Монгол Улсын мал 66 сая 463.7 мянгад хүрчээ
Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын 2018 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнг танилцуулж байна. 2017 онд манай улсын малын тоо 66.2 сая толгойд хүрч өмнөх оныхоос 4.6 саяар нэмэгдсэн юм.
2018 оны мал тооллогын урьдчилсан дүнг Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр танлцууллаа. Жил бүрийн арванхоёрдугаар сарын 7-17-нд Монгол Улс малаа тоолдог бөгөөд энэ жил 100 дахь жилдээ малаа бүртгэж байгааг ҮСХ-ны ахлах шинжээч Э.Мягмархандонцоллоо.
Урьдчилсан дүнгээр Монгол Улсад 66 сая 463.7 мянган мал тоологдсон байна. Энэ нь өнгөрсөн жилээс 244.7 мянган толгой буюу 0.4 хувиар өссөн тоо аж.
Малын өсөлт, бууралтыг төрлөөр нь авч үзвэл
- хонь 443.6 мянган толгой буюу 1.5%
- тэмээ 25.6 мянган толгой буюу 5.9% өсөж
- адуу 3,939.8 мянга буюу өнгөрсөн оны түвшинд байгаа бол
- үхэр 7.8 мянга буюу 0.2%
- ямаа 216.7 мянга буюу 0.8%-аар тус тус буурсан байна.
Зураг 1. Малын өсөлт, бууралт (төрлөөр)
1990 онтой харьцуулахад ямааны эзлэх хувь 21 пунктээр өссөн бол хониных 12.4 пунктээр, үхрийх 4.4, адууных 2.8, тэмээнийх 1.4 пунктээр тус тус буурсан байна.
Бог малын зохистой харьцаа 75:25 буюу гурван хонь:нэг ямаа гэсэн уламжлалт харьцаа алдагдаж, 2018 онд энэ харьцаа 53:47 гэсэн харьцаатай болжээ.
Зураг 2. Мал сүргийн бүтэц
Энэ оны хувьд урьдчилсан тооллогоор аймгуудаас Хөвсгөл, сумдаас Хэнтий аймгийн Өмнөдэлгэрт хамгийн олон мал тоологджээ.
Зураг 3. Малын тоо аймгаар (мянган толгой)
Зураг 3. Малын тоо сумдаар (мянган толгой)
Зураг 4. Аймгуудын малын тоо, төрлөөр (мянган толгой)
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо
2018 оны мал тооллогоор Үндэсний статистикийн хороо зургаан аймаг, Улаанбаатар хотод, ХХААХҮЯ найман аймагт мониторинг хийхэд Баянхонгор аймагт малыг чанаржуулах талаар аймаг, орон нутгийн төлөөлөгчид шийдвэр гаргаж, малчид энэ чиглэлээр ажиллаж эхэлснийг Э.Мягмарханд дурдлаа. Энэ талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг Мал тооллогын дүнг эцсийн байдлаар танилцуулах үеэр өгөх юм байна.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|