Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: ЦЕГ

2019 оны 2 сарын 24

Arslan.mn

Өнгөрөгч долоо хоногт /2019.02.18-2019.02.24/  Цагдаагийн байгууллагаас олон нийт рүү чиглэсэн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэж байна. 

ДОТООДЫН ЦЭРГИЙН 805 ДУГААР АНГИЙН АЛБА ХААГЧ НАР ХҮНИЙ АМЬ НАС АВАРЧЭЭ

Arslan.mn

Дотоодын цэргийн 805  дугаар ангийн алба хаагч нарт  аж ахуй нэгж, байгууллага, иргэнээс талархал ирүүлжээ. Улсын онц чухал объектын хамгаалалтыг хүч нэмэгдүүлсэн хамгаалалтад шилжүүлэн ажиллах үед Үйлдвэрийн бүсийн гүний худгийн үүрэг гүйцэтгэж байсан харуулчин ахлагч Б.Батмөнх, дэд ахлагч Х.Бат-Эрдэнэ  нар объектын ойролцоо ухаангүй хүн байсныг илрүүлэн шалгахад иргэн “М” согтууруулах зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсныг анхны тусламж үзүүлэн тухайн иргэнийг төрсөн ахад нь хүлээлгэн өгчээ. Мөн Үйлдвэрийн бүсэд харуулын даргын үүргийг гүйцэтгэж байсан ахмад Ч.Алтанхуяг, ахлагч Н.Самдан нар нь 2019-02-15 ны өдөр Үйлдвэрийн бүсийн цэгийн хамгаалалтын бүсээс 400 орчим метр газарт байрлах барилгын сахиулын гэр шатаж байхыг хяналтаар илрүүлж, иргэн А, О нарыг галаас гаргаж, эрдэнэт хүний амь насыг аварч, Онцгой байдлын гал унтраах ангиийн жижүүрт   дуудлага өгч шуурхай ажилласны үр дүнд галыг бүрэн унтраасан байна. Энэ талаар иргэний төрсөн ах нь талархал илэрхийлжээ. Энэ сарын 14-ний өдөр гүний худгийн шалган нэвтрүүлэх цэгт  “Улаанбаатар цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Зүүн түгээх станцын хашаанд хүчтэй дуу чимээ гарч, хар утаа олгойдон гарч байсныг эргүүлийн офицер, ахмад Р.Аззаяа, харуулчин, ахлах ахлагч Т.Пүрэвгэрэл, дэд ахлагч С.Гантогтох, жолооч, ахлах ахлагч Ц.Даваажав нарын хамт дэд станцын хашаа руу оржээ.  Таслуур дэлбэрч хашаанд гал гарч, тархаж байсныг Шуурхай удирдлагын жижүүр, Шуурхай удирдлагын төвд мэдэгдэж, тархсан галыг унтраах ажлыг зохион байгуулсан байна. Ноцтой хохирол гарахаас урьдчилан сэргийлж, шуурхай ажилласан алба хаагч нарт “Улаанбаатар цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн салбарын хамт олноос талархал илэрхийлсэн байна.

М.МӨНХГЭРЭЛ: Манайхны хүний дор орохгүй гэсэн, яаруу адгуу зан нь зам тээврийн ослын гол шалтгаан болдог

Arslan.mn

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч М.Мөнхгэрэлтэй ярилцлаа. Тэрээр ярилцлагандаа "...Нийт гарч буй зам тээврийн ослын 98 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалж байна гэсэн судалгаа гарсан. 1.8 хувь нь явган зорчигчийн буруутай үйлдэл, үлдсэн нь замын нөхцөл байдлаас шалтгаалсан байдаг. Бусад орны жолооч нарыг судлахад бие биедээ хүлээцтэй хүндэтгэлтэй ханддаг. Монголчууд хүүхдээ “миний хүү хүний дор орж болохгүй шүү” гэж хүмүүжүүлж өсгөдөг. Энэ суурь хүмүүжлээ жолоо барьж замын хөдөлгөөнд оролцохдоо гаргаад байдаг. Хүний дор орохгүй, яаруу адгуу зан нь зам тээврийн ослын гол шалтгаан болж байна. Монгол хүн өөрийгөө бусдаас дээгүүр тавьдаг зан нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөө үзүүлдэг. 2018 оны жилийн эцсийн байдлаар манайд 1.270.690 жолооч бүртгэлтэй байдаг. Жил тутам 60-70 мянган хүн шинээр жолооч болж бэлтгэгдэж буй судалгаа бий. Осолд холбогдож байгаа, дүрэм зөрчиж буй иргэдийг жолооч болсон хугацаагаар нь ангилж үзэхэд 0-5 жил хүртэл хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодсон хүмүүс зонхилох хувийг эзэлдэг..." гэлээ. 

