Үйлдвэрийн осол, зан үйлийг төлөвшүүлэх”, “Эрсдэл, эрсдэлийн үнэлгээний талаар”сургалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
“Үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх соёл, зан үйлийг төлөвшүүлэх”, “Эрсдэл, эрсдэлийн үнэлгээний талаар”сургалт хэлэлцүүлгийг Сүхбаатар дүүргийн хурлын зааланд зохион байгуулж, 68 байгууллын 85 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан инженер, эрүүл ахуйч оролцсон.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл байгуулах, орон тооны ажилтан ажиллуулах, норматив батлах тухай Хөдөлмөрийн сайдын 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/114 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллуулах зорилгоор дүүргийн боловсролын байгууллагуудаас ХАБЭА-н ажилтны судалгаа, ХАБЭА-н сарын аяны хүрээнд хийсэн ажлын тайлан, холбогдох санал хүсэлтийг авсан. Эдгээр судалгаа, тайланд 72 ажилтан хамрагдсан.