Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Хахууль авсан хэрэгт холбогдсон шүүгчдийн гэм буруутай, эсэхийг хэлэлцэж эхэллээ

2020 оны 5 сарын 15

Arslan.mn

Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дахь Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийн маргааныг шийдвэрлэхдээ анхан болон хяналтын шатны шүүхийн шүүгч нар 50 саяас дээш төгрөгийн хахууль авсан хэмээн буруутгагдан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулж, НПГ-аас яллах дүгнэлт үйлдсэн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж эхэллээ. НПГ-аас 2015 оны Эрүүгийн хуулийн 22.5-1, 22.4-2.4, 2002 оны Эрүүгийн хуулийн 268.1, 269.1 дэх хэсэгт заасан хээл хахууль авсан, өгсөн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн уг хэргийг өчигдөр 10.00 цагаас эхэлж хэлэлцсэн бөгөөд 19.00 цаг өнгөртөл хуралдан түр завсарлав. Нэг бус удаа хойшилсон шүүх хурал эхлэхэд прокурорын яллах дүгнэлтийг уншиж сонсгон, шүүгдэгч 15 хүний биеийн байцаалттай танилцаж, мэдүүлгийг нь сонсоод тэднээс өмгөөлөгч нар нь асуулт асууснаар шүүх бүрэлдэхүүн хурлыг завсарлуулсан байна.

Ш.Мөнгөншагай нарын 15 хүнд холбогдох хэрэгт анхан болон хяналтын шатны шүүхийн шүүгч нар хахууль авсан хэмээн буруутгагдаж буй бол тэдэнд нэр бүхий өмгөөлөгч нар зуучлан мөнгө хүргэж өгсөн. Түүнийх нь дагуу хэрэг хуваарилахаас авхуулаад иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэх хүртэлх үйл ажиллагаанд шүүгч нар оролцсон гэж яллаж буй билээ. Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож, Д.Цолмон, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг нарын гэм буруутай, эсэхийг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр 09.00 цагаас үргэлжлэх юм.

Уг хэрэгт холбогдсон Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан хилийн чанадад эмчилгээ хийлгэхээр явсан тул түүнд холбогдох, МӨХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Б.Пүрэвнямаар дамжуулан хахууль авсан байж болзошгүй гэх үйлдлийг нь тусгаарласан билээ. Дээр нэр дурдсан таван шүүгчээс гадна хахууль өгсөн, зуучилсан гэх хэрэгт холбогдсон Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан, Ц.Өнөрцэцэг, Ж.Цэцгээ, Ч.Амгаланбаяр, М.Цэндсүрэн, Ш.Энхтөр, Н.Уранчимэг, С.Оюунбат, Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга асан, хошууч Г.Алтан-Очир зэрэг шүүгдэгчдийн гэм буруутай, эсэхийг хэлэлцэх хурал нотлох баримт шинжлэн судлах ажиллагаагаар өнөөдөр үргэлжлэх гэнэ.

Бэлтгэсэн: Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617074
0 эможи
keyboard_arrow_up