“ХАБЭА-н сарын хаалтын аян болж өнгөрлөө
Ажлын байрны онцлогт тохирсон ХАБЭА-н журам, заавар баталж, хөдөлмөрийн бүтээмжийн аяныг байгууллага дээрээ өрнүүлэн, хөдөлмөрийн норм, нормативийг тооцон ажиллаж байгаа Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэр Урлалын Политехник Коллеж, Баярсконстракшн ХХК, Скайтел ХХК зэрэг байгууллагыг үзлэг шалгалтаар шалгаруулж,2018 оны 05 дугаар сарын 01- ний өдөр “ХАБЭА-н сарын аяны хаалт”-н арга хэмжээн дээр өргөмжлөлөөр шагнаж урамшууллаа.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлийн дарга П.Давхарбаяр сургалт, хэлэцүүлэгт оролцсон байгуулагуудад ажлын байран дээр гарч болзошгүй аюул, ослыг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлууд зохион байгуулах, аюул осол дөхсөн тохиолдлыг илрүүлэх,арилгах, эрсдлийн үнэлгээ хийлгэх зэрэг ажлуудыг эрчимжүүлж, сургалт, зааварчилгааг тогтмол хийж, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг анхаарах тал дээр тодорхой ажил зохион байгуулж, эрүүл аюулгүй ажлын байрыг бүрдүүлж, хөдөлмөрийн бүтээмжээ нэмэгдүүлэн ажиллахыг зөвлөж, гарын авлага, танилцуулгаар хангаж ажилласан байна.