ХАБЭА-н соёлыг төлөвшүүлэхэд залуучуудын оролцоо АХА-ны тэмцээн боллоо
“ХАБЭА-н сарын аян-2018” арга хэмжээг, төлөвлөгөө, удирдамж гарган, дүүргийн салбар зөвлөлөөр хэлэлцүүлж, батлууллаа.
Ослын сургалтыг 04 дүгээр сарын 09-ны өдөр эрсдэл өндөртэй 45 байгууллагыг оролцуулж, 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллежийн оюутан, суралцагчдын дунд “ХАБЭА- АХА тэмцээн”-ийг амжилттай зохиолоо.
АХА тэмцээний зорилго нь ХАБЭА-н талаарх суурь мэдлэгийг олгож, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил хөдөлмөрийн талбарт, ажил олгогчдын шаардлагад нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэх, зөв төлөвшил, хандлага олгоход чиглэж, болзошгүй осол, эрсдлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах, хариуцлага эрх, үүргийн талаар мэдлэг өгсөн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
АХА тэмцээнд 78 оюутан оролцож, эхний 3 байр эзэлсэн оролцогчийг өргөмжлөл, мөнгөн шагналаар, тусгай байрын 2 оролцогчийг өргөмжлөл дурсгалын зүйлээр урамшуулж, “ ХАБЭА- АХА” тэмцээний ач холбогдлыг дүүргийн ХАБЭА-н салбар зөвлөлийн дарга П.Давхарбаяр дүгнэж, оролцогчдод амжилт хүссэн юм.