Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: ЦЕГ

2019 оны 9 сарын 08

Arslan.mn

Энэ долоо хоногт /2019.09.02-2019.09.08/  Цагдаагийн байгууллагаас олон нийт рүү чиглэсэн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэж байна. 

Ж.Амгалан: Зөрчил гаргах нь гэмт хэрэг үйлдэх, магадгүй амь насанд чинь аюултай байдалд хүргэнэ

Arslan.mnНийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалантай ярилцлаа. Тэрээр ярилцлагандаа "...Цагдаагийн байгууллага бол нийгмийн дэг журам хангахтай холбогдсон, олон нийтийн аюулгүй байдлыг хангахтай холбоотойгоор хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хамаарах Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.8-аар зохицуулсан зөрчлийн хэргүүдийг шалгаж байгаа. Үүний хүрээнд урьдчилан сэргийлэх ажиллагаа явуулж байна. Явуулж байж нийгмийг дэгтэй байлгах иргэний эрх чөлөөг хангах зориулалттай хууль хэрэгжиж байгаа. Ер нь Зөрчлийн тухай хуулийг УИХ-аас батлаад Монгол Улсад мөрдөж байсан 230 гаруй хуулиар тогтоосон 800 орчим зөрчлийн шинж бүрэлдэхүүнтэй, тэдгээрт хүлээлгэх хариуцлагыг хуульчилсан зүйл байдаг. Цагдаагийн байгууллага өнөөдрийн байдлаар 214 төрлийг шалгаж шийдвэрлэж байна. Үүнээс 13 зөрчлийг тусгай журмаар хэрэг бүртгэлийн үйл ажиллагаа явуулж гүйцэтгэж байгаа. Зөрчлийн хэргийг ганцхан цагдаагийн байгууллага шийдвэрлээд байгаа юм биш. Зөрчлийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлд зааснаар 28 байгууллага хэргийг тухайн харьяаллаараа шийдвэрлэж байгаа. Улсын хэмжээнд шалгаж шийдвэрлэж байгаа зөрчлийн 96 орчим хувийг цагдаагийн байгууллагын эрх бүхий албан хаагчид шийдвэрлэж байна. Тус байгууллагынхан нийтийн хэв журам, аюулгүй байдлын эсрэг зөрчил, нийтийн ёс суртахуун, хүн амын эрүүл ахуйн журмын зөрчлийн зарим хэсэг, тээвэр, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг зөрчлүүдийг хариуцаж шалгаж шийдвэрлэдэг..." хэмээн онцолжээ. 

Э.МӨНХ-ЭРДЭНЭ: Сүүлийн үед иргэдийн ӨВЧНИЙГ ДАЛИМДУУЛАН ЗАЛИЛАХ тохиолдол бүртгэгдэж байна

Arslan.mn

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э. Мөнх-Эрдэнэтэй ярилцлааТэрээр ярилцлагандаа "...Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хувьд энэ оны зургаан сарын байдлаар залилах гэмт хэргийн гаралт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20 нэгжээр буурсан үзүүлэлттэй байгаа хэдий ч мөн хэлтсийн Мөрдөн байцаах тасаг дээр шалгагдаж байгаа хэргүүдийн дийлэнхийг залилах төрлийн гэмт хэрэг эзэлж байна. 2018 оны мөн үед залилах төрлийн гэмт хэрэг 316 хэрэг бүртгэгдсэн бол энэ онд 298 болж буурсан үзүүлэлттэй байна. Үүнээс 45 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан, илрүүлэлт 15,3 хуьтай байна. Амралт зугаалгын цаг дуусч, ажил хичээлийн цаг эхэлсэн эдгээр өдрүүдэд энэ төрлийн гэмт хэргийн гаралт нэмэгдэх хандлагатай байна. 2019 оны “Хичээлийн шинэ жил” эхэлсэнтэйгээр холбогдуулан мөн Мөрдөн байцаах албаны түүхт 73 жилийн ойн баярын хүрээнд хариуцсан нутаг дэвсгэртээ энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдээ хамгаалах, бусдад хууртахгүй байх үүднээс сэрэмжүүлэг хүргүүлэх урьдчилан сэргийлэх зорилгоор 1 сарын төлөвлөгөөт ажлын аяныг зохион байгуулан ажиллаж байна..." хэмээн онцоллоо. 

