журмыг баталснаар мөнгө санхүүгийн салбарт биеллээ олж буй цахим хувьсгал болох финтекийн хөгжлийг дэмжинэ гэж салбарынхан үзэж байна.

Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анараас зарим зүйлийг тодрууллаа.

-Цахим мөнгө гаргах хэрэгцээ шаардлага байсан уу?

-Үндэсний төлбөрийн сис­темийн тухай хуулийг өнгөрсөн онд Монголбанкнаас боловс­руулж, УИХ баталсан. Уг хуулийг энэ оны эхнээс мөрдөж эхлээд байгаа. Хуульд Монгол улсын мөнгөн тэмдэгт төгрөгтэй адил үнэ цэнэ бүхий Монголбанкны зөвшөөрөлтэй гаргасан бэлэн бус төлбөрийн хэрэгслийг цахим мөнгө гэж тодорхойлсон байдаг. үүнтэй уялдан Цахим мөнгөний журам гаргаж байна.

-Цахим мөнгөний журманд хэрэглэгчийг хамгаалах ямар заалт оруулсан бэ ?

-Цахим мөнгөний журмаар баталгааны данс гэдэг ойл­ голтыг тодорхойлсон. Энэ төрлийн үйлчилгээ эрхэлж буй этгээд зах зээлд гаргасан нийт цахим мөнгөтэй тэнцүү хэмжээний мөнгөн хөрөнгийг баталгаа болгон, уг дансанд байршуулахаар заасан байгаа. Өөрөөр хэлбэл зах зээлд нэг сая цахим мөнгө гарвал, үүний баталгаа болох нэг сая төгрөг баталгааны дансанд байрших ёстой. ингэж цахим мөнгөний баталгааг зуун хувь гаргуулснаар цахим мөнгөний үйлчилгээнд үүсэх аливаа эрсдэлээс хэрэглэгчийг бүрэн хамгаална. Түүнчлэн хэрэглэгч цахим мөнгөний үйлчилгээ эрхлэгчид биеэр очиж, гэрээ байгуулахгүйгээр энэ төрлийн үйлчилгээг авч болно. Үүний үр дүнд цахим мөнгөний үйл­ чилгээг олон нийтэд түргэн шуурхай, хялбар хүргэх боломж бүрдэнэ. Банкны салбараас хол, алслагдмал газарт оршин суудаг иргэдэд хүндрэл, чирэг­ дэл учруулахгүйгээр цахим мөнгөний тусламжтайгаар санхүүгийн үйлчилгээг хүргэж, хүртээмжийг нэмэгдүүлнэ гэсэн үг.

-Цахим мөнгө гаргахад юу шаардах вэ?

Цахим мөнгөний үйлчилгээ нь зөвхөн банкаар хязгаарлаг­дахгүй. Энэ үйлчилгээг хүссэн хуулийн этгээд эрхлэх боломж­той. Гэхдээ цахим мөнгөний үйлчилгээ эрхлэгчид тавигдах шаардлага өндөр байгаа. Цахим мөнгөний үйлчилгээ эрхлэгч нь хэрэглэгч, гэрээт төлөөлөгч, цахим мөнгийг төлбөрт хүлээн авах үйлчилгээний байгуул­ лагатай байгуулах гэрээнд заавал тусгах заалтуудыг жу­рамд тодорхой тусгасан.

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57036
0 эможи

keyboard_arrow_up