Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 13, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан НББ хорооны дарга М.Оюунчимэгтэй  уулзлаа

2020 оны 7 сарын 30

Arslan.mn
УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, ЭМД-ын Ерөнхий газрын дарга Г.Баясгалан нартай уулзаж цаг үеийн болон Нийгмийн бодлогын байнгын хороотой хамтран шийдэх асуудлуудыг хэлэлцэж, ярилцлаа.

Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга М.Оюунчимэг цар тахлын үед аливаа гэнэтийн зүйлд бэлэн байхыг сануулсан хэрэг  Чех улсаас эх орондоо ирсэн оюутан охины үйл явдал байсныг хэлээд цаашид иргэд энэ жишгээр хилээр орж ирэх тохиолдол гарвал  зохион байгуулалтын асуудлыг анхаарах ёстойг санууллаа.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан эмнэлгийн орны хүрэлцээ байхгүй улмаас хил нэвтрүүлээгүй гэдэг ташаа мэдээлэл. Халдвартай иргэдийг хүлээн авч эмчлэх 250 ор хүрэлцээгүй болох нөхцөл үүсвэл орыг нэмэгдүүлэх бүрэн боломжтой гэлээ.

Мөн 9-р сарын 1-ээс сургууль, цэцэрлэгийн хичээл эхлэх гэж байгаатай холбоотойгоор эрүүл ахуй, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг сайн зохион байгуулахыг байнгын хорооны дарга сануулсан юм.

Цаг үеийн асуудлаас гадна иргэдийг байнгын бухимдуулдаг хөнгөлөлттэй эмийн асуудлыг хэрхэн цэгцлэх талаар холбогдох бүх газрууд анхаарч, нэгдэн ажиллах ёстой. Иргэддээ бодитоор хөнгөлөлттэй эм хөнгөлөлттэй  очиж байгаа эсэх, хөнгөлөлтэй эмийн жагсаалт, давхар бизнес болсныг таслан зогсоох зэрэг асуудлаар санал солилцлоо. ЭМД-ын ерөнхий газрын дарга Г.Баясгалан “Эрүүл мэндийн даатгалын сангаас жороор олгох эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг өөрчлөх, Гаалийн Ерөнхий газартай хамтран ажиллахаас эхлээд ажил хэрэг болгох саналууд олон байна гэлээ.Хөнгөлөлттэй эмийн асуудлыг шийдвэрлэхэд Нийгмийн бодлогын байнгын хороо бүх талаар дэмжиж ажиллах болно гэдгийг тус байнгын хорооны дарга онцоллоо.

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг Нийгмийн даатгалын сангаас Эрүүл мэндийн даатгалын санг салгасан нь зөв алхам байсан. Одоо илүү иргэддээ хүрдэг байх ёстой. Нийгмийн бодлогын байнгын хороо үүнд анхааран ажиллаж, салбар яам болон ЭМД ерөнхий газар тулгамдаж буй асуудал, үндэслэл шаардлагаа зөв гаргаж, Нийгмийн бодлогын байнгын хороотойгоо ойлголцон ажиллаж чадвал ЭМД-ыг шинэ түвшинд гаргах бүрэн боломжтой гэдгийг уулзалтын төгсгөлд онцоллоо.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618806
1 эможи

Зочин
2020-07-31 16:47
Т.Мөнхсайхан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up