Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 14, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Баян” Базараагийн “Эко Алтан Заамар” компани “Бүрдэл майнинг” болон зүсээ хувиргаад, Туулын амийг таслахаар дахин алт олборлож эхэлжээ

2020 оны 7 сарын 30

Дөрвөн хүний амийг хохироосон “Эко Алтан Заамар”-т хуулийн хариуцлага хүлээлгэх чадамжтай эрх мэдэлтэн Монголд байна уу

Алтны төлөөх шунал хүмүүсийг цэвдэг сэтгэлтэй,   араатан болгон хувиргадаг юм байна. Мянга гаруй залуус өдөр шөнөгүй Туул голыг улаанаар нь эргүүлж, газрын хөрсийг энд тэндгүй ухаж байна. Компанийнхаа эзэнд “Алт олж өгч байвал юу ч хийсэн яадаг юм” гэсэн бодолтой “амьгүй албатууд” нойр хоолоо умартан өөрсдийнхөө гараар байгаль дэлхийг сүйтгэж байна. Харин компанийн эзэд “Алт олж байхад  нэг муу голыг ширгээсэн ч яадаг юм. Мөнгө байхад Монголын хууль надад үйлчлэхгүй” гэсэн шиг дураараа аашилж,  газрын доорх баялгийг хуу хамахаар улайран  шунаж байна.

Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг Туул голын ай сав газар олноо “Баян” Базараа нэрээр алдар нь түгсэн эрийн мэдэлд байдаг “Бүрдэл майнинг” компанийн  хөлд нүд “аньж”,  улаанаараа эргэлдэн шавар шалбааг мэт болжээ. Бүр тодруулбал, хэдэн арван шороон овоолго Туул гол дотор бий болжээ. Холын холоос туналзтал урсан ирэх Туул голыг хэрхэн сүйдэлж байгааг бид энэ удаагийн сурвалжилгаараа хүргэхээс гадна тус компанийнхан Монголын хууль хяналтын нэр бүхий албан тушаалтнуудад хэрхэн  авлига өгсөн талаарх ноцтой баримтыг дэлгэж байна.

Бид орон нутгийн иргэдийн мэдээллийн мөрөөр өнгөрөгч амралтын өдрөөр Заамарын энхэл донхолтой хөндийг нэвт туулсаар Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт хүрлээ. Бид эрчлэн шуурах шороон дундуур, хөндийгөө тийрч урсах Туулын ай савыг дагаж явсаар “Бүрдэл майнинг”-ийн уурхай дээр тулж ирэв. Энэ бол өнгөрөгч жилийн яг өдийд алтыг нь ухаад авчихсан газрын хэвлийг дөрвөн хүний алтан амиар “гагнасан” “Алтайн хүдэр”-ийн охин компани, “Эко Алтан Заамар”-ын уурхай юм. Өдгөө компанийнхаа нэрийг сольж, “Бүрдэл майнинг” болгоод ухах газрынхаа байршлыг сольж, Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрс багт “нүүчихээд” байгаа нь энэ.

Улс төр, бизнесийн хүрээнийхэн дундаа “Баян” Базар гэгддэг Монголын газрын хэвлий дэх ашигт малтмалыг сорчлон ухдаг эрдэс баялгийн магнатын эзэмшил компани. Саахалтын газраас бараа нь илхэн энэ уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа газар нутгийн хэмжээг багцаалбал, Заамар сумын хэмжээнд аж. Арга ч үгүй биз. Мянга гаруй залуус энэ хэмжээний том том техник хөдөлгөж, хоёр ээлжээр хөрс хуулж, алт олборлож байгаа гэж бодохоор уурхайн бараа сумын дайтай харагдах нь гарцаагүй. Бид “Бүрдэл майнинг”-ийн уурхайн кемпэд очиход тус уурхайн харуул, хамгаалалтынхан “Хаанахын хүмүүс яах гэж явна” хэмээн сүр болон угтлаа. 

“УУРХАЙН ДАРГА БАНЗРАГЧИЙГ ДУУД”

“Үндэсний шуудан сонины сэтгүүлчид юм байна. Камертай сэтгүүлчдийг дотогшоо оруулах уу. Уурхайн үйл ажиллагааг газар дээрээс нь сурвалжилна гэж яриад байна. Уурхайн дарга Банзрагчийг дууд” хэмээн үүдний эхний харуул богино долгионы станцаар хэн нэгэнтэй холбогдов. Машины дугаар, сер зэргийг асууж байгаа бололтой, өнөөх харуул бидний хөлөглөж очсон машины дугаар, серийг дамжууллаа. Харуул “За жаахан хүлээх нь дээ. Албаны машины чинь дугаараар хаанаас явааг тань шалгаж байгаа байх” гэв. Арваад минут болсны эцэст харуул бидний халууныг шалгаад цааш нэвтрүүллээ. 

ХУУЛИЙН ДАГУУ АЖИЛЛАЖ БАЙГАА УЧРААС МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ БОЛОМЖГҮЙ

Ажилчид орж, гарах төв хаалганы үүдэнд бидний ажлын үнэмлэх, овог, нэр зэргийг бүртгэв. Ингээд уурхайн дарга В.Банзрагч гэх залуу биднийг тосож, ямар ажлаар явж байгааг минь шалгаав. “Бид нутгийн малчдаас ирсэн гомдол, саналын мөрөөр явна. Туул голын ай савд алт ухаж, олборлолт явуулж байна гэсэн мэдээлэл үнэн бодит эсэхийг лавлаж байна. Мөн нэрээ сольж, “Бүрдэл майнинг” болсон “Эко Алтан Заамар” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлахыг БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газраас Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн. Энэ шаардлага хаана царцав. Нэрээ өөрчилж, олборлолтын талбайгаа хэний, ямар захирамжаар өөрчлөн, үйл ажиллагаагаа явуулж байгаад тайлбар авъя” гэвэл, уурхайн дарга Банзрагч камер, зургийн аппаратыг унтраахыг шаардаж, улмаар гар утсыг маань хурааж авав. Үүнийхээ дараа тэрбээр “Манайх нэрээ сольсон ч хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа. Бичиг баримтын зөрчилгүй. Үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй” хэмээв. 

Тэрбээр “Туул дагаж манайх ганцаараа ажиллаагүй, Заамар, Бүрэгхангайд алт олборлож байгаа 400 орчим компани, аж ахуйн нэгж бүгд Туулын усаар ажлаа явуулдаг” хэмээн ярилаа. 

Драг буюу “усны мангас” Дэрстийн нутгаар дайрах Туулын ай савд хэд хэдээрээ шумбажээ. Таван давхар байшин гэж андуурам алт олборлогч энэхүү “мангас”-ыг шороон ордоос алт олборлогчид, тэр тусмаа орлого нь хэдэн зуун тэрбумаар тоологддог “Бүрдэл майнинг”, “Мон полимент” мэтийн том копаниуд ашигладаг. “Драг” голд хөвөх байдлаар газраа ухаж улмаар тусгай бэлтгэсэн устай ёмкост шороогоо хийн шигшиж алтаа ялган авдаг аварга том хөлөг онгоц гэмээр эд. Энэхүү “мангас” голыг хамгийн ихээр бохирдуулдаг. Цагт 50-75 м3 элс угааж баяжуулах хүчин чадалтай. 

Биднийг уурхай дотроос сурвалжилга хийх нь бүү хэл, зураг авахыг зөвшөөрөөгүй. Гэвч уурхайн гаднаас олборлолтын талбайг харвал, Туул голын урсац, голдирлыг талх шиг хэдэнтээ зүсэн хуваасан нь газар дээрээс нь авсан гэрэл зургаас тод харагдана. Өөрөөр хэлбэл, Монголын хуулийг уландаа гишгэлж, хүссэнээрээ газрын хэвлий ухаж, хаана л бол хаана өрөм зоож, усны урсацыг өөрчилж, байгалийг доройтуулах эрхийг “Баян” Базараад хэн олгов гэх асуулт өөрийн эрхгүй ургана. Угтаа бол уул уурхайн түүхэнд хамгийн олон гэр бүлийг өнчрөл, хагацалд автуулж, эрдэнэт хүний алтан амиар алт, хүдэр зэргийг олборлож яваа түүнд хуулийн дор зүсээ хувиргаад компани удирдах эрх бүү хэл, наран дор тааваараа таахалзах бүрэн эрх баймааргүй юм даа, Ерөнхий сайд аа. 

ТУУЛИЙГ БООМИЛЖ, БАЯЛАГ СОРЧЛОХ “БАЯН” БАЗАРААД ХАМААРАХ ГЭМТ ҮЙЛДЛҮҮД...

Бидний ой санамж үнэгнийхээс ч дор болжээ. Дөрвөн сайхан эрийг нуранги дор булчихаад монголчууд гурав хоног л “Эко Алтан Заамар” компани болон ашиг хүртэгч эзэн Базараа гээчийг зүхсэн. Ингээд тэр эмгэнэлт явдлаас хойш ганцхан жил өнгөрөхөд л бүхнийг мартсан мэт хууль сахиулагчид, эрх мэдэлтнүүд таг дуугүй болцгоов. Үхсэн хүн үг хэлдэггүй учраас ар гэрийнхэнд нь амин зуулгыг нь атгуулаад амыг нь барьсан. Улмаар үхсэний хойноос үхдэггүй учраас талийгаачдын ар гэр тэгсгээд чимээгүй болохтой зэрэгцэн Базараагийн гэм, хортой үйлдэл дахин идэвхжлээ.

