Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: ЦЕГ

2019 оны 7 сарын 15

Arslan.mn

Энэ долоо хоногт /2019.07.08-2019.07.15/  Цагдаагийн байгууллагаас олон нийт рүү чиглэсэн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэж байна.  

Цагдаагийн хурандааТ.Баатар ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ одонгоор шагнагдлаа

Arslan.mn

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан зарим алба хаагч нарыг төрийн дээд одон медалиар шагнасныг Хууль зүй, Дотоод хэргийн яамны сайд Ц.Нямдорж гардуулан өглөө. Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Баатар Цэргийн гавьяаны одонгоор шагнагдлаа.  Цагдаагийн хурандаа Т.Баатар нь цагдаагийн байгууллагад эрүүгийн  цагдаагаас эхлээд, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч, хэсгийн дарга, Улсын мөрдөн байцаах газрын  Чингэлтэй дүүрэг дэх мөрдөн байцаах тасагт мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч зэрэг ажил албуудыг эрхлэн 26 дахь жилдээ нэр хүндтэй ажиллаж байна. 

Цагдаа, Дотоодын цэргийн цол шагнагдсан алба хаагчдад шагнал гардуулах ёслолын арга хэмжээ боллоо

Arslan.mnҮндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 98 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдад цол олгож, шагнал гардууллаа. Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, 50 алба хаагч төрийн одон медалиар, 110 алба хаагч Хууль зүй, дотоод хэргийн яамны, 484 алба хаагч Цагдаагийн ерөнхий газрын шагналаар, 1029 алба хаагч “Цагдаагийн албаны төлөө” медалиар шагнагдлаа. Мөн цагдаа, дотоодын цэргийн нийт 134 алба хаагч хугацааны болон хугацааны өмнө цол шагнагдсаны дотор 11 алба хаагч офицерын бүрэлдэхүүнд шинээр орж цол, мөрдсөө гардан авлаа. Шагналыг Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, Цагдаагийн хурандаа С.Баатаржав гардуулж, ажил хөдөлмөрөөрөө манлайлж ажилласан нийт алба хаагчдад хандан мэндчилгээ дэвшүүллээ. 

Дотоодын цэргийн штабаас “ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ“ зохион байгууллаа

Arslan.mn

Үндэсний их баяр наадам, байгууллагын тэмдэглэлт ойн баярын өмнө түүхэн уламжлал, дайчин замналтай Дотоодын цэргийн ариун эгнээнээс ажил үйлсээрээ анги, салбар, хамт олноо хошуучлан ажиллаж байгаа таван алба хаагчийг Төрийн дээд одон медалиар, таван алба хаагчийг Хууль зүй, дотоод хэргийн яамны, 11 алба хаагчийг Цагдаагийн ерөнхий газрын, 52 алба хаагчийг Дотоодын цэргийн штабын даргын шагналаар тус тус шагнаж, урамшуулсан юм. Шагнал авсан алба хаагч нарт хандаж, Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа С.Ганбат мэндчилгээ дэвшүүлж, энэхүү үйл ажиллагаанд тус штабын Зөвлөлийн гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцлоо.

МУ-ын гавьяат хуульч Ц.Алтанцэцэгийг ЦЕГ-ын удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

Arslan.mn

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цагдаагийн бэлтгэл хурандаа  Ц.Алтанцэцэгт  Монгол Улсын гавьяат хуульч цол хүртлээ. Энэхүү эрхэм хүндтэй цол хүртсэний учир Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал тэргүүтэй Зөвлөлийн гишүүдийн төлөөлөл  хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Тэрээр цагдаагийн байгууллагын анхны  Монгол Улсын гавъяат хуульч эмэгтэй болж байгаагаараа онцлогтой юм. Мөн цагдаагийн байгууллагаас төрөн гарч байгаа 24 дахь гавьяат цолтон болж байна. Тэрээр Мөрдөн байцаах албанд эгэл мөрдөгчөөс Мөрдөн байцаах тасгийн дарга, Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын дэд даргаар олон жил үр бүтээлтэй ажилласан юм.

