Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: ЦЕГ

2018 оны 11 сарын 03

Arslan.mn

Энэ долоо хоногт /2018.10.29 - 2018.11.04/ Цагдаагийн байгууллагаас олон нийт рүү чиглэсэн ОНЦЛОХ үйл явдлын тоймыг хүргэж байна. 

“Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” ОУ-ын эрдэм шинжилгээний хурал болж өндөрлөлөө 

МУ-ын Ерөнхий сайдын ивээл дор Хууль зүй, Дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулж буй “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” Олон улсын эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд боллоо.  Монгол улс Ази, номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн гишүүнээр 2004 онд элсэж улмаар 2006 онд болон мөнгө угаах болон терроризмийн санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг баталснаар энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг идэвхтэй явуулж байгаа аж. 2016-2017 онд Ази номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх байгууллагаас Монгол улсын мөнгө угаах терроризмийн санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо үйл ажиллагаанд 2 удаагийн харилцан үнэлгээ хийж тодорхой үнэлт дүгнэлт өгсөн байдаг. Уг үнэлгээгээр манай улс хангалтгүй дүн авч цаашид засч залруулах нэлээдгүй олон асуудал байгааг тодорхойлсноор төр засгийн бүх шатны байгууллагууд  мөнгө угаах тэмцэх үйл ажиллагааны тогтолцоо хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээ илүү  анхаарал тавин ажиллаж байгаа юм байна.  Энэ хүрээнд 2017 онд мөнгө угаах болон терроризмийн санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөр мөн Ази, номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг тус тус баталж, бодлого үйл ажиллагаанд тусгасан. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд төрийн болон, төрийн бус байгууллагууд, их дээд сургууль, эрдэм шинжилгээ судалгааны байгууллагын судлаачид,  хууль сахиулах салбарын практик ажилтнууд мөн энэ чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд оролцсон байна. Шинэ төрлийн энэ гэмт хэрэгтэй тэмцэхэд зөвхөн хамтын ажиллагаа үр дүн өгөх чухал юм гэдгийг салбарын удирдах албан тушаалтнууд онцолж байлаа. 

Arslan.mn

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын түүхт 80 жилийн ой тохиолоо

ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас түүхт 80 жилийнхээ ойн хүрээнд “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахаас гадна баярын хурлаараа тангарагтаа үнэнчээр зүтгэж, хамт олноо манлайлан ажилласан алба хаагчдад шагнаж, урамшууллаа. Түүнчлэн түүхт ойгоо тохиолдуулан эх орныхоо эд баялгийг хамгаалах тангараг өргөж, түүндээ багтан нэр төртэй ажиллаж буй алба хаагчдад бахархлыг бий болгох, үйл хэргийг мөнхжүүлэх зорилгоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Цагдаа” цогцолборт дурсгалын хөшөөт талбайг бүтээн байгуулсан байна. 

Arslan.mn

ЦЕГ-ын Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсээс цаг үеийн мэдээлэл өглөө

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2018 онд дэвшүүлсэн зорилттойгоо уялдуулан ЦЕГ-ын даргын шийдвэрээр Хүний нөөц, сургалтын хэлтсийн бүтцэд байсан Соён гэгээрүүлэх, албаны сургалтын тасгийг “Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтэс” болгон өргөжүүлсэн. Энэхүү шийдвэр нь цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын нийт алба хаагчид руу чиглэсэн, тэднийг мэргэжлийн болоод хувь хүн талаас нь хөгжүүлэх, ур чадварыг нь дээшлүүлэхэд томоохон түлхэц болсон аж. Улсын хэмжээнд “Байгууллагын соёлыг дээшлүүлье” аян, “Цагдаа, дотоод цэргийн анги, байгууллагын соёлыг төлөвшүүлэх” хөтөлбөр, “Эрүүл цагдаа” хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлэхээр зохион байгуулж байгаа юм. Энэ жилээс эхлэн нутаг дэвсгэрийн байгууллагуудын алба хаагчид, тэдний гэр бүлд чиглэсэн “Үргэлж тантай хамт” нэртэй соён гэгээрүүлэх ажлыг явуулж байгаа бөгөөд ажлын явц, үр дүнг оны төгсгөлд тооцох юм байна. 

Arslan.mn

Замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрэм мөрдөгдөж эхэллээ 

Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийг өнгөрсөн 11 дүгээр сарын 01-ээс мөрдөж эхэллээ. Дүрэмд 60 гаран зүйл заалт шинээр орсон. ТЦА-ныхан иргэд, олон нийтэд дүрмийг сурталчлах, таниулах зорилгоор дүрэм мөрдөгдөж эхэлж байгаа эхний өдрүүдэд замын хөдөлгөөний дүрэмд шинээр орсон нэмэлт өөрчлөлтүүдийг зөрчсөн жолооч нарыг торгохоо урьтал болголгүйгээр тухайн дүрмийн заалтыг тайлбарлах, сануулах арга хэмжээ авч ажиллаж байна.  Харин хуучин мөрдөгдөж байсан Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага тооцох юм. Хөдөлгөөнд оролцогчдын хувьд Замын хөдөлгөөний дүрмээ сайтар уншиж судлах төдийгүй дагаж мөрдөн биелүүлэх хэрэгтэйг тус албанаас анхааруулж байна. 