Д.ДАВААНЯМ: “ЯВГАН ЗОРЧИГЧ БА ГАРЦ” аяны хүрээнд явганаар гэмтэх хэргийн тоо БУУРСАН

Arslan.mn

“Явган зорчигч ба гарц” арга хэмжээний талаар Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Д.Даваанямтай ярилцлаа. Тэрээр ярилцлагандаа "...Баянгол дүүргийн хувьд энгийн өдөртөө 60-70 дуудлага ирдэг. Энэнээс эд материалын хохиролтой дуудлага нь 58 байх жишээтэй. Үйлдэгдэж байгаа зам тээврийн ослын хувьд мөргөлдөх, шүргэлдэх төрлийн хэргүүд гардаг. Мөн дээр хэлсэнчлэн явган зорчигчийн хөдөлгөөн ихтэй учир явганаар хөдөлгөөнд оролцож явахдаа мөргүүлэх, шүргүүлэх хэргүүд мөн их гардаг. Мөн урин дулаан цагт хороолол доторх хөдөлгөөн ихэсдэг. Бага насны хүүхэд тоглож байгаад машинд мөргүүлэх, машин доогуур орох гэх мэт хэргүүд нэмэгддэг. Хүүхдийн тоглож байгаа орчин нь замын хажууд байдаг. Тиймээс жолооч тээврийн хэрэгслээ асаагаад зорчих хөдөлгөөн хийж эхэлсэн л бол анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцох хэрэгтэй..." гэлээ. 

Гардан тулааны тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Arslan.mn

Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газрын Хяналт шалгалтын офицер цагдаагийн ахлах дэслэгч Д.Цэрэндорж, мөн газрын эргүүл хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ц.Одбаяр нар БНСУ-ын Чёнжү хотод зохион байгуулагдаж буй дэлхийн тулааны спортын наадмын Youngmudo (гардан тулаан) төрөлд оролцож цагдаагийн ахлах дэслэгч Д.Цэрэндорж -75 кг жинд 3 дугаар байрт шалгарч хүрэл медаль, цагдаагийн ахлах ахлагч Ц.Одбаяр 5 дугаар байрт тус тус шалгарсан байна.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллага хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагааг зохион байгууллаа

Arslan.mn

Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалтын 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагаа энэ оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдлаа. Энэ оны 09 дүгээр сарын 04-06-ны өдрүүдэд “Цагдаагийн алба хаагчийн биеийн хүч, тусгай техник, хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх бэлтгэл хангах”, “Мэдээллийн технологи, комьпютер, программ хангамж, орчин үеийн техник технологийн /дрон/ ашиглах” сэдэвт сургалтад цагдаагийн 108 алба хаагч, Тээврийн цагдаагийн албаны “Олон нийтийн цагдаагийн ажилтан бэлтгэх сургалт”-д 12 иргэн хамрагдсан юм. 

Б.Баатархүү: Улаанбаатар хотын замыг хоёр өдөр БҮРЭН ХААНА гэдэг нь ТАШАА мэдээлэл

Arslan.mn

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад айлчиллаа. Энэхүү айлчлалтай холбогдуулан замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах талаар Цагдаагийн ерөнхий газраас тухай бүр мэдээлэл өгч ажиллалаа. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү хэлэхдээ "ОХУ-ын Ерөнхийлөгч айлчлан ирэхтэй холбоотой мэдээллийг тухай бүр өгсөн. Зочид төлөөлөгчдийн явах чиглэлийн автозамуудыг  богино хугацаанд хаасан. Аливаа улсад өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчид айлчлан ирэхэд аюулгүй байдлыг нь тухайн улсын цагдаагийн байгууллага хангадаг. Тиймээс энэхүү үүргээ гүйцэтгэхийн хамт иргэдийг аль болох чирэгдүүлэхгүй, удаан хугацаанд зам хаахгүйгээр зохицуулалт хийгдлээ. Ямар замыг хэсэгчлэн хаахыг 96.3 радиогоор  болон ЦЕГ, ТЦА-ны цахим хуудсуудаар цаг тухай бүрт нь мэдээлэл өгсөн." гэлээ. 

ЦЕГ-аас иргэддээ талархал илэрхийлэв

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газраас иргэддээ талархал илэрхийлсэн байна. Тус талархалд “ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар 2019 оны есдүгээр сарын 02-ноос 03-ны өдрүүдэд хийсэн албан ёсны айлчлалын үеийн хэв журмын хамгаалалт амжилттай зохион байгуулагдлаа. Хэв журмын хамгаалалтад ажилласан нийт цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид болон хамтран ажилласан байгууллага, хөдөлгөөнд соёлтой оролцсон иргэд, мэдээллийг шуурхай дамжуулсан сэтгүүлчдэдээ талархал илэрхийлсэн байна. 

