Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

700 гаруй тээврийн хэрэгслийн зөөлөн янданг хилээр гарган зарах гэж байсан этгээдүүдийг илрүүлжээ

2020 оны 5 сарын 15

Arslan.mn

Авто машины яндангийн катализатор /зөөлөн яндан/ хулгайлан улсын хилээр нэвтрүүлдэг этгээдүүдийг өчигдөр Эрүүгийн цагдаагийн албаныхан илрүүлжээ.

Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн цагдаагийн дэд хурандаа Б.Чулуунтамир мэдээлэл өглөө.

Тэрбээр “2020 оны тавдугаар сарын 14-ний өдөр Эрээн-Замын-Үүдийн хилийн шалган нэвтрүүлэх цэгээр Volvo маркийн тээврийн хэрэгслийн бензиний сав буюу бак, агааржуулалтын хоолойнд 700 гаруй тээврийн хэрэгслийн зөөлөн эд буюу катализаторыг нууж, гаргах гэж байсныг үйлдэл дээр нь илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.

Өчигдрийн мөрдөн байцаах ажлын явцад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хоёр иргэн хятадын иргэнтэй урьдчилан тохирч уг гэмт хэргийг сүүлийн жилүүдэд үйлдсэн болох нь тогтоогдсон. Гурван удаагийн үйлдлээр БНХАУ руу зөөсөн нь бүртгэгдсэн.

Учир нь автомашины яндангаас катализаторыг салгаж аваад, дахин ашиглаж хятадад шинэ яндан үйлдвэрлэдэг юм. Хуучин катализатор ашиглаж хийсэн шинэ яндангаа буцаагаад Монгол Улс руу оруулж ирээд, хулгайд алдсан хүмүүст зарж борлуулдаг. Катализатор нь яндангийн хамгийн үнэтэй түүхий эд байдаг тул ийм л зорилгоор хулгайлдаг. Түүнээс биш иргэдийн ярьдгаар автомашины янданд үнэт металл байдаг гэдэг нь ташаа ойлголт. Үнийн хувьд катализаторыг 150-250 мянган төгрөгөөр худалдаж авдаг” гэв.

ШУУД ҮЗЭХ:

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын хэмжээнд машины янданг хулгайлах гэмт хэрэг их бүртгэгдэж буй  ба одоогийн байдлаар 1,200 гаруй өргөдөл гомдлын дагуу эрүүгийн хэрэг үүсгэгдэн, шалгаж буй аж.

Харин энэ оны байдлаар авто машины янданг хулгайлах гэмт хэрэг үйлддэг 32 хулгайчийг илрүүлсэн бөгөөд Хөвсгөл, Сэлэнгэ, Дархан, Архангай аймгийн цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм байна.  

Иймд иргэд тээврийн хэрэгсэлдээ хяналтын камераа бүрэн суулгаж, хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй. Мөн катализатор автомашины яндангаас гарах хорт утааг багасгадаг. Иргэд өөрсдөө катализатораа зарж болохгүй гэдгийг Цагдаагийн ерөнхий газраас анхаарууллаа.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
6
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
5
angry an post
5
617090
43 эможи
keyboard_arrow_up