СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуу иргэн голд живж амиа алджээ
2020 оны 7 сарын 27
Хэнтий аймгийн Галшар сумын Буянтбулаг багийн /аймгийн төвөөс урд зүгт 145 км-т, сумын төвд/ Тус сумын харьяат иргэн Э /46 настай, эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн/ Баруун голд живсэн тухай дуудлагыг 07.26-ны өдрийн 15:35 цагт ОБЕГ хүлээн авчээ. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 17:45 цагт “Баруун гол”-оос баруун зүгт 6 км-т “Буянтбулаг Баруун-Адаг” гэдэг газраас иргэн Э-ийн цогцсыг олж, эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Иймд, ОБЕГ-аас согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, голын усны түвшин нэмэгдсэн учраас гарамгүй газраар зорчиж амь насаа эрсдэлд оруулахгүй байхыг анхаарууллаа.
Эх сурвалж: ОБЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
618716
0 эможи
Зочин
2020-07-27 16:04
Зочин
2020-07-27 13:47
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: