Нэг автомашин угаахад 40-50 литр цэвэр ус ашигладаг Нэг автомашин угаахад 40-50 литр цэвэр ус ашигладаг
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Нэг автомашин угаахад 40-50 литр цэвэр ус ашигладаг

2020 оны 12 сарын 21

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо хамтран “Орчны бохирдлыг бууруулъя” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна. 

Хүн амын өсөлт, ашиглалтаас үүдэн гүний усны нөөцийг хамгаалах, хэрэглээг бууруулах шаардлага жилээс жилд нэмэгдэж байна. Ундны уснаас бусад хэрэглээнд гадаргын ус, цэвэршүүлсэн усыг ашиглах, усны зарцуулалт багатай техник технологийг нэвтрүүлэх замаар дээрх асуудлыг шийдвэрлэх боломжтой юм.

Нэг автомашин угаахад дунджаар 40-50 литр цэвэр ус ашигладаг бөгөөд Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцож байгаа 400 мянга /2017 оны байдлаар/ гаруй суудлын автомашиныг нэг удаа угаахад 1.6 сая литр цэвэр ус ашиглах тооцоо гарч байна. Газрын гүний цэвэр усыг ихээр ашиглаж байгаа энэ байдлыг өөрчлөх шаардлагатай байна.

Бохир усыг бохирдолтын төрөл, хэмжээнээс нь хамааран цэвэршүүлэх олон төрлийн аргыг хэрэглэдэг бөгөөд нанотехнологийн болон электрокоагуляцийн аргыг түлхүү ашиглаж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын усны үйлчилгээний тариф машин угаалгын газруудад литр тутамд 1.5 төгрөг байгаа бол бохир усны үйлчилгээний тариф м.куб тутамд 1700 төгрөг байна. Цаашид бохир усны үйлчилгээний тарифыг шатлан өсгөх, стандартаас давсан бохир ус төвлөрсөн шугам, хүрээлэн буй орчинд нийлүүлсэн тохиолдлыг олж илрүүлэх чадавхийг бэхжүүлэх, хариуцлагыг тухай бүр тооцож, таслан зогсоож байх шаардлагатай байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616676
1 эможи

Зочин
2020-12-21 12:37
НОГООН ДУУ ХООЛОЙ
keyboard_arrow_up