Хиймэл нуур үзэх гэж яваад 16, 21 настай хоёр эрэгтэй энджээ
2020 оны 7 сарын 30
Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Баянхайрхан багийн нутаг сумын төвөөс зүүн зүгт 22 км зайд орших Шаврын гол хэмээх газарт тус аймгийн харьяат 21 настай, эрэгтэй Б, 16 настай, эрэгтэй Н нар дөрвөн хүний хамт хиймэл нуурыг сонирхож очоод, осолдсон тухай дуудлагыг долоодугаар сарын 29-ний 19.10 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 180 км замыг туулан 22.20 цагт очиж, 23.50 цагт иргэн Б-гийн цогцсыг, 30-ны 02.28 цагт иргэн Н-ийн цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
618804
0 эможи
Зочин
2020-07-31 16:47
Зочин
2020-07-31 12:00
arxi arxi arxi ervvl baisan bol endxgvi shte
Зочин
2020-07-30 15:12
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: