Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: ЦЕГ

2019 оны 12 сарын 01

Arslan.mnЭнэ долоо хоногт /2019.11.25-2019.12.01/ Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагаас олон нийт рүү чиглэсэн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэж байна. 

ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав мэндчилгээ дэвшүүллээ

Arslan.mn

Бүгд Найрамдах Улсаа зарлан тунхагласны түүхт 95 жилийн ойн баярыг тохиолдуулан Цагдаа, дотоод цэргийн байгууллагын нийт ахмадууд, алба хаагч, ажилтнууд, эх орноо төлөөлөн даян дэлхийн энх амгалангийн төлөө зүтгэж буй энх сахиулагчид болон тэдний гэр бүлийнхэнд нь ЦЕГ-ын даргын зөвлөлөөс болон ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав мэндчилгээ дэвшүүллээ. 

Үүргээ нэр төртэйгээр биелүүлсэн цагдаа, дотоодын цэргийн 356 алба хаагч шагнагдаж, 141 нь хугацааны ЦОЛ хүртлээ

Arslan.mn

Улс тунхагласны 95 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх, зүтгэл гарган ажиллаж буй цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад энэ сарын 25-ны өдөр цол, шагнал гардууллаа. Энэхүү үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, дэд дарга цагдаагийн хурандаа Ж.Болд, дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж болон зөвлөлийн гишүүд оролцсон юм. Өргөсөн тангарагтаа үнэнч байж хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлэн ажиллаж байгаа цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж, 92 алба хаагч ХЗДХЯ-ны, 356 алба хаагч ЦЕГ-ын шагналаар, 141 алба хаагч хугацааны цолоор шагнагдлаа.

ТЦА-наас  "Хичээх өдөр"-ийг зохион байгууллаа

Arslan.mn

Тээврийн цагдаагийн албанаас жил бүр зохион байгуулдаг "Хичээх өдөр"-ийг энэ сарын 29-ны өдөр зохион байгууллаа. Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас энэ сарын 28-ны өдөр мэдээлэл өгсөн юм. Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Лхагважаргал “2018 онд энэхүү арга хэмжээг зохион байгуулахад зам тээврийн ослын дуудлагын тоо 47.5 хувь буурч, ослын улмаас гэмтэл бэртэл авсан хүний тоо 60 хувь буурсан. Харин 2019 онд энэхүү арга хэмжээний үеэр бүгд идэвхтэй оролцож, осол хэргийн тоог 0 байлгахын төлөө хичээцгээе хэмээн уриаллаа. Энэ арга хэмжээг нэг өдөр хичээгээд зогсохгүй цаашид өдөр бүр хичээснээр юугаар ч үнэлшгүй хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах боломжтой” гэв. 

“School police-2019“ тэмцээний финалын шатны шилдэгүүдийг тодрууллаа

Arslan.mn

Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газраас Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн боловсролын газар, Монголын Сурагчдын Холбоо, “School Police” төвтэй хамтран "School police " эцэг, эхийн эргүүлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, олон нийтэд сурталчлах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг дэвжээ тэмцээн буюу "School police-2019" тэмцээний финалын шатны шалгаруулалтад Нийслэлийн 9 дүүргээс шалгарсан 9 баг амжилттай оролцож шилдэгүүдээ тодрууллаа. Тус тэмцээний Тэргүүн байрын шагналыг Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургуулийн “Шонхорууд”, Дэд байр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр сургуулийн “School peace”, гутгаар байр Баянгол дүүрэг 28 дугаар сургуулийн “Сэцэд”, тусгай байр Багахангай дүүргийн Хангай цогцолбор сургуулийн “Шонхор” баг тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

В.Хосбаяр: Эцэг эхчүүд хүүхдийнхээ утасны хэрэглээг хянах хэрэгтэй

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч В.Хосбаяртай ярилцлаа. Тэрбээр ярилцлагандаа " ... Тодорхой төрлийн гэмт хэргийг дагаад олон шалтгаан нөхцөл байдаг. Цахим орчныг ашиглаад бусдын эд хөрөнгө, эдийн засагт хохирол учруулсан залилан мэхлэх гэмт хэргүүд, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд гэх мэтчилэн байна. Одоогоор Монгол Улсад зонхилон үйлдэгдэж байгаа нь дээрх төрлийн гэмт хэргүүд байна. Мөн хуурамч хаягаар дамжуулан бусдын нэр төрд халдсан тохиолдлууд харьцангуй их гардаг. Юун түрүүнд эцэг эхчүүд насанд хүрээгүй хүүхэдтэй бол ухаалаг утасных нь хэрэглээг хянах хэрэгтэй. Таны хүүхэд өнөөдөр гар утсаараа юу хийж байгааг анхаарч, цахим орчинд ямар хүмүүстэй найзалж, харилцаж байгааг шалгах хэрэгтэй байна. Насанд хүрээгүй хүүхэдтэй хамгийн ойр байгаа хүн бол гэр бүл, асран хамгаалагч болон багш, сурган хүмүүжүүлэгч байдаг. Тиймээс цахим орчны гэмт хэргээс сэргийлэхийн тулд үр хүүхэддээ анхаарал тавих нь хамгийн чухал юм..." хэмээн онцоллоо. 

Хууль сахиулах салбарын манлайлагч эмэгтэйчүүдийн хуралд Монголын цагдаагийн алба хаагчид амжилттай оролцлоо

Arslan.mn

АНУ-ын Засгийн газрын Төрийн департаментын алба, Мансууруулах бодис болон хууль сахиулах олон улсын хамтын ажиллагааны газраас хамтран 2019 оны 11 дүгээр сарын 18-наас 22-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Филиппин улсын Кейзон хотод зохион байгуулсан “Хууль сахиулах салбарын манлайлагч эмэгтэйчүүд” сэдэвт бага хуралд Монгол Улсын Цагдаагийн байгууллагыг төлөөлөн 10 эмэгтэй алба хаагч амжилттай оролцлоо. Энэхүү хурлын үеэр Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Оюуны санаачилсан хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх "Хүүхдийн бүртгэл, хяналтын систем”-ийг хэрхэн хэрэгжүүлэх тал дээр Монгол улсыг төлөөлөн оролцсон бүрэлдэхүүн баг хамт олноороо ажиллан, нарийвчилсан стратеги төлөвлөлт хийж, зохион байгуулагч болон бусад орны төлөөлөгч нарт танилцуулсан нь онц сонирхолтой, бодит үр дүн өгөх төслөөр шалгарч, нийт 10 орны 200 гаруй алба хаагчаас “Хууль сахиулах үйл ажиллагааг сайжруулах, хөгжүүлэхийн төлөө шинэлэг ажил санаачилсан "Шилдэг эмэгтэй алба хаагч” шагналын батламж, хүндэт тэмдэгээр шагнагджээ.

“ОйлГОЁ ХҮНдэлье” аяны хүрээнд албан байгууллагуудыг хамтарч ажиллахыг уриаллаа

Arslan.mn

Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг зохион байгуулдаг.  Уг аян дээр Цагдаагийн байгууллага гол манлайллыг үзүүлэн ажиллаж байгаа билээ. Тэгвэл Цагдаагийн ерөнхий газрын төв байрны алба хаагчдад гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх “ОйлГОЁ ХҮНдэлье” арга хэмжээний хүрээнд хийж байгаа ажил, хамтран ажиллах байгууллага, олон нийтийн оролцоо, цаашид хийх ажлын төлөвлөлт, талаарх мэдээлэл өглөө. Сургалт нь Жендэрт суурилсан хүчирхийлэл, ялангуяа гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл харилцааг эрхэмлэх, хүчирхийлэлгүй нийгмийг цогцлон байгуулах ажилд бусдыгаа уриалж байгаагаараа онцлог юм.

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газраас 6 жилийн турш орхигдсон, ээдрээтэй хүн амины хэргийг илрүүлжээ

Arslan.mn

2013 онд үйлдэгдэж, 6 жилийн турш орхигдсон, ээдрээ төвөгтөй, хүн амины гэмт хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын  3 дугаар хэлтсийн цагдаагийн дэд хурандаа Б.Цогтбаатар даргатай Мөрдөн байцаах тасгийн хамт олон богино хугацаанд мөрдөн шалгаж илрүүлжээ. Энэхүү хэргийг илрүүлж, үнэн мөнийг шалгаж өгсөн тус хэлтсийн хамт олонд  Баянзүрх дүүргийн иргэн Б.Гантогтохоос талархаснаа илэрхийлэн "мөрдөн байцаагчдын сүлд хийморь үргэлж өөдрөг байг” гэсэн дурсгалын зүйл ирүүлснийг алба хаагчдад гардуулан өгчээ. 

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын баг ширээний теннисний тэмцээнд тэргүүллээ

Arslan.mn

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ажилтан албан хаагчдын Спортын хоёрдугаар наадмын Ширээний теннисний шигшээ тэмцээнийг 2019.11.24-ний өдөр Ширээний теннисний “Оч” клубт Нийслэлийн Спортын хороо, Монголын Ширээний теннисний холбооны шүүгчидтэй хамтран зохион байгууллаа. Шигшээ тэмцээнд нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудаас шалгарсан 12 багийн 84 албан хаагч өрсөлдсөнөөс Тэргүүн байранд Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газар, дэд байранд Ус сувгийн удирдах газар, гутгаар байранд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс тус тус шалгарлаа.

ТЦА-аас нийслэлийн гол уулзваруудыг хааж “Хичээх өдөр“ арга хэмжээг зохион байгууллаа

Arslan.mn

Тээврийн цагдаагийн албанаас энэ сарын 29-ны өдөр замын хөдөлгөөнд оролцогч жолооч нарыг дор бүрнээ замын хөдөлгөөнд соёлтой, дүрмийн дагуу оролцохыг уриалж "Хичээх өдөр" арга хэмжээг зохион байгууллаа. Тодруулбал, өнөөдөр 11:00-11:10 цагийн хооронд нийслэлийн гол уулзваруудын замын хөдөлгөөнийг түр хааж, түргэн тусламж, цагдаа, онцгой байдлын байгууллага хамтран уулзваруудад төлөвлөсөн арга хэмжээ зохион байгуулж, жолооч нарыг зам тээврийн ослоос сэрэмжлүүлэв.

ВИДЕО:

“Хөрш амгалан бол бид амгалан“ арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна

Arslan.mn

Сэлэнгэ аймаг дахь  Цагдаагийн Газраас "Хөрш амгалан бол бид амгалан" тусгай арга хэмжээний хүрээнд Алтанбулаг сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид тус сумын айл өрх, албан байгууллуудаар зочилж, "Архигүй сум, байгууллага, хамт олон, айл өрх" болох уриалгыг гардуулж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх санамж, сэрэмжлүүлэг тарааж, иргэдийн санал, хүсэлтийг сонсож ажиллалаа.

Цагдаагийн алба хаагчид түүхийн  мэдлэгээрээ өрсөлдлөө

Arslan.mn

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас Монгол бахархлын өдрийг тохиолдуулан "Монголын нууц товчоог хэн сайн мэдэх вэ?" асуулт хариултын тэмцээн зохион байгуулж, түүхийн мэдлэгээрээ өрсөлдлөө. “Би монгол хүн” өдөрлөгийн хүрээнд зохион байгуулсан эл үйл ажиллагааг хоёр үе шаттай зохион байгуулжээ. Нэгдүгээр үе болох "Монголын нууц товчоог хэн сайн мэдэх вэ" тэмцээнд цагдаагийн газрын нийт алба хаагчид  оролцсон байна.  Тэмцээнд цагдаагийн газрын алба хаагчид монгол үндэсний дээл, хувцастай оролцсон бөгөөд нээлтийн үеэр Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн сурагчид морин хуурын аялгуугаар мэндчилгээ дэвшүүлсэн байна.

 Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын алба хаагчдад цол, шагнал гардууллаа

Arslan.mn

Улс тунхагласны 95 жилийн ой, "Монгол бахархалын өдөр"-ийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх, зүтгэл гарган ажиллаж буй болон гэмт хэргийг мэргэжлийн ур чадвар гарган илрүүлсэн Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын хаагчдад энэ сарын 26-ны өдөр цол, шагнал гардууллаа. Энэ өдөр тус газрын 6 алба хаагч Цагдаагийн ерөнхий газрын “Цагдаагийн гавьяа” тэмдгээр, 12 алба хаагч “Хүндэт жуух” бичгээр, 1 алба хаагч "Цагдаагийн алдар" тэмдгээр, 3 алба хаагч хугацааны цолоор тус тус шагнагдлаа.

Дорнод аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид "ХИЧЭЭХ ӨДӨР" арга хэмжээг зохион байгууллаа

Arslan.mn

"ХИЧЭЭХ ӨДӨР" арга хэмжээний хүрээнд Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн алба хаагчид 2019 оны 11 сарын 29-ны өдөр төв зам дагуу тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 10 минут хааж, замын хөдөлгөөнд оролцогчдод сануулга өгч ажиллалаа. Энэ өдөр иргэн та бүхэнд замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ баримтлан ХИЧЭЭЖ оролцохыг уриаллаа.

Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ААН-үүдэд мэдээлэл хийлээ

Arslan.mn

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, НҮБ-ын Хүн амын сан, Жендэрийн үндэсний хороо, Цагдаагийн ерөнхий газартай хамтран гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, энэ талаарх олон нийтийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор “ОйлГОЁ ХҮНдэлье” нөлөөллийн арга хэмжээ улс орон даяар эхлүүлж байгаа билээ. Энэ аяны хүрээнд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг сурталчлах зорилгоор “Эвсэг” ХХК болон “Блю Скай Кашмер” ХХК-ийн нийт 730 ажилтанд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх болон Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай  хуулийн талаар мэдээлэл хийлээ.

Эргүүлийн автомашинуудад засвар хийлээ

Arslan.mn

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Баянзүрх дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн удирдлага, алба хаагч нар эргүүлийн автомашинуудад засвар хийхэд шаардлагатай 9.9 сая төгрөгийн зардлыг Цагдаагийн ерөнхий газрын Автобааз, дүүрэг, орон нутгийн удирдлагуудаар шийдвэрлүүлжээ. Дээрх ажлын хүрээнд “Киа рео” маркийн 2, “Hyundai accent”  маркийн 2, нийт 4 автомашинд өнгө будаг, тусгай тоноглолыг шинэчилж, урсгал засвар үйлчилгээг иж бүрэн хийж, автомашины техникийн бэлэн байдлыг хангуулсан байна. 

Сэлэнгэ аймагт хөрс хуулалтын ажил зөвшөөрөлгүй хийж байсныг зогсоолоо

Arslan.mn

Засгийн газрын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт Цагдаагийн ерөнхий газрын ажлын хэсэг гэнэтийн хяналт шалгалтыг зохион байгууллаа. Шалгалтын хүрээнд Сэлэнгэ аймгийн ерөө сумын 2-р баг Ялбаг гэх газарт гар аргаар хууль бусаар ашигт малтмал олборлогч /нинжа/ 3 бүлэг 14 иргэнийг, Ерөө сум Бугант тосгоны нутаг дэвсгэрт Их алт гэх газарт иргэн Дашжамц нь зөвшөөрөлгүйгээр 3 ширхэг эксковатороор хөрс хуулалтын ажил хийж байсныг тус тус таслан зогсоож, материалжуулан шалгаж Бугант тосгоны цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгчээ. 

Төв аймаг дахь цагдаагийн газраас алба хаагчдын дунд "Бүжгийн тэмцээн" зохион байгууллаа

Arslan.mn

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө, "Эрүүл цагдаа хөтөлбөр", "Зөв хэвшил, хандлага-2" аяны хүрээнд Төв аймаг дахь цагдаагийн газраас "Цэнгээнт бүжиг"-ийн тэмцээнийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгууллаа. Тэмцээний нээлтэнд тус аймгийн Хүмүүн цогцолбор бага сургуулийн 3д ангийн "Улаан сарнай" хамтлагийн бяцхан бүжигчид мэндчилгээ дэвшүүлж, бүжгийн 4 төрлөөр алба хаагчид өрсөлдсөнөөс "Тэргүүн байр"-ыг Захиргааны удирдлагын тасгийн бүжгийн хамтлаг, "Дэд байр"-ыг Шуурхай удирдлагын тасгийн бүжгийн хамтлаг, " Гутгаар байр"-ыг Нийтийн хэв журам хамгаалах тасгийн бүжгийн хамтлаг тус тус эзэллээ. "Шилдэг гоцлол бүжигчин"-ээр Нийтийн хэв журам хамгаалах тасгийн Эрүүлжлүүлэх саатуулах байрны цагдаа, цагдаагийн дэд ахлагч Х.Түмэн-Өлзий шалгарч Өргөмжлөл, сарын үндсэн цалингийн 20 хувиар шагнууллаа.

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газраас "Ойлгоё Хүндлье" аяны хүрээнд үр дүнтэй ажлууд зохион байгуулж байна

Arslan.mn

Цагдаагийн байгууллагаас ГЭР БҮЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ "ОЙЛГОЁ ХҮНДЭЛЬЕ" арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Өмнөговь аймгийн цагдаагийн газраас нэгдсэн сургалт, нөлөөллийн уулзалтыг зохион байгууллаа. Энэхүү уулзалтанд Даланзадгад сумын Захирагчийн ажлын алба, Даланзадгадын Дулааны Цахилгаан станц, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтан, алба хаагчид хамрагдаж, Жендэрийн талаарх ойлголтой болж, "Минами" клубын сурагчдын бэлтгэсэн "Сүүдэр ший"-г сонирхож, "Цагаан туузтан"-ы аянд нэгдлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611076
2 эможи

Зочин
2019-12-01 15:22
ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up