2018 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага болж өндрөллөө
Монгол улсын үндсэн хуулиар хүлээсэн иргэний үүргээ нэр төртэй биелүүлэн хугацаат цэргийн албаа хааж ирсэн цэрэг эрсийн 2018 оны нэгдүгээр ээлжийн цэрэг халах ажиллагаа 2018 оны 05 дугаар сарын 1, 2-ны өдрүүдэд ЗДТГ-ын Иргэний танхимд амжилттай зохион байгуулагдлаа.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс хөдөлмөр зуучлал, мэргэжлийн сургалтын талаарх мэдээллийг 78 иргэнд зөвлөх үйлчилгээ үзүүлж ажиллав. Үүнд: Жигүүр гранд групп, Сод монгол групп, Эко констракшн ХХК, Буян ХХК, Номин Холдинг, Арвайн үндэс ХХК, Юнисервис ХХК, Хүчит зам ХХК, Финпак ХХК, Сод тэнгэр түшээ ХХК, Бьюлдингс Техноложи ХХК, байгууллагын нээлттэй зарласан 141 сул чөлөөтэй ажлын байрыг танилцуулсан. Мөн Үйлдвэрлэл, үйлчилгээ, Хөдөө аж ахуй, Барилга, Уул уурхайн чиглэлээр мэргэжил олгох 76 сургалтын байгууллагын 42 мэргэжлийг санал болгож, 20 иргэн мэргэжил олгох сургалтанд хамрагдахаар бүртгүүлсэн.