Айдасгүй, аюулгүй орчны төлөө маргааш тайван жагсана
2014 оны 3 сарын 03
“Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” ТББ болон Хууль Зүйн Яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж буй Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг аяны хүрээнд “ШӨНИЙГ ГЭРЭЛТҮҮЛЬЕ!” тайван жагсаалыг маргааш зохион байгуулах гэж байна. Олон улсын хэмжээнд “TAKE BACK THE NIGHT!” уриалгын дор явагддаг эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, түүнд олон нийтийн анхаарлыг хандуулах, охид эмэгтэйчүүдэд ээлтэй орчныг бүрдүүлэх зорилготой юм байна. Тайван жагсаал маргааш 18.30 цагт эхлэх бөгөөд Хууль Зүйн хүрээлэнгийн зогсоолоос нэгдсэн Автобус хөдлөх аж. Мөн жагсаалд оролцогчид гар чийдэн, гар утасны гэрэл гэх мэт гэрэл гаргах хэрэгсэлтэйгээр тогтоосон маршрутын дагуу тайван жагсаал хийн алхах юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
608
0 эможи