Б.Нямсүрэн: Цахим орчинд ЗАЛИЛАНГИЙН гэмт хэрэг ИХСЭЖ байна

Arslan.mn

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.Нямсүрэнтэй ярилцлаа. Тэрээр ярилцлагандаа "...Хотжилт, хүн амын төвлөрлийг дагаад гэмт хэрэг үйлдэх этгээдүүдийн арга нарийсаж байна. Өнгөрөгч 2018 онд залилангийн гэмт хэрэг 2,978 бүртгэгдсэн бол 2019 он гарсаар 3,162 хэрэг бүртгэгдэж 6.7 хувиар өссөн. Сүүлийн үед интернет сүлжээг ашиглан гадаадын гэмт этгээдүүд Монгол Улсын иргэн аж, ахуйн нэгж байгууллагуудыг залилах тохиолдол гарах болсон. Үүгээр ч зогсохгүй бусдын итгэлийг олж хуурч мэхлэх аргаар эд хөрөнгийг нь өөрийн болгох, дансаар мөнгийг нь шилжүүлж авах зэрэг залилан үйлддэг. Тухайлбал, гадаадад суралцуулна, виз гаргана, диплом болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, газрын бичиг баримт гаргаж өгнө хэмээн залилах тохиолдол олширсон. Ер нь цахим залилангийн гэмт хэрэг давамгайлж байна..." гэлээ.

ДХИС-ийн Ахлагчийн сургуульд элсэн суралцаж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг урьж байна 

Arslan.mn

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуультай хамтран эргүүл, харуул, жижүүр, хамгаалалтын цагдаа, цагдаа зохицуулагч, цагдаа-жолооч, Дотоодын цэрэгт жолооч, эргүүлчин, харуулчны ажлын байранд хугацаат цэргийн алба хаасан, бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой иргэдийг шалгаруулан суралцуулах ажлыг зохион байгуулж байна. 

Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас 80 жилийн ойн баярыг тохиолдуулан ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв

Arslan.mn

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газар байгуулагдсан түүхт 80 жилийн ойн баярыг тохиолдуулан алба хаагчид ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлж, ойн баярын тэмдэг, гарын бэлэг гардуулах ёслолын  үйл ажиллагааг зохион байгууллаа.

36.5 кг сэтгэцэд нөлөөлөх ургамал нэврүүлэхээр завдсаныг илрүүллээ

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн Ерөнхий газрын Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчидтай хамтран Автотээврийн шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэгүүдэд хяналт шалгалтыг 24 цагийн туршид тасралтгүй явуулж байна. Шалгалтын явцад 2019 оны 09 сарын 05-ны өдрийн 05 цаг 30 минутанд Гүнтийн давааны хяналтын цэгийн шалгалтаар иргэн Б.Н, Х.Д нар ….УБН улсын дугаартай Toyota Premio маркын суудлын автомашинаар 36,5 кг сэтгэцэд нөлөөлөх төрлийн ургамлыг орон нутгаас тээвэрлэж явсныг илрүүллээ.Тус иргэдийг саатуулж, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт хүлээлгэн өглөө.

Хууль бусаар дэрэвгэр жиргэрүү түүж бэлтгэсэн зөрчлийг илрүүлж, арга хэмжээ авлаа

Arslan.mn

Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар хамтран Чойбалсан, Чулуунхороот сумдын нутагт холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьжээ. Шалгалтаар Чойбалсан суманд үйл ажиллагаа явуулж буй хайлуур жоншны “НЬЮ НИМОН МАЙНИНГ” ХХК нь газар, ус ашиглах гэрээ, хог хаягдалын гэрээ зэргийг хийлгүйгээр үйл ажиллагаа явуулсан, “Буул Бл” ХХК хайгуулын өрөмдлөг хийхдээ байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгүйгээр өрөмдлөгийн ажил гүйцэтгэж байсан зөрчил илрүүлж, “Буул Бл” компанийн хайгуулын үйл ажиллагааг түр зогсоосон байна.

“Цагдаагийн гавьяа” тэмдгээр шагнав

Arslan.mn

Эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган, бусдыгаа хошуучлан ажилласан Тээврийн цагдаагийн албаны эрүүгийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Өсөхбаярыг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны есдүгээр сарын 2-ны өдрийн Б/686 дугаар тушаалаар “Цагдаагийн гавьяа” тэмдгээр шагнасан байна. Шагналыг өнөөдөр бие бүрэлдэхүүний өмнө гардуулан өглөө.

Тусгай зөвшөөрөлгүйгээр хайлуур жонш олборлож байсан иргэдийн үйл ажиллагааг таслан зогсоолоо

Arslan.mn

Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар хамтран тус аймгийн Өлзийт сумын нутагт урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж тусгай зөвшөөрөлгүй хайлуур жонш олборлож байсан иргэдийн үйл ажиллагааг таслан зогсоов. Улмаар Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулж, хууль бусаар олборлосон хайлуур жоншийг улсын орлого болгон зөрчил гаргасан иргэдээр техникийн нөхөн сэргээлт хийлгэжээ. Тус сумын удирдлага, холбогдох албан тушаалтнуудад комисс гарган нөхөн сэргээсэн талбайг хүлээж авах, цаашид хууль бус үйл ажиллагааг давтан гаргуулахгүйгээр байнгын хяналт тавьж ажиллах талаар үүрэг чиглэл өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607795
0 эможи

Зочин
2019-09-08 22:12
Зочин
2019-09-08 20:12
сайн байна.
keyboard_arrow_up