Мянга гаруй залуугаар алт ухуулж буй Базараагийн уурхай Ашигт малтмалын тухай хууль, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг зөрчөөд Туулийг боомилж, урсац, голдирол дээр нь дураараа дургиж байна. Өөрөөр хэлбэл, “Баян” Базараагийн өмнөх уурхайн аюулгүй ажиллагаа алдагдаж, хяналтын горим алдагдсанаас болж, дөрвөн хүн нас барж, хоёр хүнийг нурангаас амьтай, голтой ухаж гаргаж байв. Энэ хэрэг хуулийн хүрээнд шийдэгдсэн эсэх, нэрээ өөрчилж, олборлолт явуулж байгаа “Бүрдэл майнинг”-д олборлолтын үйл ажиллагаа явуулах эзэмшлийн талбай, ашиглах, олборлох лицензийг хэн өгсөн зэргийг бид дараа дараагийн сурвалжилгаараа хүргэх болно.

Д.СУМЪЯАБАЗАР САЙД АА “БҮРДЭЛ МАЙНИНГ”-ИЙН БҮРЭН ЭРХИЙГ ХЭН СЭРГЭЭВ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Байгаль орчны яам, Уул уурхайн яам, АМГТГ зэрэг эрх бүхий байгууллага “Бүрдэл майнинг”-ийн бүрэн эрхийн асуудлыг хуулийн хүрээнд хариуцах ёстой. Өөрөөр хэлбэл, дээрх яамдаас хариуцлага нэхэж, хариуцлага үүрүүлж, хамтарч ажиллаж байж лиценз эзэмших эрхийг нь “хасах” ёстой. Гэтэл ийм захирамж, шийдвэр гарсангүйгээр үл барам Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэр Дэрстийн хөндийд хүрзний мөргүй эрүүл, тэгш талыг там болгон хувиргаж байна.  Угтаа бол Уул уурхайн сайд Д.Сумъяабазар “Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Байгаль орчны яамнаас тус компанийн лицензтэй холбоотой дүгнэлтийг гаргана. Технологийн горим алдсан, ашиглалт болон уулын ажлын төлөвлөгөөний яваагүй бол лицензийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна” гэж мэдэгдэж байв. 

МХЕГ-аас ослын дүгнэлтийг танилцуулахад, уурхай нурах гол шалтгаан нь гүний ус зайлуулах асуудлыг уурхайн ТЭЗҮ-д тусгаагүйгээс үүдэлтэй хэмээсэн. Анх тус уурхайд геологийн усны судалгаа хийхэд газрын хөрснөөс доош 51 метрийн гүнд ус илэрч байжээ. Гэвч уг усыг зайлуулах асуудлыг ТЭЗҮ-дээ тусгаагүйгээс геологийн судалгааны үеэр гарсан усны шүүрэл нуралт үүсгэсэн гэсэн дүгнэлтэд хүрчээ. Төв аймгийн Заамар сум дахь Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийнхан уг хэргийг мөрдөн шалгаж, прокурорын газар хэргийг хянан, яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлээд байгаа ч одоогоор хэрэг ямар шатанд яваа нь “мартагдсан”. 

Тухайн үед осол гарахаас өмнө буюу 2019 оны хоёрдугаар сарын 21-нд тус компанийн уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан эрсдлийн үнэлгээ хийж, ил уурхайн амны хана нурах эрсдэлтэй тул үйл ажиллагааг зогсоож, аюулгүй байдлыг хангах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Гэвч энэхүү дүгнэлтийг үл тоон уурхайчдынхаа аминд хүрсэн Базараа гээчид дахин итгэл хүлээлгэж байгаа нь хүний ёсонд нийцэх үү, Ерөнхий сайд аа. 

ДЭРСТИЙН МАЛЧИД БУХИМДАЛТАЙ БАЙНА

Биднийг “Бүрдэл майнинг” компанийн үйл ажиллагааг газар дээрээс нь сурвалжлах үеэр нутгийн малчид үгээ хэлэхээр хандсан юм. Тэд “Энэ компани нэрээ өөрчилсөн гэдэг ч ажилчид нь “Эко Алтан Заамар” гэсэн ажлын хувцастай. Мөн өмнө нь “Алтайн хүдэр” гэх нэрээр олборлолт явуулдаг байсан. Өнгөрсөн жилээс эхэлж, өвөл, зунгүй ажилласан уурхай. Малчдын хувьд малаа Туул голоос услах ямар ч боломжгүй болсон. Карьераас гарч байгаа шороо угаасан усаа шууд Туул гол руу асгадаг энэ компаниас болж Орхон, Сэлэнгэ, Туул тэр чигтээ бохирдож байна.