Цагдаа, Дотоодын цэргийн анги байгууллагын аварга шалгаруулах “Хүндийн өргөлт“-ийн тэмцээн боллоо

Arslan.mn

Дотоодын цэргийн 05, 805 дугаар ангиас цагдаа, дотоодын цэргийн  хүндийн өргөлтийн  тэмцээнийг зохион байгууллаа. Цагдаагийн ерөнхий газрын "Хүч" спорт хорооны 2019 оны анхны тэмцээн ийнхүү эхэллээ. Тэмцээнд 61, 67, 73, 81, -96, +96 нийт 6 жинд, 29 анги байгууллагын 170 гаруй баг тамирчид авхаалж самбаа, хүч чадлаа сорьсон юм.  "Тэргүүн байр"-т 153 оноогоор Эргүүл хамгаалалтын газар, "Дэд байр"-т 120 оноогоор Дотоодын цэргийн 805 дугаар анги, "Гутгаар байр"-т Дотоодын цэргийн 05 дугаар анги шалгаран тэмцээн амжилттай өндөрлөлөө.

“Биеийн хүч, тусгай хэрэгсэл хэрэглэх чадвар“ сургалт болж цагдаагийн 135 алба хаагч хамрагдлаа

Arslan.mn

Эрүүгийн цагдаагийн алба, цагдаа, Дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв хамтран  “Цагдаагийн албан хаагчийн биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх чадвар” сургалтыг зохион байгууллаа. Тус сургалт 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 02 дугаар сарын 15-ны өдрүүдэд болж нийт 135 алба хаагч хамрагдаж байна.

Д.МАНЛАЙБААТАР: Иргэний амь нас, эрүүл мэндийг хамгаалдаг учир хариуцлага маш өндөр 

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын Гэрч хохирогчийг хамгаалах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Манлайбаатартай ярилцлаа. Тэрээр ярилцлагандаа "...Гэрч, хохирогч нь Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны үндсэн оролцогч. Оролцогчоос гадна тухайн хэргийг нотолгоожуулах, нотлох баримтыг бүрдүүлэх үүрэг гүйцэтгэсэн этгээд байдаг учраас тухайн хэргийн яллагдагчийг шүүхээр гэм буруутай эсэхийг нь тогтооход чухал үүрэг хүлээсэн учраас дээр дурьдсан хариуцлагын эрсдэл үүсэх хэлбэр их өндөр байдаг. Энэ утгаараа гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагаа цагдаагийн байгууллагын  гүйцэтгэх чиг үүрэгт тодорхойлогдсон. 2018 онд 51 арга хэмжээний 65 иргэний амь нас аюулгүй байдлыг хангаж ажилласан байна. Нэг арга хэмжээний тогтоол, шийдвэр дээр хамаарал бүхий этгээдүүдийг нь бас хамгаалах шаардлага гардаг учраас ийм тоо гарч байгаа юм. Нэг хүний амь насыг хамгаална гэдэг асар хариуцлагатай асуудал. Манайд хэлтэст алба хаагч үүрэг гүйцэтгэхийн тулд бие бялдар, боловсрол, гадаад хэл гээд нэлээн өндөр шалгуур бий. 1 метр 80 тай иргэнийг намхан хүн хамгаалаад яг үүрэг гүйцэтгэж чадах уу. Мөн гадаадын иргэнийг ямар ч гадаад хэлний боловсролгүй хүн хамгаалж болох уу гээд ярих юм бол их зүйл байна. Нэг иргэнийг хамгаалахын тулд эхнэр, гурван хүүхдийг нь хамгаалах шаардлага гарч, хэд хэдэн  алба хаагч ил далд хэлбэрээр хамгаалах ёстой болдог..." гэлээ. 

Улаанбаатар хотоос баруун чиглэлд орж, гарч байгаа автомашиныг бүртгэх камерын хяналтын системтэй боллоо

Arslan.mnТээврийн цагдаагийн албанаас гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор “Оргил делта трейд” ХХК-тай хамтран Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг Архангайн салдаг уулзвар дээр байрлах байнгын постод Улаанбаатар хотоос баруун чиглэлд орж, гарч байгаа тээврийн хэрэгслийн улсын дугаарыг бүртгэх, мэдээлэх систем бүхий камерын хяналтыг бий болголоо. Камержуулах ажил өнгөрсөн оны 12 дугаар сараас эхэлсэн ба уг байнгын постын дэд бүтцэд тулгуурлантээврийн хэрэгслийн улсын дугаарыг бүртгэлжүүлэх, хянах боломжтой LPR системийн 4 ширхэг, 360 градусаар харах боломжтой 1, байнгын постын дотор хяналтын 3 нийт 8 камерын системийг хийж гүйцэтгэсэн байна. 

