УИХ-ын гишүүн асан Г.Солтаныг шүүж байна
2020 оны 7 сарын 29
Нийслэлийн прокурорын газраас улс төрд нөлөө бүхий этгээд өөрт болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт УИХ-ын гишүүн асан Г.Солтанд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж зургадугаар сарын 17-ны өдөр шүүхэд шилжүүлсэн билээ. Тэгвэл түүнд холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09.00 цагт эхэлсэн байна.
УИХ-ын гишүүн асан Г.Солтан нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа өөрийн үүсгэн байгуулсан "Монгол шаазан" ХХК-д 950 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан хэрэгт холбогдоод буй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
618762
0 эможи
Зочин
2020-07-29 17:34
Зочин
2020-07-29 15:01
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: