НХЭГ,6 дүүрэг хамтарч Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны нээлтийн ажиллагааг зохион байгууллаа
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, 6 дүүрэг хамтарч Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны нээлтийн ажиллагааг зохион байгуулж, Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 8 аж ахуй нэгж, байгууллагын төлөөллийг оролцуулан сарын аяны танилцуулга мэдээлэл хүргэсэн. Үүнд: Адмон принтинг ХХК, Юнивишн ХХК, Юнигаз ХХК, Эрчим хүчний Зүүн түгээх төв, Тод оймс ХХК, Их хүрэн хар ХХК, Сити газ ХХК, Лейтон ХХК
Эрчим хүчний зүүн түгээх төвийн хурлын зааланд 2018 оны 04 сарын 09-ний өдөр эрсдэл өндөртэй байгууллагуудын дунд “Осол дөхсөн тохиолдлыг илрүүлэх, судлах, арилгах” талаарх сургалтыг Ололт Амжилт ХХК сургалтын төвтэй хамтран зохион байгуулж, 45 байгууллагын төлөөлөл хамрагдсан аж.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлстийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн“Хамтран ажиллах тухай”3/574 албан бичгийг аж ахуй нэгж, байгууллагад хүргүүлсэн. Албан бичгээр Ажил олгогчийн үүрэг, Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах, шинэчилсэн хөдөлмөрийн тухай хуулийг иргэд аж ахуй нэгж байгуулагад таниулах сурталчлах, аж ахуй нэгж байгууллагууд хөдөлмөрийн бүтээмжийг тооцож,хөдөлмөрийн норм норматив, стандартыг баримтлах, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох, ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээг хийлгэх, ХАБЭА-н үндэсний 5 дахь хөтөлбөрийн хүрээнд аж ахуй нэгж, байгууллагууд ажил зохион байгуулах,хариуцлагыг сайжруулж, дүүрэг салбар зөвлөлөөс зохион байгуулж байгаа аливаа арга хэмжээнд идэвхтэй оролцуулахыг уриалсан байна.