Ажлын байрыг дэмжих үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдлаа
2018 оны 2 сарын 14
2018 оны 2-р сарын 11-14-ыг дуустал “Скай их дэлгүүр”-ийн 1-р давхарт Ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдсан иргэдийн үзэсгэлэн худалдааг 4 өдрийн хугацаатай зохион байгуулж нэр бүхий 40 иргэн үзэсгэлэн худалдаанд өөрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ борлуулж нийт 8.100.000 төгрөгийн борлуулалт хийсэн байна. Уг арга хэмжээнд дүүргийн ИТХ-ийн тэргүүлэгчдийн дарга н.Ганбат, дүүргийн орлогч дарга П.Давхарбаяр нар үзэж иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонслоо.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
598541
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: