ДОЛООН ХОНОГИЙН ТОЙМ: ЦЕГ
Энэ долоо хоногт /2019.04.08-2019.04.14/ Цагдаагийн байгууллагаас олон нийт рүү чиглэсэн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Цагдаагийн ерөнхий газрын дарга Интерполын Ерөнхийлөгчтэй уулзлаа
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Интерполын Үндэсний төв товчооны дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав тэргүүтэй цагдаагийн төлөөлөгчид Интерполын Үндэсний төв товчоодын дарга нарын 15 дугаар бага хуралд оролцлоо. Энэ үеэр Интерполын Үндэсний төв товчооны дарга нарын 15 дугаар бага хурлын үеэр Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын Ерөнхийлөгч Ким Жонг Янг-тай уулзлаа.
Америкийн нэгдсэн улсын Хар тамхитай тэмцэх албатай хамтарсан сургалт
боллоо
Монгол Улсын цагдаагийн байгууллагын хар тамхитай тэмцэх чиг үүрэг бүхий алба хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газар, Америкийн Нэгдсэн Улсын Хар тамхитай тэмцэх албатай хамтран хар тамхитай тэмцэх нэгжийн удирдах алба хаагчдад 2019.04.08-12-ны өдрүүдэд сургалт зохион байгууллаа.
Уг сургалт нь Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой бөгөөд Америкийн Нэгдсэн Улсын Хар тамхитай тэмцэх албаны гадаад сургалтын хэлтсийн сургагч багш нар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, нутаг, дэвсгэр хариуцсан нэгжийн удирдах алба хаагч нар болон прокурорын байгууллагын ажилтнуудад хичээл сургалт орлоо.
2019 оны эхний улиралд ГЭМТ ХЭРЭГ 49 хувиар БУУРЧЭЭ
Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах хэлтсээс өнгөрсөн долоо хоногт 2019 оны эхний улирлын гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг өглөө.
Цагдаагийн газраас 2019 оны нэгдүгээр улиралд гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулан ажиллажээ. Нийслэлд 6666 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1309 хэргээр буурч илрүүлэлт нэмэгдсэн сайн үр дүнтэй байна. Хулгайлах гэмт хэрэг 36.2 хувь, дээрэмдэх гэмт хэрэг 47.6 хувь хүний амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэрэг 12.7 хувь, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 13.3 хувь, халаасны хулгайн гэмт хэрэг 49.3 хувиар тус тус буурсан байна.
Өнгөрсөн онтой харьцуулахад зөвхөн халаасны хулгай 25, гэмт хэрэг 49 хувиар буурсан байна.
Гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийг шийдвэрлэж байгаа шүүхүүдийн үзүүлэлт тэнгэр газар шиг зөрүүтэй байна
Хүчирхийлэл бүрийн цаана хүүхэд байдаг. Хүүхдийн халдашгүй эрх нь насанд хүрэгчдийн санаатай, болгоомжгүй үйлдлийн улмаас олон талаар зөрчигдсөөр байна. Ихэвчлэн зам тээврийн осолд өртөх, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг хуучнаар танхай, зодооны хэрэг, гэр бүлийн хүчирхийлэлд өртөх, зарим тохиолдолд хулгай, дээрэм, залилан, хүчиндэх гэмт хэргүүдэд өртөж байна....."хэмээн ярилцлагандаа онцоллоо.
АНУ-ын Хар тамхитай тэмцэх албатай хамтарсан сургалтад хамрагдсан алба хаагчид сертификатаа авлаа
Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа энэхүү сургалтад Америкийн Нэгдсэн Улсын Хар тамхитай тэмцэх албаны гадаад сургалтын хэлтсийн сургагч багш нар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, нутаг, дэвсгэр хариуцсан нэгжийн удирдах алба хаагч нар болон прокурорын байгууллагын ажилтнуудад хичээл сургалт зохион байгууллаа.
Захиргааны удирдлагын болон төлөвлөлт, зохион байгуулалтын газар, хэлтэс, тасгийн дарга нарын сургалт боллоо
Цагдаагийн ерөнхий газрын хурлын танхимд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын Захиргааны удирдлагын болон төлөвлөлт, зохион байгуулалтын газар, хэлтэс, тасгийн дарга нарын сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад цагдаа, дотоодын цэргийн алба, газар, хэлтэс, нэгжийн Захиргааны удирдлагын болон төлөвлөлт, зохион байгуулалтын ажил хариуцсан нийт 61 удирдах алба хаагчид оролцлоо.
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар “Сургалт, мэдээллийн тэнхим”-тэй боллоо
Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын дэргэд “Сургалт, мэдээллийн тэнхим”-ийн нээлтийн үйл ажиллагаа өнгөрсөн долоо хоногт буюу /2019.04.11/ боллоо.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчил болон донтох эмгэгээс урьдчилан сэргийлэх, түүний хор аюулын талаар зорилтод бүлэг болох энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд холбогдсон, ял шийтгэгдсэн, суллагдсан болон нийт иргэд, өсвөр үеийн залуучуудад ухуулга нөлөөллийн сургалт зохион байгуулах зорилгоор тэнхмийг байгуулжээ.
