Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 18, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал 11 удаа хойшиллоо

2020 оны 5 сарын 10

Зам тээврийн яамны байранд үйлдэгдсэн хүн амины хэрэгт холбогдсон шүүгдэгч Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн баасан гаригт /2020.05.08/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон билээ. Түүнд холбогдох шүүх хурал дөрөвдүгээр сарын 20-нд товлогдсон шүүгдэгчийн өмгөөлөгч нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэмж шинээр өмгөөлөгч авах хүсэлт гаргасан учраас шүүх хуралдааныг баасан гаригт товлосон юм.

Улмаар шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч нараас хохирол төлбөр төлөх таван хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан тул шүүх уг хүсэлтийг хүлээн авч дараагийн шүүх хуралдааныг тавдугаар сарын 15-ны өдрийн 08.30 цаг хүртэл хойшлуулсан байна.

Ингэснээр 2019 оны нэгдүгээр сард болсон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хойш Б.Махбалын шүүх хурал нийт 11 удаа хойшлоод байна. Б.Махбалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1 дэх хэсэг буюу хүнийг онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн гэх зүйлчлэлээр хоёрдугаар сарын 11-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
4
616951
6 эможи
keyboard_arrow_up