Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Б.АНУРА: “МОНГОЛ ГАЗАР” компани байгаль орчинд 53.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан

2020 оны 5 сарын 26

Уул уурхайн компаниудад хяналт тавих байнгын пост ажиллаж байна

ЦЕГ-ийн Экологийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албатай хамтран хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн хор уршгийг иргэд, олон нийтэд таниулах, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн "Байгалиа хамгаалъя" аяныг зохион байгуулсан. Тус аяны хүрээнд энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, арга хэмжээ авах ажил мөн эрчимжсэн юм.

Тэгвэл сүүлийн үед  “МОНГОЛ ГАЗАР” компани байгаль орчинд 53.9 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ гэх мэдээлэл цацагдсан бөгөөд энэ талаар бид ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Б.Анурагаас тодруулахад 

"Өнгөрсөн онд Монгол Улсын Засгийн газраас Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан 11 компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсан. Гэвч тэдгээр аж ахуйн нэгжүүд хуульд заасан нөхөн сэргээлт хийх үүргээ хангалтгүй биелүүлж байна.

Нөхөн сэргээлт хийхгүй байгаа аж ахуйн нэгжүүдэд Эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагааг Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба хамтран  явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагаа, экологид хэдий хэмжээний хохирол учруулсан, хэдий хэмжээний олборлолт хийсэн зэргийг тогтоох юм.

Орон нутгийн зүгээс байнгын хяналт тавихын тулд цагдаагийн нэмэлт хүч хэрэгтэй. Зөвхөн Орхон багийн нутаг дэвсгэрт эвдэрч сүйдсэн газрыг нөхөн сэргээхийн тулд 11.3 тэрбум төгрөг шаардлагатай юм. Экологи эдийн засгийн үндэслэлийг нь хохиролтой нь тооцож үзвэл 307 тэрбум төгрөг болж байна.

Түүнээс гадна компаниуд нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийг төрийн санд байршуулдаг. Нэг компани 20, 30 лиценз эзэмшдэг атал компанийн дансан дахь мөнгөн дүнгээр тооцож барьцаа хөрөнгө байршуулдаг байсныг зогсоосон. "Монгол газар" компани л гэхэд байгаль орчинд 53.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан атлаа ердөө 210 сая төгрөгийн барьцаа байршуулсан . Мөн энэ мөнгөн дүнг нөхөн  гаргуулж тухайлсан газруудад өөр мэргэжлийн байгууллагаар нөхөн сэргээлт хийлгэхээр болсон. Цаашид лиценз бүр дээр нөхөн сэргээлттэй тэнцэх хэмжээний барьцааг байршуулах шаардлага тавихаар болоод байна.

Байгаль орчинд учруулсан хохирлыг тооцоход Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1-д зааснаар гэмт хэрэг үйлдэгдсэн газарт шинжилгээ явуулахад байгаль орчны хохирлын үнэлгээг тооцох эрх бүхий хувийн хэвшлийн байгууллагыг шинжээчээр томилж , 1-5 сая төгрөгний хөлс төлдөг. Хэргийн газрын үзлэгээр авагдсан хэмжилтүүд гадны хүчин зүйлийн үйлчлэлээр өөрчлөгдөж хохирлыг бодитой тооцоход хүндрэл үүсгэдэг. Одоогийн мөрдөж байгаа Зөрчлийн тухай хуулиар зөвшөөрөгдсөн талбайгаас хэтрүүлэн үйл ажиллагаа явуулсан бол зөрчилд тооцож, өөр газарт хууль бусаар олборлолт явуулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцож байна. Энэ хоёр үйлдэл нь ашиг олох зорилготой газрын хэвлийд халдаж байгаа хууль бус үйлдэл юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
3
617354
4 эможи
keyboard_arrow_up