“ЦАГДАА-ЖОЛООЧ НАРЫН УРАН ЖОЛООДЛОГО” сэдэвт сургалтыг эхэлүүллээ
“Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх ажлын хүрээнд алба хаагчдын ур чадварыг ахиулах “Цагдаа-жолооч нарын уран жолоодлого” сэдэвт сургалтыг Цагдаагийн ерөнхий газрын Автобаазтай хамтран зохион байгууллаа.
Энэхүү сургалт нь цагдаа-жолооч замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийг сайтар дагаж мөрдөх, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах, дуут дохиог зөв хэрэглэх, гэмт хэргийн газарт түргэн шуурхай очихдоо зам тээврийн осол гаргахгүй байх, жолоодох ур чадвар өндөртэй байх, тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг оношилж, засварлаж чаддаг байх, шаардлагатай үед хэргийн газрын хамгаалалтыг хийх тохиолдолд хэрхэн яаж ажиллах ур чадварыг эзэмшүүлэх зорилготой ажээ.
Дорноговь аймагт хууль сахиулах чиг үүргийн байгууллагын төрийн алба хаагчдын нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулагдлаа
Дорноговь аймагт Хууль зүй дотоод хэргийн яамны харьяа хууль сахиулах чиг үүргийн байгууллагуудын Төрийн албан хаагчдын зөвлөгөөнийг Аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран амжилттай зохион байгууллаа.
Нийслэлийн Цагдаагийн газраас үр дүнтэй сайн ажилласан сонсогч нарт “Талархал“ гардууллаа
Нийслэлийн Цагдаагийн газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс "Хууль сахиулахын их сургууль"-ийн Цагдаагийн сургуулийн сонсогчдын "Тагнах үйл ажиллагааны эрх зүй, тактик" хичээлийн дадлагын ажил дууссантай холбогдуулан 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр дадлагын урьдчилсан хамгаалалтыг амжилттай зохион байгууллаа.
Мөн үр дүнтэй сайн ажилласан сонсогч нарт "Талархал" гардуулан өгч, ажлын амжилт хүслээ.
Баянхонгор аймгийн Цагдаагийн газраас “АНГЛИ ХЭЛ-30 ХОРОМ” аяны нээлтийг хийлээ
Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газраас Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн ажлын чиглэлийн дагуу алба хаагчдын гадаад хэлний мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, хөгжүүлэх, бие даан суралцуулах, гадаадад суралцах, сургалтад хамруулах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор “Англи хэл-30 хором” аяны нээлтийн үйл ажиллагааг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр зохион байгууллаа.
Аяны хүрээнд 11 төрлийн ажил, арга хэмжээ зохион байгуулах төлөвлөгөө гарган, алба хаагчдад танилцуулж, “Англи хэл хэрхэн хурдан хугацаанд сурах вэ ?” богино хэмжээний видео бичлэг үзүүлж, бие даан суралцах дэвтрийг алба хаагчдад өгч ажиллалаа.
Хуурамч тамга, тэмдэг ашиглан бусдыг залилдаг этгээдүүдийг илрүүлжээ
Өнгөрөгч долоо хоног буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс тамга, тэмдгийг хуурамчаар үйлдэн бусдыг залилдаг бүлэг этгээдүүдийн үйлдийг илрүүлжээ.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байр түрээслэн түр оршин суудаг эрхэлсэн тодорхой ажилгүй иргэн “Н” нь бусадтай бүлэглэн арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага болон томоохон аж ахуйн нэгжүүдийн баримт бичгийг бүрдүүлж өгөх замаар бусдыг залилан мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаасан байж болзошгүй үйлдлийг илрүүллэн ажиллаа.
Цагдаа, дотоодын цэргийн “Хүчний гурван төрөлт”-ийн аварга шалгаруулах тэмцээн боллоо
Төв аймаг дахь цагдаагийн газрын нэрэмжит цагдаа, дотоодын цэргийн аварга шалгаруулах “Хүчний гурван төрөлт”-ийн тэмцээн энэ оны 04 дүгээр сарын 11,12-ны өдрүүдэд Төв аймгийн Зуунмод суманд зохион байгуулагдлаа.
Энэхүү тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн төв, орон нутгийн 41 анги, байгууллагын 151 тамирчин оролцсон юм.
Банк бус санхүүгийн байгууллагуудыг залилдаг этгээдүүдийг баривчлав
Автомашин түрээсийн үйлчилгээ үзүүлдэг газруудаас өндөр үнэтэй “Lexus 570”, “Range rover”, “Benz” зэрэг автомашиныг өдрөөр нь түрээсэлж, банк бус санхүүгийн байгууллагад барьцаалж, залилан үйлдэж байсан 26-28 насны гурван этгээдийг цагдаа нар баривчллаа.
Нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн гаралт 16.4 хувь буурчээ
Цагдаагийн газраас иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Та сэргийлж чадна”, “Нэг хором” зэрэг арга хэмжээнүүдийг иргэд аж ахуй нэгжийн оролцоотой хамтран зохион байгууллаа.