Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 18, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ХӨСҮТ-д 48 хоног эмчлүүлсэн нэг хүн эдгэрч, өнөөдөр эмнэлгээс гарлаа

2020 оны 5 сарын 09

Arslan.mn

ХӨСҮТ-ийн лабораторид хийгдсэн шинжилгээний хариуг зарлаж байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Өчигдрийн байдлаар 66 хүнд шинжилгээ хийлээ. Тухайлбал,

  • Тандалтын зорилгоор цуглуулсан 18 ийлдсийн шинжилгээнд коронавирус илрээгүй.
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрвөн хүний болон ажиглах байруудад тусгаарлагдсан 22 хүний давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй.
  • Дархан-Уул аймгийн Вирус судлалын салбар лабораторид Алтанбулаг боомтоор орж ирсэн 22 жолоочоос шинжилгээ авахад коронавирус илрээгүй.

Өнөөдөр нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-ээс гарч, дараагийн хяналт руу шилжлээ. Энэ хүн ХӨСҮТ-д 48 хоног эмчлүүлсэн. Хяналтын үед түүнээс давтан шинжилгээг авна" гэлээ.

Мөн тэрбээр COVID-19-өөр өвчилсөн хүмүүсийн биеийн байдлын талаар "Өвчилсөн хүмүүсийн хоёр нь хүүхэд байсан бөгөөд эдгэрч гарсан. Ихэнх нь залуухан оюутан байгаа. Мөн 64 настай хүн ч бий. Өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой байна. Жирэмсэн, хорт хавдартай, уушгины хатгаатай зэрэг давхар оноштой хүмүүс халдвар авсан байгаа. Гэхдээ бид эмчилгээ, оношилгоонд анхааран ажиллаж байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616936
1 эможи
keyboard_arrow_up