Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр 262 иргэн эх орондоо ирлээ
2020 оны 7 сарын 29
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр 17:05 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус нислэгээр 262 иргэн эх орондоо ирж байгаа юм. Үүнд:
- Жирэмсэн болон асран хамгаалагчтай 25
- Эрүүл мэндийн шалтгаантай болон хөгжлийн бэрхшээлтэй 50
- Өндөр настан, асран хамгаалагчтай 36
- Бага насны хүүхэдтэй гэр бүл 41
- Хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 110 иргэн байна.
Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Амар”, “Ворлд Монголиа” зочид буудалд 21 хоног тусгаарлана.
Өнөөдөр буюу 7 дугаар сарын 28-ний өдрийн байдлаар 45 улсаас агаарын болон авто зам, төмөр замаар нийт 14,755 иргэн эх орондоо ирээд байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдэээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
618755
0 эможи
Зочин
2020-07-29 17:33
Зочин
2020-07-29 10:21
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: