Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“ Улаанбаатар хотод АИ-92 авто бензиний нэг литр нь 1,320-1,400 төгрөгөөр борлуулагдана“

2020 оны 5 сарын 26

Arslan.mn

Ашигт малтмал газрын тосны газраас шатахууны үнийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр "Засгийн газрын 114 дүгээр тогтоолд гадаад зах зээл дээрх газрын тосны үнэ буурсантай холбоотойгоор бүх төрлийн шатахууны үнийг 300-400 төгрөгөөр буулгах, цаашид урт хугацаанд үнийг тогтвортой байлгахаар заасан. 

Уг тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд АИ-92 бензины үнийг найман сарын хугацаанд тогтвортой байлгах ажлыг хийж гүйцэтгэж байна. Энэ хугацаанд Говь-Алтай, Завхан аймгуудад АИ-92 авто бензин нэг литр нь 1,670 төгрөгөөс хэтрэхгүйгээр иргэдийн гар дээр очно. Харин Улаанбаатар хотын хэмжээнд 1,320-1,400 төгрөгийн хооронд АИ-92 авто бензин борлуулагдана.

Тодруулбал,  

  • А-80 авто бензин 50 төгрөгөөр
  • АИ-92 авто бензин 80-100 төгрөгөөр  
  • АИ-95 авто бензин 200 төгрөгөөр
  • Дизель түлш 160 төгрөгөөр буурсан. 

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт жижиглэнгийн борлуулалтын дундаж үнэ: /Өнөөдрийн байдлаар/

  •  А-80 авто бензин-1,350 төгрөг 
  • АИ-92 авто бензин - 1,360 төгрөг
  • АИ-95 авто бензин 1,800 төгрөг
  • Дизель түлш - 1,990 төгрөг байна." гэв.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 409 дүгээр тогтоолын дагуу шатахуун импортлогч 22 аж ахуйн нэгж 133 мянган тонн хэмжээний газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг бүрдүүлж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
617357
1 эможи

Зочин
2020-05-26 19:08
keyboard_arrow_up