Хэрэг бүртгэх албаны мөрдөгчид мэргэжлийн ур чадвар сорих эмцээнд оролцож байна 

Arslan.mn

Өнгөрсөн онд Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх албанаас алба хаагчдын ажил ачааллыг бууруулах, сахилга, харицлагыг өндөржүүлж, албандаа хандах хандлагыг идэвхжүүлэх, шинээр батлагдсан хуулиудыг практикт нэг мөр зөв хэрэгжүүлэх чиглэлээр сургалтуудыг чанаржуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийн гаралтыг бууруулж, урьдчилан сэргийлэх, илрүүлэлтийг ахиулах чиглэлээр багагүй ажлуудыг шат дараатай зохион байгуулан ажилласан. Тус албанаас  2019 оны төлөвлөгөөнд заагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аян”-ыг бэлтгэх ажлын  хүрээнд мэдлэг сорих, Нийслэлийн дүүргүүд дэх цагдаагийн хэлтсийн мөрдөгч нарын дунд хууль, эрх зүйн мэдлэг сорих гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд шинэлэг санаа, санаачлага нэвтрүүлэх зорилгоор энэхүү тэмцээнийг зохион байгуулж эхэлсэн байна. 

Цаг хэтрүүлэн ажилласан цахим тоглоомын газруудын төв серверийг хураана

Arslan.mn

Нийслэлийн цагдаагийн газраас НХГБХГ, мэргэжлийн хяналт, дүүргийн цагдаагийн хэлтсүүд хамтран "Цахим тоглоом" хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Арга хэмжээний хүрээнд зөвшөөрөлгүй, цаг хэтрүүлэн, насанд хүрээгүй хүүхдийг хууль, журамд заасан хугацаанаас хэтрүүлэн тоглуулдог газрын үйл ажиллагааг зогсоох, төв серверийг нь хурааж авах, холбогдох хууль журмын дагуу хариуцлага тооцох ажлыг эрчимжүүлэх зорилготой юм.

Мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан залуусыг илрүүлжээ

Arslan.mn

Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөний зөрчил, хэргийг арилгах зорилгоор тогтмол хяналт шалгалт явуулж байна. Хяналт, шалгалтын үеэр СБД дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, а/д Ц.Дүүрэнбилэг, а/а Б.Амарбат нар тус дүүргийн 8 дугаар хорооны нутагт T.Lexus RX450 маркын автомашины жолооч 29 настай эрэгтэй А, 23 настай эмэгтэй Н нар нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсныг илрүүлэн харьяа цагдаагийн байгууллагад шалгаж байна.

Н.Пүрэвдорж: Жолооны үнэмлэхний нийлүүлэлт дөрөвдүгээр сарын 15-наас хийгдэнэ

Arslan.mn

Жолооны үнэмлэхний эрх сэргээнэ, ангилал ахиулна, жолооч болгоно гэж төрийн байгууллагын ажлыг хувиараа хийдэг мэтээр бусдад итгүүлж, залилангийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна. Өөрсдийгөө оюутан гэж танилцуулсан 20-21 насны  хоёр этгээд одоогийн байдлаар 60-70 удаа бусдыг залилж, амар хялбар аргаар мөнгө олох арга хэрэгсэл болгон гэмт хэрэг үйлдснээ хүлээгээд байна. Энэ талаар бид  Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн ахлах  байцаагч, цагдаагийн ахмад Н.Пүрэвдоржоос тодрууллаа. Тэрээр ярилцлагандаа "...Тээврийн хэрэгсэл жолоодох болон зөрчлийн оноо хасуулсан иргэд 3 цагийн сургалтад хамрагдснаар тэнцсэн тохиолдолд манай төвөөс үнэмлэхээ авах боломжтой. Цагдаагийн ерөнхий газартай тендэр авсан компанитай гэрээгээ хийсэн. Нийлүүлэлт нь 2019 оны дөрөвдүгээр сарын 15-наас хийгдэнэ. Одоо үнэмлэхээ захиалсан болон оны өмнө захиалсан иргэд маань нийлүүлэлт эхлэхээр Монгол шуудан компанийн захиалгын утсанд хандаж авч болно. Мөн Дүнжингарав төв, Драгон төв, Бүртгэл хяналтын төвийн үйлчилгээний танхимаас тухайн үнэмлэхээ авч болно. Нийлүүлэлт эхлэхээр бид 20-30 хоногийн дотор  хэвлэж дуусгана гэж төлөвлөж байгаа. Одоо шинээр жолооч болсон, ангилал ахиулсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь сэргэсэн, үнэмлэхээ солиулахаар өгсөн 47,000 иргэний материал ирсэн..." гэлээ. 

ЦЕГ-ын төв байрны алба хаагчдын дунд Сагсан бөмбөгийн тэмцээн боллоо

Arslan.mn

2019 онд Цагдаагийн ерөнхий газрын төв байрны алба хаагчдын дунд зохион байгуулах Сургалт, соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмыг хэрэгжүүлэх нэгж, хамт олны дунд эерэг орчинг бүрдүүлэх, алба хаагчдын сэтгэлгээ хандлагыг өөрчлөх, идэвхжүүлэх, ажлын үр дүн, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийт  спортын 5 төрлийн тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөсөн. Цагдаагийн ерөнхий газрын аюулгүй байдлын хэлтсээс "Сагсан бөмбөг"-ийн аварга шалгаруулах тэмцээнээр эхэлсэн. Тэмцээнд нийт  эрэгтэй 10,  эмэгтэй 5 багийн нийт 110 тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо. 

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газраас “Шилдэг ахлагч-2019” тэмцээнийг зохион байгууллаа

Arslan.mn

ЦЕГ-аас 2019 онд дэвшүүлсэн зорилт, бодлого чиглэлийг хэрэгжүүлэх, ахлагч бүрэлдэхүүний гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, илрүүлэх мэдлэг, ур чадвар, арга тактикийг сайжруулах, ажлын хариуцлага, сахилга ёс зүй, ажлын үр дүнг дээшлүүлэх зорилгоор сумдын хэсгийн цагдаа нарыг хамруулан нэгдсэн чадавхижуулах сургалтыг зохион байгууллаа. Албаны сургалтаар алба хаагчид хууль эрх зүйн мэдлэг мэдээллээс гадна эмнэлгийн анхны тусламж үзүүлэх арга зүйд суралцан, цагдаагийн алба хаагч биеийн хүч, тусай техник хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх тактикийн сургалтуудад хамрагдав. Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газраас цагдаагийн ахлагч бүрэлдэхүүний нэгдсэн сургалтыг тохиолдуулан “Шилдэг ахлагч-2019” тэмцээнийг зохион байгуулав. Тэмцээнээр алба хаагчид компьютерийн мэдлэг, эсээ бичлэг, малын зүс тамга таних, сэтгэх чадвар, буудлага, уран жолоодлого, биеийн хүч, мэх, тусгай хэрэгсэл хэрэглэх ур чадвар, бие бялдрын нормативын төрлүүдээр өрсөлдөв. Тэмцээнд НХЖХТ-ийн цагдаа, цагдаагийн ахлагч Д.Өлзийбаяр тэргүүн байр эзэлж, цагдаагийн дэд ахлагч М.Ширнэн дэд байр, цагдаагийн дэд ахлагч М.Лхагважав гуравдугаар байр, цагдаагийн ахлагч Г.Галбадрах, Р.Буянхүү нар шагналт тусгай байранд шалгарлаа. 

Хориндөрвөн “ЛОМБАРД“-ыг 22 сая төгрөгөөр торгожээ

Arslan.mn

Хулгайн аргаар олсон компьютер, нөүтбүүк, гар утас, зурагт болон бусад үнэд хүрэх эд зүйлсийг барьцаалан зээлдүүлэх газарт бусдын нэрээр тавьдаг зөрчил их байдаг. Үүнээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтсээс “Ломбард” арга хэмжээг дүүргийнхээ хороодын нутаг дэвсгэрт зохион байгуулан ажиллаж байна. Тус нутаг дэвсгэрт барьцаалан зээлдүүдэх 71 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байна. Хяналт шалгалтын үеэр зөрчил илэрсэн 24 аж ахуй нэгж байгууллагад Зөрчлийн тухай хуулиар нийт 22 сая 800,000 төгрөгийн торгууль ноогдуулсан байна. 

Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид хууль бусаар эртний амьтны олворуудыг олж, зарж борлуулахыг завдсан

этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна

Arslan.mn

Цагдаагийн байгууллагаас эртний амьтдын олдворыг Хятад улсын иргэдэд өндөр үнээр зарах гэж байсан этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна. Тодруулбал, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дэвсгэрт төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан Б гэгч бусадтай бүлэглэн хууль бусаар, гар аргаар алт олборлож байх хугацаандаа эртний амьтдын олдворууд олж, түүнийгээ борлуулах гэж Улаанбаатар хотод оруулж ирсэн байна. Энэ хэрэгт холбогдсон Б нь 33 настай эрэгтэй Э нарын зарж борлуулахаар тээвэрлэн авч явсан эртний амьтны олдвор нь 10-35 мянган жилд хамаарах цаг хугацаанд амьдарч байсан Савагт хирсийн зарим яс болохыг нь ШУА-ын Палеонтологи, геологийн хүрээлэнгийн ажилтнуудын дүгнэлтээр тогтоогдсон байна.

