Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 15, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Н.Мөнхбат, Б.Шинэбаатар нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд буцаав

2020 оны 7 сарын 24

Arslan.mn

Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Н.Мөнхбат, Б.Шинэбаатар, гишүүн асан Ч.Отгочулуу нарт холбогдох хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны тавдугаар сарын 1-ний өдөр болж, шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан билээ. Энэ хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн прокурор Б.Баярхүү, Т.Оргил-Очир нар эсэргүүцэл илэрхийлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан байна. 

Тэдний хүсэлтийн дагуу Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны долдугаар сарын 21-ний өдөр хуралдаж, прокуроруудын эсэргүүцлийг хянан хэлэлцээд, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Н.Мөнхбат, Б.Шинэбаатар, гишүүн асан Ч.Отгочулуу нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Н.Мөнхбат, Б.Шинэбаатар, гишүүн асан Ч.Отгочулуу нарт холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн билээ. 

Эх сурвалж: Шүүхийн мэдээ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618675
0 эможи

Зочин
2020-07-25 16:45
zochin
2020-07-24 13:56
ТУЗ ийн гишүүн байсан МАН-ын 3 гишүүнийг ялган зөвхөн АН-ын гишүүдийг буруутган яллаж байгаа үнэхээр сонинвТУЗ-ын МАН-ын гишүүд ч гэсэн аливаа шийдвэрт зөвшөөрч гарын үсэг зурсан л байдаг байлгүй дээ.....
Зочин
2020-07-24 12:28
keyboard_arrow_up