Arslan.mn

“ЦАХИМ ОРЧИНГ ЗӨВ БОЛГОЁ” аян эхэллээ

ЗГХЭГ, Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газартай хамтран ухуулга, нөлөөллийн ЦАХИМ ОРЧИНГ ЗӨВ БОЛГОЁ аяныг 11 дүгээр сарын 01-ээс эхлүүллээ. Аяны хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран олон талын ажлыг зохион байгуулахаас гадна цахим орчинд ЭЕРЭГ МЭДЭЭНИЙ давалгааг өрнүүлж, зөв хэрэглээний ойлголтуудыг өгөх, цахим орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль эрх зүйн мэдлэг олгох, иргэдийн оролцоотой аливаа гэмт хэрэг, үүсч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлууд хийгдэх юм. Аян 11 дүгээр сарын 21-ийг дуустал үргэлжлэх аж.

“ЦАХИМ ОРЧИНГ ЗӨВ БОЛГОЁ” АЯН ЭХЭЛЛЭЭ Arslan.mn

Тээврийн цагдаагийн албанаас нээлттэй хаалганы өдрөөрөө 2000 гаруй иргэнд үйлчилгээ үзүүлсэн байна

Тээврийн цагдаагийн албанаас албаны үйл ажиллагаа, бодлого чиглэл, шинэчлэн батлагдсан Замын хөдөлгөөний дүрмийг сурталчлах, иргэдэд тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор “Нээлттэй хаалганы өдөр”-ийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр албаны төв байранд 10.00 цагаас 15.00 цагийн хооронд зохион байгуулсан. Мөн зохион байгуулагдсан арга хэмжээний үеэр бэлэн бус торгуультай холбоотойгоор 150 иргэний холбогдох материалыг хүлээн авч, 300 гаруй иргэдэд мэдээлэл, лавлагаа өгч,  шинэчлэн батлагдсан Замын хөдөлгөөний дүрмээр 553 иргэнд сургалт орсон ба ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвөөс 497 иргэнээс тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх шалгалт авч, 117 иргэнээс хаяж гээгдүүлсэн, хугацаа дууссан үнэмлэхийн материалыг хүлээн авч үйлчиллээ.Түүнчлэн Авто тээврийн үндэсний төвөөс 32 тээврийн хэрэгсэлд явуулын оношлогоо хийж, мэргэшсэн жолоочийн үнэмлэхний талаар 56 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, Нийслэлийн авто замын хөгжлийн газраас авто замд орц, гарц, зогсоолын талбай шинээр гаргах талаар 26 иргэнд мэдээлэл хүргэн ажиллажээ.

Arslan.mn

ҮАБЗ-ийн ажлын албанаас Цагдаагийн алба хаагчдад талархал ирүүллээ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанаас хүүхэд, залуучуудыг цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах, бууруулах зорилгоор “Unfriend” хөдөлгөөнийг санаачлан зохион байгуулсан Цагдаагийн ерөнхий газар, алба хаагчдад талархал илрүүлсэн байна. 

Arslan.mn

Цагдаагийн ахмад Б.Амарсанаа “Чадварлаг алба хаагч”-аар шалгарлаа

Тээврийн цагдаагийн албанаас сар бүр бусдыгаа хошуучлан, үр бүтээлтэй ажилласан алба хаагчыг шалгаруулж, урамшуулдаг. Үүний дагуу 10 дугаар сард зам тээврийн хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх зорилгоор идэвхи санаачлага гарган ажилласан Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, Цагдаагийн ахмад Б.Амарсанааг “Чадварлаг алба хаагч”-аар шалгарууллаа.

Цагдаагийн ахмад Б.Амарсанаа “Чадварлаг алба хаагч”-аар шалгарлаа Arslan.mn

Цагдаагийн албан хаагчид явган хүний зам талбайг тохижуулсанд иргэд талархалтай хандаж байна

Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Их тойруу Армийн генерал Батын Доржийн гудамжинд байрлах ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл, хамгаалалтын газраас тус хорооны явган хүний замгүй барьсан хашаануудыг буулгаж, шинээр явган хүний зам талбайг тохижуулах ажлыг хийжээ. Энэ ажилд хорооны иргэдийн зүгээс талархалтай хандаж байгаа бөгөөд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, шинээр явган хүний зам талбай гаргасан Эргүүл, хамгаалалтын газрын хамт олонд талархал илэрхийллээ. Мөн бусад төрийн болон төрийн бус байгууллагуудыг энэ төрлийн ажилд идэвхийлэн оролцохыг уриаллаа. Ð¦Ð°Ð³Ð´Ð°Ð°Ð³Ð¸Ð¹Ð½ албан хаагчид явган хүний зам талбайг тохижуулсанд  иргэд талархалтай хандаж байна Arslan.mn