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас "Эрүүл цагдаа" хөтөлбөрийн хүрээнд Сэтгэл зүйн сургалтыг зохион байгууллаа

Arslan.mn

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас "Эрүүл цагдаа" хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийслэлийн цагдаагийн газартай хамтран алба хаагчдын сэтгэл зүйн онцлогийг тодорхойлох, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, сэтгэл зүйн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх зорилгоор сэтгэлзүйн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтаар нийт бие бүрэлдэхүүнд "Хандлагын хүч", "Танин мэдэхүйн үйл явц, ой тогтоолт, анхаарлын төвлөрөлт, сэтгэхүйн хурд хөгжүүлэх аргачлал" сэдвээр сургалт зохион байгуулж, сэтгэлзүйн дасгалуудыг хийж, сэтгэл зүйн сорил авч, хэлтэс, тасгийн алба хаагчдын дунд "Цагдаагийн байгууллагын үнэт зүйл, эерэг хандлага" сэдвээр бүлгийн ярилцлага хийсэн байна.  Мөн удирдах албан тушаалтнуудтай ажлын байрны сэтгэл ханамж, хандлагын талаар ярилцлага хийж, судалгаа авч ажилласан байна. Сургалтанд нийт 35 алба хаагч хамрагдсан байна. 

Булган аймгийн Цагдаагийн газрын Д.Бямбадорж, Э.Энхжаргал нар энэ сарын  "ОНЦЛОХ АЛБА ХААГЧ"-аар шалгарлаа 

Булган аймгийн Цагдаагийн газраас алба хаагчдын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх явцдаа гаргасан онцгой амжилтыг үнэлэх, ажиллах урам зориг, албандаа хандах хандлага, албаараа бахархах сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор онцлох алба хаагчийг сар бүр шалгаруулж байх шийдвэр гарган ажиллаж байгаа билээ. 2019 оны 01, 02 дугаар саруудад гэмт хэрэгтэй тэмцэх ажилд амжилт гаргаж "ОНЦЛОХ АЛБА ХААГЧ" -аар шалгарсан Эрүүгийн цагдаагийн тасгийн Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажил хариуцсан ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Бямбадорж, Хишиг-Өндөр суман дахь сум дундын цагдаагийн тасгийн Орхон сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Э.Энхжаргал нартаа баяр хүргэж, цаашдын ажилд нь өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.

Булган аймгийн Цагдаагийн газар аймгийн ИТХ-ын төлөөлөгч нарт 2018 онд хийсэн ажлаа танилцууллаа

Arslan.mnБулган аймгийн Цагдаагийн газраас тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөд 2018 онд хийсэн ажлаа тайлагнаж, 2019 оны үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Тус аймгийн цагдаагийн газрын хувьд энэ жил аймгийн төлөөлөгчидтэй нягт уялдаатай ажиллаж, орон нутгийн иргэдийг аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тал дээр олон арга хэмжээ, ажлуудыг хийхээр ажиллаж байгаа аж. 

Булган аймгийн цагдаагийн газраас "Эрүүл цагдаа" хөтөлбөрийн хүрээнд "Цасны баяр"-ын арга хэмжээг зохион байгууллаа 

Arslan.mn

Булган аймгийн Цагдаагийн газраас "Эрүүл цагдаа" хөтөлбөр, Цагдаагийн газрын соёл, соён гэгээрүүлэх ажлын хүрээнд алба хаагчдын дунд эерэг уур амьсгал бүрдүүлэх, хамт олонч сэтгэлгээг төлөвшүүлэх, бие бялдарыг хөгжүүлэх зорилгоор "Цэвэр агаар-Эрүүл мэнд" сэдэвт "Цасны баяр"-ын арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээний хүрээнд машин татах, буудлагын тэмцээн, олс таталт, хээрийн хоол зэрэг тэмцээнүүдийг зохион байгуулан багийн нийлбэр дүнгээр "Тэргүүн" байранд Нийтийн хэв журам хамгаалах тасаг, "Дэд" байранд Мөрдөн байцаах тасаг, "Гутгаар" байранд Шуурхай удирдлагын тасгийн хамт олон орж алба хаагч нар идэвхитэй оролцлоо.

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газраас "Урлагийн бага наадам-2019" арга хэмжээг зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа 

Arslan.mn

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын түүхт 80 жилийн ойг угтсан соёл урлаг, соён гэгээрүүлэх, олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааг сайжруулах ажлын хүрээнд энэ сарын 23-нд "Урлагийн бага наадам-2019" арга хэмжээг амжилттай зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа.  Энэхүү арга хэмжээнд Хархорин сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс, Хужирт сум дахь Цагдаагийн тасаг, Бат-Өлзий, Уянга сумдын цагдаагийн хэсэг, бусад сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа нар болон төвийн 7 тасгийн алба хаагчдын нийт 10 баг хурд хүч, авьяас чадвар, оюун ухаанаа сорин урлагийн найман төрлөөр өрсөлдлөө. Урлагийн наадмын "Уран уншлага"-ын төрөлд  Тэргүүн байрыг эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ө.Ишдорж, Дэд байранд шүүхийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ч.Оюун-Эрдэнэ, "Гоцлол дуу"-ны төрөлд Тэргүүн байр Баянгол сумын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Нямсүрэн, Дэд байрыг Шуурхай удирдлагын тасгийн дарга, цагдаагийн хошууч Л.Мөнхболд, Гоцлол бүжгийн төрөлд Тэргүүн байранд мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Лхагвасүрэн, Дэд байрыг Монгол банкны цагдаа, цагдаагийн ахлагч М.Хүрэлтогоо нар шалгарч өргөмжлөл, сарын үндсэн цалингийн 15-20 хүртэлх хувиар шагнагдав.  Харин багийн нийлбэр оноогоор "Тэргүүн байр"-ыг Уянга сумдын Цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Энхболд ахлагчтай "Талын_шонхоруууд" баг шалгарч өргөмжлөл, 300 мянган төгрөг, орон нутгаар аялах эрхийн бичгээр шагнагдсан бол "Дэд байр"-ыг Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Нямдаваа ахлагчтай "Соёмбо" баг шалгарч өргөмжлөл, 200 мянган төгрөг, багийн алба хаагч бүрт 1 өдрийн цалинтай чөлөө авах эрхээр тус тус шагналаа. Энэхүү наадмаар алба хаагчид дуу, бүжиг, шүлэг, жүжиглэлт зэрэг авъяасаараа өрсөлдөхийн зэрэгцээ урлагаар дамжуулан багийн мэндчилгээ, гэрийн даалгаврын жүжигчилсэн тоглолтыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааг сайжруулах сэдвийн хүрээнд бэлтгэн иргэд, олон нийтэд хүргэсэн нь хууль эрх зүй, урьдчлан сэргийлэх мэдээ, мэдээллийг урлаг, соёлтойгоо хослуулан түгээсэн нь онцлог байлаа. 

Өвөрхангай аймгийн Цагдаагийн газраас "Нийтийн эргүүл" арга хэмжээг зохион байгууллаа 

Arslan.mn

Өвөрхангай аймгийн Цагдаагийн газраас "Архидалтгүй, нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгж байгууллага" аяны хүрээнд гудамж, талбай, олон нийт газарт үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр энэ сарын 11-ний өдрөөс 5 хоногийн хугацаатай аймгийн цагдаагийн газар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид хамтран нийтийн эргүүлийн арга хэмжээг зохион байгууллаа. Тухайн нийтийн эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн алба хаагчид архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, гудамж, талбайд биеэ авч явах чадваргүй байсан 4 иргэнийг ар гэр, асран хамгаалахад нь хүлээлгэн өгч, 12 аж ахуйн нэгжийн харуул, манааны сонор, сэрэмжийг шалгаж, урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгч ажилласан байна. Нийтийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдыг цагдаагийн газраас мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. 

Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын хамт олон, баг тамирчид  “ХАМТ ОЛНООРОО БАДМИНТОН ТОГЛОЦГООЁ” өдөрлөгт амжилттай оролцлоо 

Arslan.mn

.Дорнод аймгийн Спортын ордоноос “Хамт олноороо бадминтон тоглоцгооё” өдөрлөгийн эхний арга хэмжээг энэ сарын 16, 17-ны өдрүүдэд зохион байгуулж, төрийн 18 байгууллагын нийт 238 тамирчид оролцсон бөгөөд аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид бүрэн хамрагдаж, амжилттай оролцлоо. Өдөрлөгт цагдаагийн албан хаагчид бадминтоны спортын түүх, сонирхолтой статистик мэдээ, цохиур барих техник, бөмбөг цохих техник дүрмийн тухай анхан шатны ойлголтыг тайлбарлуулж, зөвлөгөө мэдээлэл авсан байна. “Хамт олноороо бадминтон тоглоцгооё” өдөрлөгийн гол зорилго нь удаан хугацаагаар сууж ажилладаг төрийн албан хаагчдыг хөдөлгөөний дутагдалаас сэргийлэх, хуян шар усыг тараах, спортоор хичээллэж эрүүл амьдралын хэв дадлыг бий болгох, сурталчлахад оршино. 

Төв аймгийн Цагдаагийн газар алба хаагчид "Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгааны тайлан" хэлэлцүүлэгт оролцлоо 

Arslan.mn

Үндэсний статистикийн хорооноос зохион байгуулсан 2016-2020 он хүртэл НҮБ-ын Хүн амын сан, Швeйцарийн хөгжлийн агентлаг, Австралийн Засгийн газраас санхүүжүүлсэн "Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгааны тайлан" хэлэлцүүлэгт Төв аймгийн цагдаагийн газрын 8 алба хаагч тус аймгийн төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөлтэй хамтран оролцож, санал бодлоо солилцлоо.

ЦЕГ-аас Төв аймгийн Цагдаагийн газрын алба хаагчдад  "е-office" программын сургалт явууллаа 

Arslan.mn

Төв аймгийн цагдаагийн газраас ЦЕГ-т хүргүүлсэн хүсэлтийн дагуу Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээллийн технологи, холбооны төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Сансартуяа, бичиг хэргийн эрхлэгч, цагдаагийн дэд ахлагч Г.Мандахжаргал нар тус аймгийн цагдаагийн алба хаагчдад Цагдаагийн байгууллагад ашиглагдаж байгаа "е-office" програмын талаар сургалт зохион байгууллаа. Сургалтаар ус програмын онцлог хэрэглээ, тохиргоонуудын талаар нарийвчлан зааж, хэрэглээнд үүссэн хүндрэл бэрхшээл юу байгаа талаар санал солилцож, мэргэжлийн чиглэл, зөвлөгөө, зааварчилгааг өгсөн байна. 

Төв аймгийн Цагдаагийн газраас олон нийт рүү чиглэн  "Сургалт сурталчилгаа" хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна 

Arslan.mn

Төв аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч нар Зуунмод сумын хууль эрх зүйн ажилтан Д.Амартүвшинтэй хамтран "Сургалт сурталчилгаа" хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд Зуунмод сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Хүмүүн цогцолбор ахлах сургууль, 5 дугаар сургуулийн нийт 213 сурагч, Цагдаагийн газрын саатуулах баривчлах байранд зөрчилд холбогдон баривчлагдсан 17 иргэнд гэмт хэрэрг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулж,  288 ширхэг санамж, сэрэмжлүүлэг, гарын авлага тараан ажиллалаа. Энэ арга хэмжээг аймгийн бүх сумдуудад хийх аж. 

Төв аймгийн цагдаагийн газрын алба хаагчдад ёс зүй, сахилга хариуцлага чиглэлээр сургалт явууллаа 

Arslan.mn

Төв аймгийн Цагдаагийн газраас алба хаагчдаас гаргаж буй сахилга, ёс зүйн зөрчлийн шалтгаан, нөхцөл, цаашид анхаарах асуудлын талаар хуваарийн дагуу  ээлжит  сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд Эрүүгийн цагдаагийн тасаг, Хэрэг бүртгэх тасаг болон Замын цагдаагийн тасгийн алба хаагчид хамрагдаж үүрэг чиглэл авлаа. Мөн тус аймгийн Цагдаагийн газраас Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн зорилтыг хангах, байгууллагын соёл, алба хаагчийн харилцаа, сахилга ёс зүйг дээшлүүлэх, ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог хөгжүүлэх зорилгоор "Эерэг хандлагыг төлөвшүүлье" сэдэвт 45 хоногийн аяныг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулах аж. 

Увс аймгийн Цагдаагийн газраас Ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагч, эцэг эхчүүдэд зориулан "Анхааруулга, зөвлөмж" өгч ажиллалаа 

Arslan.mn

Увс аймгийн цагдаагийн газраас насанд хүрээгүй хүнийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн багш, эцэг эх, сурагчдад чиглэсэн 2 өдрийн арга хэмжээ зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд багш, сурагчдад “Хүчирхийлэл ба түүний хэлбэрүүд”, “Үе тэнгийн дарамт”, “Гэр бүл дэх хүчирхийлэл”, “Хүүхэд хамгаалал”, “Хуулиар хамгаалагдсан хүүхэд” сэдэвт сургалтыг хийж, багш ажилчдаас гаргасан санал хүсэлтийг бүртгэн авч холбогдох албан тушаалтанд уламжлан ажиллалаа. Мөн ахлах, дунд ангийн сурагчдын дунд “Алтан хонх” тэмцээнийг зохион байгуулж эхний 5 байранд шалгарсан сурагчдад дурсгалын зүйл, тэргүүн байранд шалгарсан 1 сурагчид дурсгалын зүйл, дурсамжийг гардууллаа. Энэ төрлийн арга хэмжээг тогтмол зохион байгуулснаар сурагч, багш, эцэг эхчүүд тодорхой ойлголт, мэдээлэлтэй болох, аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх боломжтой юм. 

Увс аймгийн цагдаагийн газар "Эрүүл цагдаа" хөтөлбөрийн хүрээнд "Менингококкийн халдвараас урьдчилсан сэргийлэх нь" сургалтанд хамрагдлаа

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/135 дугаар тушаалаар баталсан "Эрүүл цагдаа" хөтөлбөрийн хүрээнд Увс аймгийн Цагдаагийн газрын алба хаагчдад  "Менингококкийн халдвараас урьдчилсан сэргийлэх нь" сэдэвт сургалтыг тус аймгийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн ирж, сургалт мэдээлэл өглөө. Цаг завгүй олон нийт, иргэдийнхээ амар тайван, аюулгүй байдлын төлөө ажилладаг алба хаагчдыг аливаа халварт, агаар туслын өвчнөөс урьдчилан сэргийлж тогтмол мэдээлэл, зөвлөмжөөр хангаж ажиллах нь чухал юм.

Увс аймгийн Цагдаагийн газраас “Согтуурах, мансуурах донтой этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай” арга хэмжээг зохион байгууллаа 

Arslan.mn

Мөн Увс аймаг дахь цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн ЭСБ-ны эмч нараас санаачлан хэрэгжиж байгаа “Согтуурах, мансуурах донтой этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай” хуулийн хүрээнд дараах ажлуудыг зохион байгуулж байна. Үүнд, Согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гэр бүлийнхээ болон бусдын амгалан тайван байдал алдагдуулж зөрчилд холбогдож, давтан эрүүлжүүлэгдэж байгаа архины хамааралтай иргэд болон ар гэрийн хүмүүстэй энэ сарын 18-ны өдөр уулзалт зохион байгуулж, тэдний санал хүсэлтийг бичгээр болон амаар авч холбогдох албаны хүмүүсээ сургалт өгүүлж ажиллаа. Сургалтанд албадан эмчлэх тухай хуулийн талаар НХЖХТ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.Дөлбадрах, ЭСБ-ны дарга эмч, цагдаагийн хошууч М.Бадамцэцэг, “Гэр бүлийн хүчирхийллийн тухай” хуулийг сурталчилж ГБХХ ГХУС-ийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ж.Буянтогтох “Архинд донтох өвчин, түүнээс ангижрах арга зам” сэдвээр Хүний гавьяат эмч Х.Дэлэгийн нэрэмжит Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн наркологийн тасгийн их эмч Б.Дэнсмаа нар мэдээлэл хийж, зөвлөгөө өгсөн юм. Сургалтанд нийт 36 иргэн хамрагдлаа.

Увс аймгийн "Өсвөрийн сэргийлэгч" нар тангараг өргөлөө 

Arslan.mn

Увс аймгийн цагдаагийн газраас 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр аймгийн ерөнхий боловсролын 5 дугаар сургууль дээр "Насанд хүрээгүй хүнийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх" сургалтыг зохион байгууллаа. Арга хэмжээний хугацаанд тус сургуулийн “Өсвөрийн сэргийлэгч бүлгэм”-ийн сурагчдын тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгууллаа. Өсвөрийн сэргийлэгч ар нь найз нөхөддөө, үе тэнгийн залуусдаа аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд зөв мэдээлэл, ойлголтыг өгөх, тэдэнд туслах сайн туслагч нь байх юм. 

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” ухуулгын нэвтрүүлэг, видеонуудыг кино театруудаар дамжуулан олон нийтэд хүргэж байна 

Arslan.mn

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газар, аймгийн ГХУСАЗСЗ-тэй хамтран  Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэг буюу “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийн дагуу аймгийн "Соёмбо" кино театрын үзвэрийн танхимаар кино, үзвэр эхлэхийн өмнө хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бэлтгэсэн богино хэмжээний видео, нэвтрүүлэг, сэрэмжлүүлгийг иргэдэд түгээн сурталчлан ажиллаж байна.

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас тогтмол хяналт, шалгалтыг хийж байна

Arslan.mn

Дархан-Уул аймаг дахь Замын цагдаагийн тасгаас аймгийн нутаг дэвсгэрт болон дайран ѳнгѳрч байгаа тээврийн хэрэгслүүдийн бүрэн бүтэн байдал, орон нутгийн замд хурд хэтрүүлж хѳдѳлгѳѳнд оролцож байгаа жолооч нарт тогтмол хяналт шалгалт тавьж иргэд жолооч нарын аюулгүй байдлыг хангуулан ажиллаж байна. Мѳн архи согтууруулах ундаа уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох үйлдлийг таслан зогсоох зорилгоор нэгдсэн болон хэсэгчилсэн шалгалтыг зохион байгуулж ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600502
2 эможи

6qg2yoe2xm
2020-02-08 05:19
keyboard_arrow_up