Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 18, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Д.Нарангэрэл: Манай улсад коронавирусийн халдвар тархах нь цаг хугацааны асуудал

2020 оны 5 сарын 10

Arslan.mnЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны албаны дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Дэлхий даяар нийт 4.1 сая хүн өвчилж 1,4 сая хүн эдгэрсэн. 2,3 сая хүн эмчлүүлж байна. Манай улсад батлагдсан 42 тохиолдол бүртгэгдсэнээс 14 хүн эдгэрч, хяналтын шатанд шилжсэн. 28 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. 

Орон нутгийн 11 чиглэлийн галт тэргэнд 11 эмч ажиллаж 4350 зорчигчдод тандалт хяналт тавьсан. Коронавирус илрээгүй. 24 цагийн 119 дугаарт 116 дуудлага ирсэн. Халдвар хамгааллын ямар дэглэм барих вэ, дэлхийн улс орнуудын байдлын талаар ихэвчлэн асуужээ. 119 аппликейшнээр нийт 26 дуудлага ирсэн. гадаадын 5 улсаас 13 иргэн утсаар ярьсан. Клиникийн шинж тэмдэг, эмнэлзүйн талаар зөвлөгөө авсан. 

Манай иргэдийн хувьд маскаа ил задгай хаяж байгааг сэрэмжүүлж өгөөч гэсэн хүсэлт ирсэн. Тимээс маскаа ил задгай хаяхгүй байх хэрэгтэй. 

ЭМЯ, ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран цаашид авах арга хэмжээний чиглэлийг байнга гаргаж байгаа. Яагаад гэвэл дэлхий дахинд коронавирусийн халдварын хоёр дахь давалгаа эхлэх, зарим оронд эхэлж байгаа гэсэн чиг хандлагатай байгаа. Манай орны хувьд коронавирусийн халдвар хүн амын дунд голомтлон тархах нь цаг хугацааны асуудал. Тиймээс резидент эмч нараа сургаж, бэлэн байдлаа хангаж байна" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
angry an post
616952
4 эможи
keyboard_arrow_up