Улсын хэмжээнд галт зэвсгийн тооллого явагдаж байна

Улсын хэмжээнд галт зэвсгийн тооллогыг явуулж байна. Тооллого  2018 оны 10 дугаар сарын  12-оос эхлэн 45 хоногийн хугацаанд  галт зэвсгийг бүртгэх, гэрчилгээжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Иймд иргэд олон нийт та бүхэн тооллогод идэвхтэй хамрагдаж өөрийн эзэмшдэг, өмчилдөг галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгсэлээ харъяа нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад заасан хугацаанд нь бүртгүүлж, хуулиар олгогдсон үүргээ биелүүлэхийг уриалж байна. Түүнчлэн энэ долоо хоногт Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Өвөр жаргалан хэмээх газарт янзагатай согоо буудсан байна гэсэн дуудлагаг өнгөрөгч сарын 24-нд цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу Төв аймаг дахь цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн хурдан шуурхай ажиллаж энэхүү хэргийн холбогдогчийг илрүүлсэн байна. Хэргийг Улаанбаатар хотын харьяат Т, Б нар бүлэг үйлдсэн байжээ. Тэд бүртгэлгүй, марк дугааргүй, галт зэвсэг ашиглан тус хэргийг үйлдсэн болох нь шалгалтаар тогтоогдсон аж. Иргэн Т, Б нарыг  хууль бусаар ан агнасан хэмээн Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлгийн 24.5 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.

Улсын бүртгэл дугааргүй галт зэвсэг ашигласан байжээ Холбоотой Зураг

ЦЕГ-ын Автобаазын алба хаагчид ахмад ажилтан Л.Мөнхнасанд тусаллаа

ЦЕГ-ын Автобаазын алба хаагчид “Хариу нэхээгүй тус” үйл ажиллагаа зохион байгуулж, тус албанаас гавьяаныхаа амралтад гарсан ахмад ажилтан, цагдаагийн ахлах ахлагч Л.Мөнхнасангийн гэрт очиж тусалжээ. Ахмад ажилтан Л.Мөнхнасан гэртээ ганцаараа амьдардаг учир алба хаагчид нүүрс түлээ, хүнсний бүтээгдэхүүнийг нь бэлтгэж, хашаа хороог цэвэрлэж өвөлжилтийн бэлтгэлээ хангахад нь тусалсан байна. Автобаазынхан ЦЕГ-ын даргын тушаалаар батлагдсан Соён гэгээрүүлэх ажлын хүрээнд энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан байна. 

Автобаазын алба хаагчид ахмад ажилтан Л.Мөнхнасанд тусаллаа Автобаазын алба хаагчид ахмад ажилтан Л.Мөнхнасанд тусаллаа

ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвөөс Эрэн сурвалжлах сэтгүүлчидтэй хамтран "Нөхөрсөг сагсан бөмбөг"-ийн тэмцээнийг зохион байгууллаа 

ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвөөс Эрэн сурвалжлах сэтгүүлчидтэй хамтран "Нөхөрсөг сагсан бөмбөг"-ийн тэмцээнийг энэ бямба гарагт амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд нийт 60 орчим эрэн сурвалжлах сэтгүүлчид хамрагдсан бөгөөд эрэгтэй, эмэгтэй шилдэг гурван байрыг шалгаруулан цом, мөнгөн шагналаар шагнаж, урамшууллаа. Цаашид энэ төрлийн арга хэмжээг тогтмол зохион байгуулах юм байна. 

Arslan.mn

Согтууруулах ундаа хэрэглэсэн 140 жолоочид хуулийн хариуцлага хүлээлгэжээ

Тээврийн цагдаагийн албанд энэ долоо хоногийн ажлын өдрүүдэд зам тээврийн осолтой холбоотой 1351 дуудлага иржээ. Үүнээс 764 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл байгаа аж. Нийт бүртгэгдсэн ослын улмаас орон нутагт хоёр, нийслэлд нэг хүний амь нас хохирчээ. Мөн нийслэлийн хэмжээнд ослын улмаас 52 хүн хөнгөн, хүнд хэлбэрээр гэмтсэн бөгөөд нийт ослын 36 нь явган зорчигчийг мөргөж гэмтээх, 11 нь мөргөлдөх хэлбэрээр гарсан осол эзэлж байгаа юм. Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 140 зөрчлийг илрүүлэн саатуулж хуулийн дагуу хариуцлага тооцсон аж. Зөрчлийн тухай хуулийн 14.7.5-д заасны дагуу 19 жолоочид шүүхээр 7-30 хоног баривчлах шийтгэл ногдуулж ажиллажээ.

Согтууруулах ундаа хэрэглэсэн 140 жолоочид хуулийн хариуцлага хүлээлгэжээ Arslan.mn

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596861
0 эможи

keyboard_arrow_up