Баяр наадмаар цагдаагийн байгууллагаас өндөржүүлсэн 2-р зэрэгт ажиллана

Arslan.mnТулгар төрийн 2228 Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын баяр наадмын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас иргэдийн ая тухтай, аюулгүй зорчих нөхцөл боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа талаар мэдээлэл өглөө. Хэвлэлийн хурлын үеэр ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан хэлэхдээ "Өнөөдрийн байдлаар 10 аймаг, 161 сум баяр наадмаа хийчихээд байна. Долоодугаар сарын 9-13-ны өдрүүдэд Олон улсын авто ралли Монгол Улсын нутаг дэвсгэрээс дайрч өнгөрнө. Улсын баяр наадмын хамгаалалтын бэлтгэл ажлын зураглал, тооцоогоо өдөр, цаг, минутаар гаргана. Хүй долоон худагт хурдан морины уралдааны үеэр морь дагадаг, тоос босгодог байдлыг багасгана. Хурдан морийг дагах машин найм байна. Хэвлэл мэдээллийн гурван машин, нас насны морьдын даамал, хурдан морины салбар хороо, түргэн тусламжийн машинууд байна. Үндэсний бөхийн барилдааны тухайд хэвлэл мэдээллийн байгууллага, цагдаагийн албан хаагчид байх ёстой газрууддаа ажиллана" гэлээ. 

С.Баасанжав: Наадмын хамгаалалтанд гарч буй 1400 алба хаагчдын байрлах байр, хоол хүнс, шаардлагатай бүхий л зүйлсээр бүрэн хангаж ажиллалаа

Arslan.mn

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр болж өнгөрлөө. Эдгээр өдрүүдэд Хүй долоо худагт цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 1400 гаруй алба хаагч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор ажиллалаа. Тэгвэл Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн албанаас эдгээр алба хаагчдыг ая тухтай орчинд ажиллаж, амрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор цагдаагийн "Түр хүрээ"-г байгуулсан юм. Энэ талаар ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн албаны Хангамжийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Баасанжав хэлэхдээ "Цагдаагийн байгууллагаас жил болгон баяр наадмын үеэр наадамчин олныхоо амар тайван, аюулгүй наадах бүхий л нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж, хамгаалалтанд гардаг билээ. Энэ ажлын хүрээнд ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн албаны хамт олон Хүй Долоо худагт хамгаалалтанд гарч буй алба хаагчдыг байрлуулах “Түр хүрээ”-г баяр наадмаас нэг сарын өмнө бэлтгэл ажилдаа орж, бүх талын зохион байгуулалтыг хийж ажилладаг. Баяр наадмын үеэр “Түр хүрээ”-нд цагдаа, дотоодын цэргийн 30 гаруй анги байгууллагын 1400 орчим алба хаагч, ДХИС-ийн сонсогчид, олон нийтийн болон гэрээт цагдаа нар хамгаалалтын үүрэг гүйцэтгэлээ. Алба хаагчдын хувьд 9-өөс эхлээд 12-ыг дуустал энд байрладаг. Манай албанаас жил ирэх тусам “Түр хүрээ”-гээ улам сайжруулж, тохижуулж байна. Тухайлбал, талбайгаа тойрсон явган хүний зам, гэрэлтүүлэг, авто машины зогсоол зэргийг бүрэн шинэчиллээ. Мөн алба хаагчдыг энд ая тухтай байрлаж, амраахын тулд сагсны талбай, хөлбөмбөгийн болон гар бөмбөгийн талбайг засч тохижууллаа. Түүнчлэн алба хаагчдынхаа хүнсний болон эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангах зорилгоор эмнэлгийн багийг энд байршууллаа. Дээрх бүх ажлаас гадна хувцас, хангамж, хоол хүнс, техник хангамжаар бүрэн хангадаг. Мөн бүх автомашин, мотоциклиудын бүрэн бүтэн байдлыг хангаж ажилладаг." гэлээ. 

Л.Амарсайхан: Ээжийнхээ төрсөн өдрөөр төрийн сайдын “Хүндэт өргөмжлөл“ хүртсэндээ баяртай байна

Arslan.mn

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн 10 дугаар хорооны цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Л.Амарсайхан Монгол Улсын Засгийн газрын хүндэт өргөмжлөл хүртлээ. Баяр наадмын босгон дээр Монгол улсын Засгийн газрын  бодлого, шийдвэрийг тууштай хэрэгжүүлэхийн төлөө олон жил идэвхи  зүтгэл үр бүтээлтэй ажиллан мэдлэг, чадвар, авьяас билэг, хүч хөдөлмөрөө  төр,  ард түмэндээ зориулж,  эрхэлсэн ажилдаа  өндөр амжилт гаргаж,  байгааг нь үнэлж, Монгол улсын Засгийн газраас ийнхүү“ Хүндэт өргөмжлөл” хүртээжээ. Цагдаагийн ахлах ахлагч Л.Амарсайхан нь 2001 онд эргүүлийн цагдаагаас ажлын гараагаа эхлэж, тус албанд 18 дахь жилдээ үр бүтээлтэй ажиллаж, мөрдэс нэгт нөхдөө манлайлан ийнхүү нэр хүндтэй эрхэм шагналыг хүртсэн юм.

Цагдаагийн байгууллагаас удирдлага, хяналтын түр хэсэг байгуулан ажиллалаа

Arslan.mnҮндэсний баяр наадмаар цагдаагийн бие бүрэлдэхүүн Төв цэнгэлдэх хүрээлэнд  өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа. Баяр наадамд зориулан цагдаагийн байгууллагаас удирдлага, хяналтын түр хэсэг байгуулсан юм. Баярын үеэр төөрсөн 15 хүүхдийг эцэг, эхэд нь хүлээлгэн өгчээ. Энэ жилийн баяр наадам, амралтын өдрүүдэд иргэдийн  аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжлэн ажиллав. Хэв журмын хамгаалалт, авто болон явган эргүүл, морьт, нохойтой эргүүлж хийлээ. Өнгөрсөн баярын өдрүүдэд 4485 зөрчил илэрч, 150 гэмт хэрэг шалгагдаж байсан. Үүнээс гадна энд хяналтын камер, удирдлагын, халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс ажиллалаа. Цагдаагийн байгууллага Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд 68 камер байрлуулсан. Эдгээр камераар хяналт тавьж, үүнээс 12 камер нь хүний царай таньдаг.  Цагдаагийн нэгдсэн санд бүртгэлтэй халаасны хулгайн гэмт хэрэгт бүртгэгдсэн 600 гаруй этгээдийг бүртгэсэн байдаг байна. 

ЭЦГ-ыг үндслэн байгуулагч Ц.ЖАМЬЯНСЭНГЭЭГИЙН үнэн түүхийг өгүүлсэн “ЗҮРХ МАРТААГҮЙ“ ном хэвлэгдэн гарлаа

Arslan.mn

Эрүүгийн цагдаагийн албаны түүхт 85 жилийн ойн босгон дээр Эрүүгийн цагдаагийн  газрыг үндэслэн байгуулагч, тус албаны хүндэт чекист, хурандаа Ц.Жамьянсэнгээгийн  дурсамж, дурдатгал амьдралын үнэн түүхийг өгүүлсэн "Зүрх мартаагүй" ном гурав дахиа хэвлэгдлээ. Энэхүү номын дээжийг Ц.Жамьянсэнгээ агсны хүү, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд  Эрүүгийн цагдаагийн албаны удирдлагууд, алба хаагч нарт гардуулж өгсөн юм. 

Баяраар согтуугаар жолоо барьсан 36 жолоочид хариуцлага тооцжээ

Arslan.mnТээврийн цагдаагийн алба /ТЦА/  баяр наадмын өдрүүдэд бүрэн бүрэлдэхүүнээрээ, нэмэлтээр Дотоод хэргийн их сургуулийн 70 сонсогчийн хамт өндөржүүлсэн бэлэн байдлын  хоёрдугаар зэрэгт шилжин Нийслэл хот болон Хүй 7 худагт хоёр хуваагдан үүрэг гүйцэтгэлээ.  Баярын эхний өдөр ТЦА-ы  Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 198 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 108 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулжээ. Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд долоон  хүн гэмтэж бэртсэн бөгөөд алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 36 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу арга хэмжээ авсан талаар Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Ч.Чимэдбат мэдээллээ.

Улс орон даяар "Яараад яахав дээ" аяны хүрээнд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж ажиллаж байна 

Arslan.mn

Өнгөрсөн жилийн баяр наадмын өдрүүдээр нийт 427 зам тээврийн осол бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас 16 хүний амь нас хохирсон харамсалтай тоон мэдээ бий.Нийт бүртгэгдсэн ослын 78,7 хувь буюу 336 нь, амь нас нь хохирсон хүний 18,7 хувь буюу 3 нь, гэмтсэн хүний 56 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол орон нутагт нийт ослын 21,3 хувь буюу 91 нь, амь нас нь хохирсон хүний 81,2 хувь буюу 13 нь зөвхөн орон нутагт бүртгэгдсэн байна. Ослын улмаас гурван хүүхэд амь насаа алдсан. Амь нас нь хохирсон гурван хүүхэд нь тээврийн хэрэгсэлээр зорчиж байх үедээ буюу буруу тээвэрлэлтээс шалтгаалж амь насаа алдсан байдаг. Хүний амь нас хохирсон зам тээврийн ослын шалтгаан нөхцөл нь орон нутгийн замд хурд хэтрүүлсэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, гүйцэж түрүүлэх үйлдэл буруу хийсэн зэрэг шалтгаануудтай байдаг гэдгийг албаныхан хэлж байна. Тиймээс улс орон даяар цагдагийн алба хаагчид авто тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх зорилгоор олон талын хяналт шалгалт, уриалга, мэдээлэл хүргэж ажиллаж байна. 

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын алба хаагчдад цол, шагнал гардууллаа

Arslan.mn

Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж буй эрүүжүүлэх саатуулах байрны эмч цагдаагийн ахлах дэслэгч Г.Мягмардорж цагдаагийн ахмад ахлах нягтлан бодогч Б.Энхчимэг нарт хугацааны цагдаагийн хошууч цол, мөн газрын Гэр бүл хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах байцаагч цагдаагийн хошууч Д.Бадмаа, Шуурхай удирдлагын тасгийн дарга цагдаагийн дэд хурандаа Б.Нямдорж нар цагдаагийн алдар тэмдэгээр, албаны төлөө 1 дүгээр медалиар жижүүрийн ахлах мөрдөгч цагдаагийн хошууч Б.Алтанцог ,урьдчилан сэргийлэх хариуцсан ахлах байцаагч цагдаагийн хошууч О.Мөнхсайхан ,хэсгийн байцаагч цагдаагийн ахмад Б.Мөнгөнзагас ,ахлах хэрэг бүртгэгч цагдаагийн ахмад Н.Ганзориг , Дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга цагдаагийн хошууч Г.Оргилболд ,Цагдаагийн ерөнхий газрын хүндэт жуух бичгээр замын цагдаагийн тасгийн дарга цагдаа хошууч А.Эрдэнэзул нар шагнагдсаныг бие бүрэлдэхүүний өмнө Цагдаагийн газрын дарга, удирдлагууд гардуулан өглөө. 

Завхан аймгийн Цагдаагийн газрын алба хаагчдад цол, шагнал гардууллаа

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 02-ний өдрийн Б/501 дүгээр тушаалаар Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 98, цагдаагийн байгууллагын 98 жилийн түүхт ойнуудыг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэв хи зүтгэл үр бүтээл гарган ажилласан болон хүнд гэмт хэргийг мэргэжлийн ур чадвар гарган илрүүлсэн, улс, олон улсын хэмжээний спортын уралдаан тэмцээнд амжилт гаргасан алба хаагчдыг шагнаж урамшууллаа. Үүнд "Цагдаагийн гавьяа" тэмдгээр, Шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Батсайхан, "Хүндэт жуух бичиг"-ээр, Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Н.Энхбаяр, Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч П.Эрдэнэ баяр, Хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Ганхуяг, Харуул цагдаа, цагдаагийн ахлах ахлагч М.Лхагвадорж, Хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ч.Жүгдэррагчаа нар,  “Спортын алдар” тэмдэг ээр хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч С.Будхүү, Эрүүлжүүлэх саатуулах байрны жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Г.Ганзориг нар, Цагдаагийн ахмад цолоор: Эрүүлжүүлэх саатуулах байрны эмч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Молор-Эрдэнэ, Цагдаагийн ахлах дэслэгч цолоор Хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч С.Будхүү, Цагдаагийн дэслэгч цолоор: Эрүүлжүүлэх саатуулах байрны дадлагажих ажилтан Б.Ариунбаатар нар болон цагдаагийн "Албаны төлөө-1, 2, 3" дугаар зэргийн медалиар нийт 35 цагдаагийн алба хаагч шагнагдлаа.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605847
3 эможи

Зочин
2019-07-18 17:15
түрүүлсэн бөхөд цагдаагийн цол олгодог тэнэглэлээ бичээгүй байх шив. дүнзнүүд
Зочин
2019-07-15 14:36
сонирхолтой
keyboard_arrow_up