Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Л.Мөнхтүшиг: Ламаахай нар халдварын голомтоос 2000 км хол суралцдаг тул дараагийн ээлжинд авчирна

2020 оны 5 сарын 12

Arslan.mn

Улсын Онцгой комиссын Шуурхай штаб ойрын хугацаанд Турк, Энэтхэг улс руу тусгай үүргийн нислэг үйлдэж, иргэдээ татан авах болсон талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

  • Тавдугаар сарын 13-нд Истанбул руу чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 170 орчим иргэнийг 
  • Тавдугаар сарын 18-нд Дели рүү тусгай нислэг үйлдэн монгол иргэдээ татан авахаар боллоо.

Мөн ойрын хугацаанд ОХУ-ын Эрхүү, Улаан-Үдэ хотоос 400 орчим иргэнийг Алтанбулаг боомтоор эх оронд нь авчрахаар болсон зэрэг шийдвэрийг танилцуулав. 

-Энэтхэг руу хоёр удаагийн нислэг хийнэ гэж байсан. Энэ удаагийн нислэгээр ямар хүмүүсийг авчрах вэ?

-Энэтхэгт өвчний тархалт зарим газарт өндөр байгаа бол зарим газарт харьцангуй бага байна. Энэтхэг улс тавдугаар сарын 17-ныг хүртэл дотоодын муж хоорондын хөдөлгөөнийг хязгаарласан. Үүнийг цааш үргэлжлүүлэх эсэх нь хараахан эцэслэгдээгүй. Дели хот руу тавдугаар сарын 18-н гэж нислэгийн товыг тогтоосон нь дээрх хязгаарлалттай холбоотой. 

Хоёр нислэгийг хийх боломжтой эсэхийг судалж байна. Дели хот нь олон улсын нислэг үйлдэгддэг тул зөвшөөрөл авахад харьцангуй хялбар байгаа. Нислэгийн зөвшөөрөл ойрын хугацаанд гарна. 

Харин ламаахай нар Дели хотоос 2,000 гаруй км-ийн зайд шавилан суудаг. Цар тахлын үед 2,000 гаруй км-ийн зайг туулан, өвчний тархалт ихтэй бүс нутгаар дамжин өнгөрүүлэх нь эрсдэлтэй.

Энэ бүх хүчин зүйлийг харгалзан хамгийн ойр байрлах аль хот руу нислэг үйлдэх боломжтойг судалж байна. Ойр байх хотуудад нь олон улсын нислэг үйлдэгддэггүй учир нислэгийн зөвшөөрөл авахтай холбоотой маш олон ажил хийгдэнэ. Үүний цаана МИАТ ТӨХК-ийн нислэг төлөвлөдөг алба хэлтэс нь ажилласаар байгаа. 

-Тавдугаар сарын 18-ны нислэгээр ирэх иргэдийн дунд шавилан суудаг хүүхдүүд хамрагдах уу?

-Дели хотод хүсэлт гаргасан 190 гаруй иргэн байна. Үүний дунд лам нар байгаа.

Гэхдээ өмнө хэлсэнчлэн лам нар Энэтхэгийн баруун урд хэсэгт байрлах Гоман дацанд суудаг. Тиймээс ламаахай нарыг дараагийн ээлжинд авахаар судалж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
617003
2 эможи
keyboard_arrow_up