Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 19, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“Өрхийн үйлдвэрлэл өөдрөг маргааш” нэвтрүүлгийг зохион байгууллаа

2018 оны 5 сарын 03

 Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хүнсний үйлдвэрлэл эрхлэгч аж ахуй нэгж, байгуулагуудад бизнес эрхлэгчдийг дэмжин олгож буй төсөл хөтөлбөр, зээлийн талаар мэдээлэл өгөх зорилгоор Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Зээлийн батлан даалтын сан, дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэстэй хамтран 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр дүүргийн Засаг даргын Тамгын газрын 9 давхарын хурлын танхимд сургалт зохион байгуулсан. Сургалтанд хүнсний үйлдвэрлэл эрхлэгч 20 гаруй аж ахуй нэгж, байгууллага хамрагдсан. Сургалтын явцад төсөл хөтөлбөр, зээлийн талаар боловсруулагдсан 150 ширхэг материал, гарын авлагуудыг тараасан. Үүнд: - Зээлийн батлан даалтын сангийн талаарх танилцуулга, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хэрэгжүүлж буй 5 төсөл хөтөлбөрийн танилцуулга хүргэгдсэн.

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны зорилтот бүлгийн иргэн Ахмад Дашзэвэгийг сонгон авч, Монголын үндэсний радио Хурд агентлагтай хамтран үе шаттай 7 хоногийн 3 дах өдрийн 14 цаг 20 минутанд “Өрхийн үйлдвэрлэл өөдрөг маргааш” 10 удаагийн цуврал нэвтрүүлгийг зохион байгуулж, хүүгүй, барьцаагүй эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг төсөлд хамруулан үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөөр ханган бичил бизнес эрхлэх боломжийг олгож өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598551
0 эможи

keyboard_arrow_up