Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 09, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

СХД-ийн Цагдаагийн III хэлтэс “Хулгай бол орлого биш” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна

2020 оны 6 сарын 09

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтэс нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хулгай бол орлого биш” аяныг зохион байгуулж байгаа юм. Энэ талаар болон гэмт хэргийн гаралт, хэв цурмын нөхцөл байдлын талаар тус хэлтсийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Ундармаагаас тодруулахад  "2020 оны эхний 05 сард  иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтнаас нийт 4023 өргөдөл, гомдол мэдээлэл хүлээн авч шалгасаны 1017 буюу 25,2 хувь нь гэмт хэргийн, 2876 буюу 71,4 хувь нь  зөрчлийн шинжтэй байна.

Үүнээс хариуцсан нутаг дэвсгэрт 2020 оны эхний 05 сард нийт 313 гэмт хэрэг бүртгэгдэж урд онтой харьцуулахад 140 хэргээр буюу -47,7хувиар буурсан.

Хулгайлах /17.1/-100 буюу нийт хэргийн 32,0%-ийг эзлэж байгаа бөгөөд үүнээс Халаасны хулгай 4 буюу 1,3%-ийг эзэлж, Эхний 05 сард  зөрчил 3337 бүртгэгдсэн нь урд оны мөн үеэс 178 нэгж буюу 5,6 хувиар өссөн үзүүлэлттэй  байна.

Иймд Тус цагдаагийн хэлтсээс энэ сард тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, таслан зогсоох урьдчилан сэргийлэх чиглэлээр “Хулгай бол орлого биш” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна." хэмээлээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617672
1 эможи
keyboard_arrow_up