Малчид сум, орон нутгийн удирдлагуудад ханддаг ч бидний дуу хоолойг ер тоодоггүй. Яг үнэндээ бид тоос боссон, харанхуй тал дээр л малаа бэлчээж, хамар хатгах өвс бүү хэл амны усгүй амьдарцгааж байна. Эрх мэдэл байгалийг хэрхэн сүйтгэж, дордуулж, хүн, малыг туйлдуулж болдгийг “Баян” Базараагийн энэ уурхайн үйл ажиллагаа харуулж байна. Энэ бүхнийг шударга бус бүхэнтэй сэлэм эргүүлж тэмцэхээ илэрхийлсэн Ерөнхий сайд тэмцээсэй, газар дээр нь ирж танилцаасай. Малчид яаж хүчгүйдэж, Туулын ус хэрхэн амь нь тасарч байгааг хараасай” хэмээн хоолой зангируулан ярилаа. 

Үргэлжлэл бий...

Үндэсний шуудан сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
2
yay an post
1
sad an post
9
ouch an post
5
confuse an post
1
angry an post
50
616793
80 эможи

Зочин
2020-09-02 14:29
Хүрэлсүх,Сумъяабазар,шүүх цагдаа,мхг бүгдэнд нь хахууль өгцөн болхоор наадуул чинь дуугарахгүй байгаа юм. Говь-Алтайн Цээл сумыг дуусгачаад одоо Бүрэгхангайг дуусгах гэж байгаа юм. Маш том хэмжээний газар авсан гээд бүх техникээ Алтайн-Хүдрээс татаад байналээ
Eh oronch
2020-08-30 18:26
Bureghangainhan bosoochee,araichdee Hurelsuhiin zasgiin gazar Asgatiin mungunii ordiig avsan shig yagaad hudluhgui tag chig bolovoo,Sumiyabazart gol hereg baigaa uchraas shalgaj haahaasaa aigaad baigaamuu gulugnuud
Зочин
2020-08-29 23:11
Өмхий хужаа нарт баялагаа цөлмүүлж байхаар , үндэсний цөөхөн компаниудаар олборлуулж татвараа шударга авч , мянга мянган хүмүүсийг ажлын байртай болгож буй баян Базарт баярлах хэрэгтэй . Харин төрийн ажил хийж буй хүн оронцогууд хахуульд өртөхгүй шударга хуулийн дагуу олборолт хийлгэж , нөхөн сэргээлт хийлгэж , татвараа шударга авбал болох нь тэр .
Hh
2020-08-28 17:39
Bayan bazaraaach geltgui zamart tuul gol dagaad eruul gazar bhgui arai l aimar yum bile nuguu us gol murunii huli end uilchldgui yum bna Lee
Hh
2020-08-28 17:39
Bayan bazaraaach geltgui zamart tuul gol dagaad eruul gazar bhgui arai l aimar yum bile nuguu us gol murunii huli end uilchldgui yum bna Lee
Зочин
2020-07-31 18:01
Балай Базарааг барьж хорьж нөхөн сэргээлт хийлгэж хөрөнгийг нь хураа хахуулаар монголыг сэндийлж ус, ойг устгаад дууслаа. Бас болоогүй залуу эхнэр морь сольж байгаа мэт солино .
Зочин
2020-07-31 16:46
Зочин
2020-07-31 12:48
Усаа дахин ашиглаад л болох асуудал ш дээ. Содбаатар сда бас сая орхон руу баахан алт угаасан шороо хийсэн бн.
Zochin
2020-07-31 00:46
Үхсэнийх нь баян базараа ийм хулгайч луйварчидтай тэмцэх цаг болсон шүү бүх хөрөнгийн хураа нөхөн сэргээлт хийлгэ
Зочин
2020-07-30 20:56
Bitgii huts nobshoo unen uym bichsen bna Bayn bazar lalriigtsaazalsanch bagdana
Зочин
2020-07-30 17:45
Энэ нэг хүний сайт уу, хуулийн байгууллагын. Үндэсний шуудан гуйа та байгууллагууды эрх үүргийг сайн ялгаж бич.
Зочин
2020-07-30 15:12
keyboard_arrow_up